Сургалтын үйл ажиллагаа нь тасралтгүй цикл байдлаар үргэлжлэх бөгөөд тухайн жилийн үр дүн гүйцэтгэл ирэх жилийн сургалтын хэрэгцээг тодорхойлох үндэслэл болно.
Сургалт хөгжлийн чиг үүрэг нь өргөн цар хүрээг хамардаг, өндөр ач холбогдол бүхий хүний нөөцийн чиг үүрэг. Ихэнх байгууллагад сургалтын чиг үүргийг орхигдуулдаг эсвэл бүрэн гүйцэт хэрэгжүүлж чаддаггүй.
Угтаа бол сургалтын чиг үүрэг нь байгууллагын стратегийн зорилго зорилтыг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийн түвшинг дээшлүүлэх, байгууллагын соёлыг сайжруулахад ашиглах гол багаж болох ёстой. Үүнийг бизнесийн байгууллагууд олж харж сургалт хөгжлийн чиг үүрэгт өгөх ач холбогдлын түвшин дээшилж байгаа нь сайшаалтай.