Сургалтын үйл ажиллагаанд сургалтын хэрэгцээг оновчтой хялбар байдлаар тодорхойлох асуудал маш чухал. Үүнийг тодорхой байдлаар хайрцаглаж 3 гол үзүүлэлтээр 2 дэд түвшинд хамааруулж багцалж авч үзэх нь дараа нь тоймлох, том зургаар харах, шийдвэр гаргах боломжийг бий болгоно гэж үзэж байна. Дараагийн чухал асуудал бол сургалтын ангилалыг маш оновчтой тодорхойлох. Ангилалын хувьд чухал 3 ойлголтыг орууллаа. Үүнд: Сургалтын зорилгоор нь, сургалтын хэрэгцээгээр нь,сургалтын зохион байгуулах нөөц боломжоор нь ангилал үүсгэв. Сургалтын төлөвлөгөөг гаргахдаа оролцоог оновчтой байдлаар хангах замаар зохион байгуулбал үр дүнтэй байх болно. ERP -ээр шийдвэл илүү давуу талтай байна. Сургалтын төлөвлөгөөнөөс сургалтын хуваарийг үүсгэж явах гэдэг энэ санаа бас маш чухал. Сургалтын хуваарь гаргаж хэрэгжүүлснээр сургалтыг сар сардаа маневарлах хуваарилах илүү тодорхой болгох ойлгомжгүй байдлыг багасгах, хянах боломж бүрдэнэ гэж ойлгож байна. Сургалтын хуваарь нь тодорхой болсон бол тэрхүү сургалтыг зохион байгуулах, бүртгэх, дүн шинжилгээ хийх ажил хийгдээд явах боломжтой.