Тайлан

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН ИВЭЭЛ ДОР ХБНГУ-ын Бавари мужийн нийслэл Мюнхэн хотноо “МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ, ШИЙДЭЛ II ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ХОЁР ДАХЬ УДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор ХБНГУ-ын Бавари мужийн нийслэл Мюнхен хотноо “Монгол улсын хөгжлийн гарц, шийдэл II” эрдэм шинжилгээний бага хурал хоёр дахь удаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Хурлын үндсэн зорилго нь дэвшилтэт технологийг байгалиа хамгаалах өв соёлтой хослуулах замаар хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэхэд эрдэмтэн судлаач залуучуудын оролцоог нэмэгдүүлэхийг зорьсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс нэгдүгээр байрт шалгарсан судалгааны ажлыг Монгол улсад хэрэгжүүлэхэд бүрэн дэмжлэг үзүүлэн ажиллах болно. 



Залуучууд биднийг үргэлж дэмждэг бүх тусалж дэмжсэн хүмүүст болон зочид төлөөлөгч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бидний хурал цаашид жил бүр Европын холбооны улс орнуудад суугаа монгол ахан дүүс эрдэмтэн залуучууд герман монгол улс ялангуяа Бавари мужийн Форум болж өргөжих нь тодорхой болов. Монгол залуучууд бид нэгдэн нийлж хамтдаа эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд өөрсдийн сурсан мэдсэн бүхнээ зориулахад бүтээхэд бэлэн гэдгээ илэрхийлж байсныг дурьдахад таатай байна.



Хуралд Монгол улсын Ерөнхийлөгчийг төлөөлөн Боловсрол, шинжлэх ухаан технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Монгол улсаас ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Б.Мандахбилэг, Европын Холбооны Парламентийн гишүүн бөгөөд Ханнс Зайделийн сангийн тэргүүн Маркус Фербер, Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, УИХ-ын гишүүн Ж. Сүхбаатар, Б. УИХ гишүүн Жаргалмаа, Өргөмжит Ерөнхий консул др.Андреас Питум, Людвиг Максимиллан сургуулийн эрдэмтэд тэргүүтэй болон үе үеийн герман монгол улсын чухал төлөөлөгчид оролцож, шүүгчдийн баг нийт 5, хөндлөнгийн 2 шүүгч нийт 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцсон юм. 



Бид зөв Монгол залуусын нэгдэл