Тиймээ гардаг, харин онолын хувьд АБШ-г хэт задгайгаар авч үздэг. Дараа нь тэрхүү задгай ажил үүргийг базах нэгтгэх, дүгнэхэд хүндрэл ажиглагддаг тул задгайгаар мөн ерөнхийгөөр авч үзэх нь чухал байдаг. Үүний тулд ямар ч ажлын байрны хувьд АБШ-г 3-5 гол /үндсэн/ үзүүлэлтэд хийгдэх ажилбаруудыг багтаан авч үзэх нь үр дүнтэй байна. Үүнийг өөрийн туршилтын хугацаанд хийсэн ажил үүргийн шинжилгээнд тулгуурлан харуулж байна. Эндээс миний ерөнхий ажил үүргийн хүрээ маань 7 үндсэн чиг үүргийн хүрээнд 33 түүнээс дээш ажилбарыг сар, 7 хоног, өдөр тутам гэсэн давтамжтайгаар гүйцэтгэдэг. АБШ-г тэрхүү 33 ажилбараар хийлгэвэл тэндээс анализ хийж, шийдвэр гаргахад хүндрэлтэй байдал бий болох болно. Харин доорх байдлаар ажилбаруудыг чиг үүрэгт хамааруулснаар ажилтны ерөнхий зураглалыг харах, шийдвэр гаргахад хялбар болох болно.
Сургалтын хэсгийг удирдлагаар хангах,
Сургалтын бодлогын баримт бичиг, сургалтын хэсгийн үйл ажиллагааг сайжруулах
Сургалтын хөтөлбөр, сургалтын материал боловсруулах сайжруулалт
Сургалт зохион байгуулалт /дотоод, гадаад/
Сургалтын үнэлгээ, судалгаа шинжилгээ
Сургалтын тайлан, үр дүн
Өдөр тутмын бүртгэл, мэдээлэл солилцоо, хамтын ажиллагаа /бусад нэгжүүдтэй/, бусад
Энэхүү АБШ-ны загварыг ажилтан, нэгж, байгууллагын хэмжээнд цаашлаад ERP -ээр програмчлах замаар нийт ажил үүрэгт дүн шинжилгээ хийх шийдвэр гаргалтад ашиглах, нэгжүүдийн тайлан үр дүнг хэмжихэд ашиглах бүрэн боломжтой.