Уралдааны удирдамж
„Үндэсний бичиг-Үнэт ѳв“ Монгол бичгийн цэвэр сайхан бичигтэн шалгаруулах цахим уралдааны удирдамж
Уралдааны зорилго: Монголчуудын оюуны үнэт ѳв болсон үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлж, үр хойчдоо ѳвлүүлэх, олон нийтэд сурталчлах, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх.
Хамрах хүрээ: Европын холбооны улсуудад сурч, ажиллаж, амьдарч байгаа нийт Монголчуудад нээлттэй.
Бүтээл хүлээн авах хугацаа: 2020 оны 5 сарын 22-ноос 6 сарын 22-ныг хүртэл
Цахим хуудсанд байршуулах хугацаа: 2020 оны 6 сарын 11-ээс 6 сарын 25 хүртэл. Уралдаанд ирүүлсэн бүх бүтээлийг холбооны цахим хуудсанд нэгэн зэрэг байршуулах болно.
Бүтээлд тавигдах шаардлага
1. Ѳгѳгдсѳн эхийг А4 хэмжээтэй цаасан дээр зѳвхѳн хар болон цэнхэр ѳнгийн үзгээр бичнэ.
2. Бичсэн бичвэрээ эгц дээрээс зургийг нь авч Монголын залуучуудын холбооны ХБНГУ дахь салбар зѳвлѳлийн myf.germany@web.de цахим хаягт илгээнэ.
3. Ѳѳрийн овог нэр, холбогдох цахим шуудангийн хаяг, утасны дугаар болон нүүр номын нэр, хаанаас оролцож буй зэрэг хувийн мэдээллийг эх бичвэрээсээ тусад нь цахим шуудандаа бичиж ирүүлнэ. Жич: Бид таны хувийн нууцыг чандлан хадгалах болно.
4. Зѳвхѳн ѳѳрийн гараар бичсэн бичвэрээр оролцоно.
5. Бийр, таталган бичиг болон уран бичлэгийн тѳрлүүдээр оролцох боломжгүй
Шалгуур үзүүлэлт
1. Цэвэр сайхан бичсэн байдал
2. Зѳв бичгийн алдаагүй эсэх
3. Цахим орчинд олон нийтээс авсан хандалтанд тус тус тулгуурлан шалгаруулна.
Шалгаруулалт
Уралдаан нийт 2 үе шаттай явагдана.
1-р шат: Нийт ирүүлсэн бичвэрүүдээс хамгийн сайхан, зөв бичгийн алдаагүй бичсэн 6 хүнийг 2020 оны 6 сарын 26-ны ѳдѳр тодруулан нийтэд зарлана.
2-р шат: Эхний шатнаас шалгарсан шилдэг 6 оролцогчийг 2020 оны 6 сарын 28-ны ѳдрийн 13.00 цагт онлайн уулзалт хийж тодорхой ѳгѳгдсѳн сэдвийг 30 минутын хугацаанд бичүүлэн, эхний 3 байрыг шалгаруулна.
Шагнал:
Тэргүүн байр- Ѳргѳмжлѳл, дурсгалын зүйл, ХБНГУ-ын “ОСиЭс” сургалтын тѳвийн Герман хэлний цахим ангид суралцах 200 Евроны эрхийн бичиг.
Дэд байр - Ѳргѳмжлѳл, дурсгалын зүйл, ХБНГУ-ын “ОСиЭс” сургалтын тѳвийн Герман хэлний цахим ангид суралцах 100 Евроны эрхийн бичиг.
Гутгаар байр - Ѳргѳмжлѳл, дурсгалын зүйл, ХБНГУ-ын “ОСиЭс” сургалтын тѳвийн Герман хэлний цахим ангид суралцах 50 Евроны эрхийн бичиг.
Жич: Герман хэлний тѳвшингѳѳс хамаарч /А1, А2, В1, В2, С1, С2/ тухайн ялагч сонгох эрхтэй.
Ерѳнхий зохион байгуулагч
Монголын Залуучуудын Холбооны ХБНГУ дахь салбар зѳвлѳл