2022

Жил болгон Монголын Залуучуудын Холбооны ХБНГУ дахь салбар зөвлөлөөс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохиодог ЭЭЖДЭЭ ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ захидлын уралдааны маань 2022 оны 3-р сарын 6-ний өдөр 23:59 цагт өндөрлөлөө.  

Монголын залуучуудын холбооны ХБНГУ дахь салбар ТУЗ-ын гишүүд мөн Чанцалдулам болон Амаржаргал гэсэн хөндлөнгийн 2 шүүгчийн саналаар оноо цуглуулах журмаар санал хурааж шалгарууллаа.

Хөндлөнгийн Шүүгчээр ажилласан 2тоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Ингээд шалгарсан захидлуудаа удаах постуудаас хүлээн авч уншаарай

“САЙН УУ ЭЭЖ ЭЭ?” ЗАХИДЛЫН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

МЗХ ХБНГУ дахь салбар зөвлөлөөс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Сайн уу ээжээ, сайн сууж байна уу? ... '' уламжлалт захидлын уралдааныг эх орноосоо хол ажиллаж, сурч хөдөлмөрлөж буй бүх Mонгол залуусынхаа дунд зарлаж байна. Захидлыг 2023 оны 3-р сарын 6-нийг дуустал myf.germany@web.de хаягаар хүлээн авна.

НЭГ. ЗОРИЛГО

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл, соёлоо өвлүүлэн хамгаалах зорилгоор  гадаадад амьдарч буй Монгол туургатнууддаа зориулан Монгол хэлээрээ захидал бичих уламжлалаа сэргээхэд оршино.

ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ

Монгол улсаас Европын холбооны улсуудад суралцаж, ажиллаж амьдарч байгаа залуус бүр.

ГУРАВ. ХУГАЦАА

Захидал хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 3-р сарын 6-ны өдөр 23:59

ДӨРӨВ. ШАЛГАРУУЛАЛТ

Уралдаан нэг үе шаттай зохион байгуулагдах бөгөөд Монголын залуучуудын холбооны ХБНГУ дахь салбар зөвлөлийн гишүүд мөн утга уран зохиолын салбарын 2 хөндлөнгийн шүүгчийн санлаар хурааж шалгаруулна.

Шагнал: Эхний гурван байрт шалгарсан захидлыг ээжид нь цэцэгт мэндчилгээ, баярын бялууны хамт хүргэж өгнө. Мөн эхний гурван байрт шалгарсан захидлыг Холбооны Youtube сувагт байршуулна

ТАВ. ТАВИГДАХ ШААРДЛАГА

Захидлыг Монгол хэл дээр бичих ба дүрмийн алдаагүй Ариал фонтоор Word файл дээл болж өгвөл өөрийн гараар бичиж ирүүлнэ. Захидлын нүүр хуудсанд, захидал бичигч болон захидал хүлээн авагчийн овог нэр, холбогдох хаяг (фэйсбүүк хаяг, хэрэв байхгүй бол өөр хэн нэг хамт амьдардаг хүний холбоо барих хаяг), утас тодорхой бичсэн байх.

Эх орондоо суугаа хайрт ээждээ сэтгэлийн үгээ дамжуулаарай.

Бид Зөв Монгол Залуучуудын Нэгдэл

МЗХ-ны ХБНГУ дахь салбар зөвлөл


Шагналт байр эзэлсэн захидлууд

Тэргүүн байрт шалгарсан захидал

Захидал илгээгч: Энхтүвшин овогтой Халиун

"Тийм л хүний үргэлжлэл нь би гэж бодохоор бахдам байдаг юм" хэмээн дөрвөн мянган бээрийн алсаас ээждээ зориулж гараар бичсэн захиа нь тэргүүн байрт шалгарлаа. 

Дэд байрт шалгарсан захидал

Захидал илгээгч: Мөнх-Эрдэнийн Баатархүү

"Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөрлөн ирнэ" гэдэг шиг харийн нутаг руу хөлгийн жолоо залсан хүүгийн хайртай ээж аав, бяцхан дүүгээ санасан сэтгэл, нутаг усаа бодон сэтгэлээ шингээж бичсэн захидал маань шалгарсан байна.

Гутгаар байрт шалгарсан захидал

Хайртай аав, ээж хоёртоо охин Баттөмөр овогтой Ундармаагаас чин сэтгэлийн үг болон хүүхэд насны дурсамжаа хүүрнэсэн захидалыг та бүхэнд хүргэж байна.