МУ-ын дээд боловсролын тэргүүлэх мэргэжлийн чиглэл
МУ-ын эрэлттэй мэргэжлийн чиглэл
Байгууллагын Нарийн мэргэжлийн жагсаалт боловсруулах, санал авах
Байгууллагын нарийн мэргэжлийн жагсаалтыг баталгаажуулах
Нэг. Хэрэгцээ шаардлага:
1. Хөдөлмөрийн зах зээл дээр инженерчлэл, техник мэргэжлийн чиглэлийн нарийн мэргэжилтнүүд хомсдолтой байна.
2. Тухайн мэргэжлээр төгссөн хэдий ч байгууллагын шаардлагад нийцэх байдал хангалтгүй байгаагаас шалтгаалан ажлын байран дээр дадлагажуулах /дагалдан ажиллуулах, хүний нөөцйг бэлтгэх шаардлага тулгарч байна.
3. Дагалдан ажиллуулах хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлснээр дагалдан ажиллуулах үйл явцыг чанартай, үр дүнтэй хэрэгжүүлэх
4. Цаашид нарийн мэргэжлээр бэлтгэж байгаа ажилтнуудтай дагалдангийн хөдөлмөрийн гэрээ хийх зэрэг болно.
Хоёр. ХХХ ХХК-ийн ажлын байрыг
1. МУ-ын нарийн мэргэжлийн жагсаалт,
2. МУ-ын дээд боловсролын тэргүүлэх мэргэжлийн чиглэл,
3. МУ-ын дээд боловсролын эрэлттэй мэргэжлийн жагсаалтуудтай харьцуулсан судалгаа, саналыг хүргэж байна.
ХХХ ХХК-ийн 109 ажлын байрны 32 МУ-ын нарийн мэргэжлийн жагсаалтад, 29-нь МУ-ын дээд боловсролын тэргүүлэх чиглэлд, 5-нь МУ-ын дээд боловсролын эрэлттэй мэргэжлийн чиглэлд багтсан байна.
Гурав. Байгууллагын онцлог нөхцөл байдлаас хамааруулан ХХХ ХХК-ийн нарийн мэргэжлээр жагсаалтын гаргах асуудлаар нэгж хэсгийн ахлах ажилтнуудтай уулзалт хийж хэлэлцсэний дагуу доорх 12 мэргэжлийг ХХХ ... ... ХХК-ийн нарийн мэргэжлийн жагсаалтад оруулж, дагалдангийн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахад санал нэгдсэн.