Уралдаан 2020

"ҮНДЭСНИЙ БИЧИГ-ҮНЭТ ѲВ" УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА.

      МЗХ-ны ХБНГУ дахь салбар зѳвлѳлѳѳс зохион байгуулсан "Үндэсний бичиг-Үнэт ѳв" Монгол бичгийн цэвэр сайхан бичигтэн шалгаруулах уралдаан маань 2020 оны 5р сараас 6-р сар дуустал сар гаруйн хугацаанд амжилттай үргэлжлэн ѳнѳѳдѳр дүнгээ гарган ялагчдаа тодрууллаа. Энэ жилийн уралдаанд маань европын бүсээс Герман, Польш, Унгар, Чех, Австри, Швейцарь, Ирланд, Оросоос нийт 27 бүтээл, харин Монголоос нийт 9 бүтээл Увс, Ховд, Тѳв, Хѳвсгѳл, Говь-Алтай зэрэг аймгуудаас ирүүллээ. Үүнээс гадна бидний элэг нэгт ахан дүүс болох Ѳвѳрмонголын Шилийн гол аймгийн Сѳнѳд баруун хошуунаас хүртэл оролцсоноороо их онцлогтой боллоо. Гэвч бид уралдааны удридамжинд заасны дагуу зөвхөн Европын орнуудаас илгээсэн бичвэрүүдийг л шүүн, тэмцээндээ хамрууллаа.

      Уг тэмцээний 2 дугаар шатанд шалгарсан шилдэг 6 оролцогч маань 109 үгнээс бүрдсэн эхийг 30 минутын хугацаанд алдаагүй цэвэр хуулж бичихээс гадна, кириллээр хѳрвүүлэн бичиж ур чадвар, авхаалж самбаагаа сорин ѳрсѳлдлѳѳ. Ингээд уралдааны

Тэргүүн байранд: Гантогтохын Энхтуул

Дэд байранд: Үнэнбатын Анармаа

Гутгаар байранд: Түмэнбаярын Буянзаяа 

тус тус шалгарлаа. Цэвэр сайхан бичиг, хурд самбаагаараа манлайлан эхний байруудад шалгарсан нийт оролцогчдодоо баяр хүргэе. Уралдааны хоёрдугаар шатыг шүүхдээ бид дараах ур чадваруудад оноо өгөн дүгнэлээ. Үүнд:

1. Монгол бичгээр бичих даалгаварт бичгийн хэвийг шүүгч бүр ѳѳр ѳѳрсдийн дүгнэлтээр /1-10 оноогоор/

2. Алдаатай болон дутуу бичсэн үг бүрийг авах ёстой 10 онооноос 0.25 оноо хасах 

3. Кирилл рүү хѳрвүүлж бичих даалгаварт мѳн адил алдаатай болон дутуу бичсэн үг бүрийг авах ёстой 10 онооноос 0.125 оноо хасах

      Энэхүү уралдаан маань 2025 оноос Монгол улс төрийн хос бичигтэн болох зорилготой уялдуулан зохион байгуулсан болно. Иймээс үндэсний бичиг үсгээр зѳвхѳн цэвэр бичихээс гадна алдаагүй зѳв бичих, зѳв уншиж ойлгох чадварыг мѳн адил чухалчилж үзсэн болно. Манай уралдааныг мэргэжлийн нийт 4 шүүгч болон зохион байгуулагчдаа тѳлѳѳлѳн нэг шүүгч оролцов. Ерѳнхий шүүгчээр "Хүмүн бичиг" сонины эрхлэгчээр сүүлийн 20 гаруй жил ажиллаж буй Монгол хэл бичиг судлаач, багш, сэтгүүлч Б.Эрдэмзаяа болон бусад мэргэжлээрээ 10-аас дээш жил ажиллаж буй туршлагатай Монгол хэл бичгийн багш, уран бичээч, Монгол улсын цэвэр бичгийн аваргууд хамтран шударгаар шүүлээ. 

     Тэмцээнийг шударга явуулахын тулд зохион байгуулагчдын зүгээс эхний шатанд оролцогчдын бичвэрийг зѳвхѳн дугаарлаж шүүгчдэд танилцуулсан бол 2 дугаар шатанд ѳгѳгдсѳн эхийг оролцогчидтой мѳн адил нэг цаг хугацаанд бусад шүүгчдэдээ танилцуулсан болно. 

     Энэхүү уралдааныг зохион байгуулахад хамтарч ажилласан багийн нийт гишүүд, оролцсон бүх оролцогчид мѳн бидний уралдааныг цэвэр шударгаар шүүж ѳгсѳн бүх шүүгчид болон энэ хүртэл дэмжиж ирсэн бүх хүмүүст чин сэтгэлийн талархлаа дахин илэрхийлье.

Уралдааны ерѳнхий ивээн тэтгэгч: ХБНГУ-ын "ОсиЭс" компани, Otgonbayar Consulting & Service 

Ивээн тэтгэгч: Struktur des Bewusstseins номын зохиолч Ж.Занданцацал. 

Бид зөв Монгол Залуусын нэгдэл

МЗХ Германы ТУЗ

Ингээд бичвэрүүд болон оноотойгоо танилцъя: 

Уралдааны хоёрдугаар шатны эцсийн дүн, шүүгч тус бүрийн болон нэгдсэн онооны задаргаа:

Хоёрдугаар шатны оролцогчдын бичвэр, хөрвүүлгийн хамт:

Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүн:

Эхний шатны шилдэг 6н оролцогчдын бичвэрүүд:

Шилдэг 6н оролцогчдын танилцуулга: