ЗОРИЛГО:
Бидний гол зорилго бол Европын холбооны улсуудад аж төрж, ажиллаж, суралцаж буй залуучуудынхаа нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдэнд тулгамдаж буй асуудлыг судлан шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, зөвлөгөөнд оролцож олон улсын түвшинд залуучуудынхаа хамтран хөгжих гарц, боломжийг бүрдүүлэх, эрдэмтэн мэргэдийнхээ санал зөвлөмжийн дор эх орныхоо хөгжилд бодитоор хувь нэмрээ оруулах арга замыг удирдан чиглүүлэн, олон улсын болон монгол залуучуудынхаа холбоо харилцааг өргөтгөх, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх гүүр болон ажиллана.
ЗОРИЛТ:
Залуучуудын хүсэл сонирхолд үндэслэн, тэднийг хөгжих, нэгдэх, суралцах, нийгэмд байр сууриа олох, зорилгодоо хүрэхэд нь чиглүүлэн хөтөлж, зорилготой, мөрөөдөлтэй, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө цохилох зүрхтэй олон мянган залуусын төлөө шинэ бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэн ажиллах нь МЗХ-ны зорилт юм.
ХБНГУ дахь МЗХ-ны ТУЗ