Мэндчилгээ
Монголын Залуучуудын Холбооны ХБНГУ дахь салбар зѳвлѳлийн үйл ажиллагаатай танилцахаар манай хуудсанд зочилж буй эрхэм танд чин сэтгэлийн талархал илэрхийлье!
Манай салбар зѳвлѳл нь байгуулагдсанаас хойших нэг жил гаруйн хугацаанд Герман улсад тѳдийгүй Европын бусад улсуудад сурч, хѳдѳлмѳрлѳж байгаа зуу зуун залууст ѳѳрсдийн дуу хоолойгоо хүргэж, олон сайхан арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгууллаа.
Ѳнѳѳдѳр дэлхий даяар тархан суурьшсан олон мянган залуус Монгол орныхоо ирээдүйн сайн сайхны тѳлѳѳ хийж бүтээх их хүсэл эрмэлзэлдээ хѳтлѳгдѳн хичээнгүйлэн шамдан суралцаж, ажиллаж хѳдѳлмѳрлѳж байна. Тэдний эрх ашгийг хамгаалах, эв нэгдэл, харилцаа холбоог сайжруулах, оюуны бүтээлийг нь дэмжих, цаашлаад эх орныхоо хѳрсѳнд буулгах зорилготойгоор бид ирэх жилүүдэд олон арван ажлуудыг хийхээр тѳлѳвлѳѳд байна.
Манлайлагч залуусын санал санаачлага, мэдлэг чадвар, идэвх оролцоог эх орны хѳгжил рүү хѳтлѳх хѳтѳч нь байхдаа бид баяртай байх болно.
Аливаа улс үндэстний гол баялаг нь газар нутаг, хүн ард, ѳѳрсдийн давтагдашгүй ѳвѳрмѳц соёл уламжлал нь байдаг. Харин эх орныхоо тѳлѳѳ цохилох зүрхтэй, ѳндѳр мэдлэг боловсролтой оюунлаг иргэн та Монгол улсын ирээдүйг цогцлоох гол баялаг нь юм шүү.
Монголын Залуучуудын холбооны ХБНГУ дахь салбар зѳвлѳлийн тэргүүн