Дансны дугаараар – Арилжааны бүх банк болон Most Money үйлчилгээнд нэгдсэн санхүүгийн байгууллагын данс руу шилжүүлэг хийгдэнэ.
Гар утасны дугаараар – Most хэтэвчид бүртгэлтэй хэрэглэгч рүү гар утасны дугаараар шилжүүлэг хийгдэнэ. Өөрийн утасны жагсаалтаас хүлээн авагчийг сонгон оруулах боломжтой. Гар утасны дугаараар хийгдсэн гүйлгээ үндсэн хүлээн авах дансанд орно. Нэмэлтээр хүлээн авагчийн Банк болон СБ-ийн нэр, дансны дугаар, хүлээн авагчийн овог нэрийн мэдээлэл харагдана.
Өөрийн данс хооронд – Most Money-д холбосон өөрийн данс хооронд гүйлгээ хийнэ.
Банк доторх гүйлгээг MNT, USD, EUR, CNY, RUB валютаар хийх боломжтой бөгөөд банк хоорондын гүйлгээ зөвхөн MNT-р хийгдэнэ.
Бага дүнтэй буюу 3 сая ₮ болон доош дүнтэй гүйлгээ онлайн хийгдэж хүлээн авах дансанд шууд орно.
Их дүнтэй буюу 3 сая ₮-с дээш дүнтэй гүйлгээ нь офлайн хийгдэж ажлын өдрөөр, ажлын 2-4 цагийн дараа хүлээн авах дансанд орно.
Санхүүгийн байгууллага тус бүр нь өөрийн гүйлгээний хязгаарыг тохируулдаг.
Жишээ нь:
Банк:
Нэг удаагийн гүйлгээний лимит – 2’000’000.00₮
Өдрийн гүйлгээний лимит – 5’000’000.00₮ /хэрэглэгч банкинд хандан 10’000’000.00₮ болгох боломжтой. Үйлчилгээний хураамж: 5,000₮/
Билл төлөх, Нэгж цэнэглэх, Карт худалдан авах, Худалдан авах, Qpay-ийн нэг удаагийн гүйлгээний хязгаарыг өдрийн гүйлгээний лимитэд захирагдахаар тохируулсан байгаа
ББСБ:
Нэг удаагийн гүйлгээний лимит:
Өөрийн данс хооронд – 500’000’000.00₮
Төлбөрийн гүйлгээ – 40’000’000.00₮
Өдрийн гүйлгээний лимит – хязгааргүй
Хэрэглэгч тогтмол хийдэг гүйлгээгээ загвар болгон хадгалах боломжтой.
Гүйлгээний загварт автомат тохиргоо хийснээр, тохируулсан хуваарийн дагуу гүйлгээ хийгдэх болно.
Жич: Хэрэглэгч хамгийн ихдээ 25 загвар хадгалах боломжтой.