МЗХ-ны ХБНГУ дахь салбар зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулдаг "Спорт өдөрлөг" 2020 оны 9 дүгээр сарын 26-ны бямба гаригт болох тул залуучууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Энэ жил Герман улсын өнцөг булан бүрт сурч, ажиллан амьдарч буй залуустаа хүрэх үүднээс Герман улсын төв дунд байрлах "Халле" хотод бидний үйл ажиллагаа зохион байгуулагдаж буйгаар онцлог юм. Тэмцээнд оролцох хүсэлтэй, эсвэл зүгээр л хөгжөөн дэмжих хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй. Та урьдчилан бүртгэлд хамрагдаарай.
Оролцох хүсэлтэй багууд мэдүүлгийн маягтыг (мэдүүлгийн маягт татаж авах бол энд дарна уу.) бөглөн myf.germany@web.de хаяг руу 9 сарын 18-ны 23:59 хүртэл илгээнэ үү. Та өөрийн багаа бүрдүүлээгүй байсан ч маягтаа илгээх бүрэн боломжтой бөгөөд зохион байгуулагчдын зүгээс таныг багт хуваарилах болно.
Танд асуулт байвал Myf.germany@web.de болон 0151 59892522, 01726739181 утсаар бидэнтэй холбогдох боломжтой.
Энэ удаагийн спорт өдөрлөгийн гол зорилго нь ямарч спортоор хичээллэдэггүй хүн ч оролцох боломжтой СОНИРХОГЧДОД зориулснаараа онцлогтой. Багаа бүрдүүлж оролцож байгаа хүмүүс хамгийн багадаа 3 тэмцээнд оролцоно.
Цар тахлын хууль дүрмээ чанд сахиж та масктай ирэхээ мартуузай.