1- үү? 2-уу?
Хэрэв та ямар нэг байгуулалгад аль нэг түвшинд удирдах ажил гүйцэтгэдэг бол хэн нэгнээс үүрэг чиглэл ажлын даалгавар авдаг, бас хэн нэгэнд өгдөг байгаа.
Харин яаж өгдөг бол? Зарим менежерүүд маш төвөгшилтэй бэрх даалгаварыг энгийнээр ойлгуулж, хуваарилснаар ажлыг хялбараар шийддэг.
аа харин зарим менежерүүд энгийн хялбар даалгаварыг маш толгой эргэм хэцүү хүндрэлтэй, ойлгомжгүй болгосноор ажилтнуудыг залхаадаг.
Тийм удирдах ажилтныг бол менежментийн талаар мэдлэг, чадвар нь дутмаг байнаа л гэж харж дүгнэдэг дэ.
Ангилал үүсгэх чадвар
Энэхүү зургийг ажиглаад ижил төстэй байдлаар нь ангил гэвэл
Та хэд ангилах бэ?
Магадгүй 1, 2, 5, 10, ......n, хязгааргүй
Бизнесийн байгууллагад менежментийн салбарт, ер нь тэгээд бидний амьдралд өдөр тутам аливааг ангилах шаардлага тулгардаг. Тухайлбал:
Цаг хугацааг: Өнгөрсөн, одоо, ирээдүй
Улс орныг хөгжлийн түвшингээр нь : Хөгжингүй, хөгжиж буй, буурай
ШУ-ыг судлагдахуунаар нь : Байгалийн, Нийгмийн ШУ
Улирлыг шинж чанараар нь : Хавар, Намар, Зун, Өвөл
Амьтдыг хооллох байдлаар нь: Өвсөн тэжээлтэн, махан идэштэн
Хувцсыг угаахдаа өнгөөр: Хар, Цагаан, бусад
Хоолыг төрлөөр нь : Шөлтэй /1р/, хуурай /2р/ гэх мэт ангилсан байдгийг бид тэр бүр анзаардаггүй.
Тэгвэл байгууллага, бизнес менежментийн салбарт аливаа үйл ажиллагааг хийхэд
1. Ангилал үүсгэх түлхүүр үзүүлэлтийг тодорхойлох
2. Тэрхүү түлхүүр үзүүлэлтийн дагуу зохистой тоо хэмжээгээр ангилал үүсгэх нь маш чухал байдаг.
Тухайлбал
Танд Сургалтын хэрэгцээг тооцоход 100 ширхэг үндэслэл шаардлагыг тодорхойлсон байгаа бол та тэрхүү 100 шаардлагыг ижил төстэй түлхүүр үзүүлэлтийг тодорхойлж 7 -оос хэтрүүлэхгүйгээр, багцлах нь хамгийн чухал байдаг.
#Тодорхой байх
Уран зохиолд Тодорхой байдал чухал бус, харин уран яруу байдал чухал байдаг бол
Бизнес, байгууллагын харилцаанд Уран яруу байдал чухал бус харин ТОДОРХОЙ БАЙДАЛ л нэн чухал
#SMART Журам боловсруул,
Ихэнх байгууллага Журам боловсруулна гэхээр баахан өөрийн бодлоо эмх цэгцгүй, уялдаа холбоогүй, хэрэгжих боломжгүй үргэлжилсэн үгийн зохиол боловсруулаад баталчихдаг. Уг нь журам бол үйл ажиллагааг зохицуулах дэг буюу зохицуулалтын баримт бичиг байдаг.
Тэгвэл зорилго дэвшүүлэхэд SMART шаардлага тавидагтай адил журам боловсруулахдаа мөн SMART шаардлага тавих нь зүйтэй. Үүнд:
1. Тодорхой байх -Журмын зорилго, хамрах хүрээ, агуулга тодорхой, журмыг ашиглах оролцох хүмүүст тус журам нээлттэй, хүртээмжтэй байх
2. Хэмжигдэхүйц - Эрх, үүрэг, оролцоо, хариуцлага, хугацаа зэрэг хэмжигдэхүүнийг тодорхой тусгах
3. Хүрч болохуйц- Үйл ажиллагааны циклийг бүрэн зохицуулах чадамжтай байх
4. Бодитой- Байгууллагын нөөц, чадамжаар гүйцэтгэх боломжтой байх
5. Цаг хугацаатай - Хэзээ батлагдсан, хэд дэх хувилбар, хүчинтэй эсэх нь тодорхой байх
Ийнхүү SMART журам боловсруулж чадвал тэрхүү журам чинь зохицуулалтын үүргээ гүйцэтгэж танай байгууллагад үр шимээ өгөх боломжтой. Эс бөгөөс бусдад төвөг удсан, толгой эргүүлсэн, будилуулсан, дампуу байдлын эхлэлийг тавина гэж ойлго.