Монголын Залуучуудын Холбооны ХБНГУ дахь салбар зѳвлѳл нь 2023 онд зохион байгуулахаар төлөвлөсөн арга хэмжээнийхээ хүрээнд “Үндэсний бичиг - Үнэт ѳв” Монгол бичгийн цахим уралдааныг зарлаж байна.
• 2025 оноос эхлэн төрийн бичгийн Монгол бичиг болон Кирилл гэсэн хос бичиг хэрэглэх
Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг гарсантай холбогдуулан, Монгол бичгийг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх
• Үндэсний бичиг үсгийн баярын өдрийн олон нийтэд түгээн дэлгэрүүлж жил бүр уламжлал болгон тэмдэглэж занших
• Монголчуудын оюуны үнэт өв болсон үндэсний бичиг соёлоо тогтмол хэрэглэж, үр хойчдоо өвлүүлэх, олон нийтэд сурталчлах
• Дэлхий даяар тархан суугаа Монголчуудын уламжлалт бичгийн соёлын дархлааг нэмэгдүүлэх
Европын холбооны улсуудад сурч ажиллаж амьдарч байгаа нийт Монголчуудад нээлттэй.
• 1-р шат: 2023 оны 5 сарын 10-нээс 5 сарын 31-ныг хүртэл
• 2-р шат: 2023 оны 6 сарын 5-нд эхний шатнаас шалгарсан оролцогчид цахимаар оролцоно.
1. 1-р шат:
Өгөгдсөн сэдвийн дагуу А4 хэмжээтэй цаасан дээр монгол бичгээр зѳвхѳн хар болон цэнхэр ѳнгийн үзгээр 80 -100 үгтэй эх бичих.
2. 2-р шат:
Цахимаар шууд тухайн өдөр зарлагдсан сэдвээр эх бичих.
Сэдэв:
• 1-р шатны сэдэв: Хос бичигтэн - Монгол
• 2-р шатны сэдэв: Сэдвийг тухайн өдөр цахимаар зарлана
Бичсэн бичвэрээ эгц дээрээс зургийг нь авч Монголын залуучуудын холбооны ХБНГУ дахь салбар зѳвлѳлийн myf.germany@web.de цахим хаягт илгээнэ.
Ѳѳрийн овог нэр, холбогдох цахим шуудангийн хаяг, утасны дугаар болон нүүр номын нэр, хаанаас оролцож буй зэрэг хувийн мэдээллийг эх бичвэрээсээ тусад нь цахим шуудандаа бичиж ирүүлнэ.Жич: Бид таны хувийн нууцыг чандлан хадгалах болно.
Зѳвхѳн ѳѳрийн гараар бичсэн бичвэрээр оролцоно.
Бийр, таталган бичиг болон уран бичлэгийн тѳрлүүдээр оролцох боломжгүй
1. Сайхан бичих
2. Зѳв бичих
3. Найруулга зүй
Уралдаан нийт 2 үе шаттай явагдана. Шалгуур үзүүлэлтүүдээр шүүн 1-р шатанд шалгарсан бүтээлийн эздийг 2023 оны 6 сарын 5-ны ѳдѳр тодруулан 2-р шатанд оролцуулах ба 1, 2, 3-р байрны эздийг тодруулан нийтэд Монголын Залуучуудын Холбооны ХБНГУ дахь салбар зѳвлѳлөөс цахим хуудсуудаараа зарлах болно.
Тэргүүн байр – Ѳргѳмжлѳл, ХБНГУ-ын “ОСиЭс Консалтинг” сургалтын тѳвийн Герман хэлний цахим ангид суралцах болон Улаанбаатар хот дахь тэнхимийн ангид тус тус 50%ийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг.
Дэд байр - Ѳргѳмжлѳл, ХБНГУ-ын “ОСиЭс Консалтинг” сургалтын тѳвийн Герман хэлний цахим ангид суралцах болон Монгол улс Улаанбаатар хот дахь тэнхимийн ангид тус тус 30%-ийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг.
Гутгаар байр - Ѳргѳмжлѳл, ХБНГУ-ын “ОСиЭс Консалтинг” сургалтын тѳвийн Герман хэлний цахим ангид суралцах болон Улаанбаатар хот дахь тэнхимийн ангид тус тус 20%ийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг.
Жич: Герман хэлний тѳвшингѳѳс хамаарч /А1, А2, В1, В2, С1, С2/ тухайн ялагч сонгох эрхтэй.
Бид Зөв Монгол Залуучуудын Нэгдэл
Ерѳнхий зохион байгуулагч:
Монголын Залуучуудын Холбооны ХБНГУ дахь салбар зѳвлѳл