Спорт өдөрлөг 2020 

Спорт өдөрлөгийн тойм

МЗХ-ны Герман дахь салбар зөвлөлөөс жил бүр санаачлан зохион байгуулдаг “Спорт өдөрлөг” маань 2020 оны 9 сарын 26-ны өдөр Халлэ хотод маш амжилттай болж өндөрлөлөө. Тус өдөрлөгт нийт 60 гаруй залуус Мюнхэн, Берлин, Штуттгарт, Магдебург, Фрайбэрг, Халлэ зэрэг хотуудаас цугларсан бөгөөд нийт 11 багийн 44 тамирчид оролцсон юм. Тэмцээн маань үндсэн 5 төрөл буюу буухиа, дээс, олс таталт, ширээний теннис, 3х3 сагсан бөмбөгийн хүрээнд зохион байгуулагдсан. Тамирчдын хувьд тэмцээндээ маш идэвхи, санаачлагатай, багийн гишүүдийн оролцоо сайн бөгөөд хоорондоо нөхөрсөг тоглолтуудыг хийж шударгаар өрсөлдөж байсныг онцлууштай.

Тэмцээний дундуур хөгжөөн дэмжигчдийн дунд “Монгол бичгийн түргэн уншлага”-ын тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд залуус маань маш идэвхитэй оролцож өөрсдийн монгол бичгийн чадвараа сорив.

Мөн залуус бид дэлхий даяар тархсан Ковид 19 тахлын улмаас эх нутаг руугаа буцаж чадахгүй харь оронд үлдсэн элэг нэгт монголчуудынхаа төлөө, мөн Монгол улсад маань тулгамдаад байгаа “Хүүхдийн эрх зөрчигдсөн асуудал”, Монгол бичгийн хэрэглээг дахин сэргээх тухайд өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэн зурган хэлбэрээр цахим ертөнцөөр хуваалцсан билээ. Тус санааг дэмжин, залуус бидний дурсгалт мөчийг буулгаж өгсөн В.Үнэнжаргал эгчдээ баярлаж талархсанаа илэрхийлье. Тэмцээний дундуур бүтэн өдрийн турш амттай монгол хоол, сүүтэй цайгаараа дайлсан Нарантуяа эгчдээ мөн Халлэ хотын “Говь” холбооны тэргүүн Ариунбаяр ахдаа, тоглолтуудыг хөтөлж оройн ажиллагаан дээр ая дуугаа хүргэсэн оюутан Ц.Хишигбаяртаа  дахин баярлалаа. Та бүхний цаашдын ажилд өндрөөс өндөр амжилт хүсч, дахин баг болон хамтарч ажиллахад бид бүхний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно гэдгийг хэлэхэд таатай байна.

         Тус тэмцээний нийт оноогоор Халлэ хотын “Говь” баг шилдэг нь байж багаараа тэргүүн байр эзэллээ. Дэд байранд Магдабургийн “Магдабург” баг харин гутгаар байранд Штуттгарт хотын “Штуттгарт 1”  багууд тус тус шалгарлаа.

Сдорт өдөрлөгийн төрлүүдийн шагналт байруудыг дурдвал.

ДЭЭС 

1-р байр: Хатанзоригтнууд багийн ахлагч О. Хатанбаяр

2-р байр: Штуттгарт багийн тамирчин Баянжаргал

3-р байр: Нисэж буй бүргэд лав биш багийн тамирчин Ариунбулаг

Буухиа 

1-р байр: 3XL баг

2-р байр: Холимог хуурга баг

3-р байр: Штуттгарт 1 баг

Олс таталт

1-р байр: Магдебург баг

2-р байр: Говь баг

3-р байр: 3XL

Ширээний теннис эрэгтэй 

1-р байр: Говь багийн Г.Наранбаатар, алтан медаль

2-р байр: Холимог хуурга багийн Ч.Түвшинтѳр, мѳнгѳн медаль

3-р байр: Магдебург багийн О.Баянмѳнх, хүрэл медаль

Ширээний теннис эмэгтэй 

1-р байр: Alpha багийн Л.Мягмархүрэл, алтан медаль

2-р байр: Халле багийн Т.Энхбилэг, мѳнгѳн медаль

3-р байр: Штуттгарт-2 багийн Ѳ.Ѳнѳржаргал, хүрэл медаль зэргийг хүртсэн юм.

Харин үзэгчдийн дунд зохион байгуулсан “Монгол бичгийн түргэн уншлага”-ын төрөлд:

1-р байр: Б.Баярзул

2-р байр: Үзмээ

3-р байр: Л.Мягмархүрэл нар шалгарсан юм.

 

Ийнхүү бороотой сэрүүхэн өдөр байсан ч сэтгэл, зүрхээрээ нэгдэн залуусаа дэмжин нэгэн өдрийг мартагдахааргүй үр дүнтэй өнгөрүүлсэн нийт залуусдаа дахин талархсанаа илэрхийлье.  Бидний хоёр сар гаруйн хугацаанд бэлдэж төлөвлөсөн энэхүү ажлыг маань дэмжсэн нийт хамт олондоо чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

 

“Бид зөв залуусын нэгдэл” уриатай МЗХ-Герман дахь салбар зөвлөлийн дараагийн үйл ажиллагаагаар дахин уулзацгаая.

 

Тойм бичсэн: Ч.Энхчимэг