Япон улсын соёлын тухай тодруулбал?
Япончуудад бусдадаа садаа болохгүй юм шүү гэсэн зан маш их анзаарагддаг. Мөн хүний эрхийг маш өндөр түвшинд тавьж авч үздэг их соёлтой хүмүүс.
Японд амьдарч байгаа хүний хувьд Япон орны технологийн дэвшилтэт хөгжлийг харсан уу?
Саяхан би Нагаяо хотод нэг үзэсгэлэнд оролцсон юм. Тэнд 40-70 кг ачааг төвөггүй өргөдөг автомат машин мөн зөөгч робот гарсан байсан. Ресторанд ороод захиалга өгөхөд захиалга авчирдаг зөөгч робот.
Мэргэжлээ сонгох гэж байгаа дүү нартаа хандаж юу гэж хэлмээр байна?
Өөрийнхөө сонирхлыг л дага гэж би хэлнэ. Өөрийнхөө сонирхдог, хамгийн сайн чаддаг зүйлээ хэрэгжүүлээрэй.
Монголчууд бид Япон орноос сурах хамгийн чухал зүйл юу вэ?
Хамгийн түрүүнд цаг баримтлах чадварт суралцах хэрэгтэй гэж хэлнэ. Японд нэг газар шинээр ажилд ороход шинэ ажилтандаа заавар зөвлөгөө сайн өгч, дадлагажуулж шинэ ажлаа сурах хугацаа өгдөг тэр нь маш гоё. Монголд маань харамсалтай нь энэ тал дээр дутмаг санагддаг.
Чамд төрж өссөн газар болох Баянхошуунд нэг зүйлийг өөрчлөх боломж олдвол юуг хамгийн түрүүнд хийх вэ?
Баянхошуунд мод, ногоон байгууламж муутайгаас болоод их шороо, тоостой байдаг. Хэрэв тийм боломж олдвол бусад хотуудад байдаг шиг ногоон дүүрэг болгох байх.
Өөрийгөө гурван тэмдэг нэрээр илэрхийлбэл?
Даруухан, шулуухан, ухаалаг
Хоёр орны хувьд хэдий олон цагийн зөрүүтэй ч бидэнтэй өөрийнхөө тухай илэн далангүй ярилцсанд маш их баярлалаа. Цаашдынх нь амьдрал, ажил, үйлсэд хамгийн сайн сайхныг хүсье. Зорьсон үйл бүхэн нь бүтэх болтугай.