Нэг асуулт асууя
Тахиа анхдагч уу?
Өндөг анхдагч уу? хариулахад бэрх,
Тэгвэл
Хүн сурахын тулд амьдардаг уу?
Амьдрахын тулд сурдаг уу? гэвэл маш амархан
Мэдээж хүн яалаа гэж сурахын тулд амьдрахын бэ? харин илүү сайхан амьдрахын тулд тэрхүү мэдлэг чадварыг амьдралдаа ирээдүйд ашиглаж, үр шимийг нь хүртэхийн тулд, зорилгодоо хүрэхийн тулд нэг ёсондоо хөрөнгө оруулалтын зорилгоор ашигладаг. Боловсролд оруулсан хөрөнгө оруулалт хамгийн өндөр үр ашигтай гэдэг үг байдаг.
Тэгвэл байгууллагууд ч мөн ажилтнуудынхаа сургалт хөгжлийн асуудалд онцгой анхаарч эхэлж байгаа дүр зураг нь бол ажилтнуудын ойлголт мэдлэг, чадвар, зан үйлд сургалтаар дамжуулан хөрөнгө оруулах нь байгууллагын үндсэн үйл ажиллагаа зорилгод хүрэхэд эерэг нөлөө үзүүлж байгаагаас шалтгаалж байна.