Most Money үйлчилгээний үндсэн дэлгэцээс "Тээврийн хэрэгсэл" цэсэнд нэвтэрнэ.
Тээврийн хэрэгслийн дугаараа оруулан "Бүртгэх" товч дээр дарна.
Хэрэглэгч нь Most Money аппликэйшнд 10 хүртэлх тээврийн хэрэгсэл бүртгүүлэх боломжтой. Бүртгэсэн тээврийн хэрэгслийнхээ Татвар, торгууль төлөх болон UBParking үйлчилгээг ашиглах боломжтой.
Зогсоолын төлбөрөө хялбар байдлаар шийдэх боломжийг тус үйлчилгээ нь үзүүлж байна. Та бүртгэсэн тээврийн хэрэгслийнхээ зогсоолын төлбөрийг шууд Мост Мони аппликэйшнаас төлөх боломжтой.
Автомат тохиргоо
Бүртгэсэн тээврийн хэрэгсэл дээр төлбөрөө автоматаар суутгах тохиргоо хийх боломжтой.
Тээврийн хэрэгсэл цэсийн татвар, торгууль хэсэг рүү нэвтэрнэ.
Бүртгэлтэй тээврийн хэрэгслийн татварын мэдээлэл гарч ирнэ.
Төлөх татвараа сонгоно.
Шилжүүлэг хийнэ.