www.mostmoney.mn хаяг руу нууц үгээрээ нэвтрэн Хэрэглэгчийн мэдээлэл – Тохиргоо – Нууц үг солих сонголтоор орж солино.
Нууц үг нь 6-16 тэмдэгтийн урттай байх ба хамгийн багадаа нэг тоо болон үсэг орсон байх ёстой. Нууц үгэнд хэрэглэгчийн нэр, төрсөн он сар өдөр, РД гэх мэт хувийн мэдээлэл болон түгээмэл хэрэглэгддэг үг ашиглахаас зайлсхийнэ үү.
Most Money апп – Тохиргоо / Нууцлал – Нууц асуулт / хариулт сонголтоор орж өөрийн асуулт, хариултаа оруулан хадгална.
www.mostmoney.mn хаяг руу нууц үгээрээ нэвтрэн Хэрэглэгчийн мэдээлэл – Тохиргоо – Нууц асуулт, хариулт сонголтоор орж өөрийн асуулт, хариултаа оруулан хадгална.
Хэрэглэгч нууц асуулт хариултаа мэдэж байгаа бол www.mostmoney.mn сайтын нэвтрэх хэсэгт байрлах “Нууц үгээ мартсан” сонголтоор орж сэргээх эсвэл бүртгэлтэй банкны салбарт иргэний үнэмлэх, бүртгэлтэй гар утастайгаа очин сэргээлгэх боломжтой. Нууц үг сэргээсний дараа системээс шинэ нууц үүсгэн бүртгэлтэй утасны дугаарт илгээх бөгөөд үүгээр нэвтрэн орж шинээр нууц үг үүсгэн үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглана.
Нууц асуулт хариултаа мэдэхгүй бол “Нууц үгээ мартсан” сонголтоор орж санамжаа харах, эсвэл бүртгэлтэй гар утасны дугаараас банкны лавлах руу холбогдон тодруулах боломжтой.
Хэрэглэгчийн нууц үг түгжигдсэн бол www.mostmoney.mn сайтын нэвтрэх хэсэгт байрлах “Нууц үгээ мартсан” сонголтоор орж бүртгэлтэй мэйл хаягт ирсэн баталгаажуулах холбоос дээр дарж түгжээг гаргах боломжтой.
Мөн Most Money-д бүртгэлтэй гар утаснаасаа банкны лавлах утсанд холбогдон түгжээгээ гаргуулах боломжтой.
Холбогдох утас:
ХХБ бол 19001977,
Капитрон банк бол 18002020,
Тээвэр Хөгжлийн банк 77169999,
Хас банк 75115757,
Нэткапитал ББСБ 75006666,
Ард Кредит ББСБ 77003322.
Most Money апп – Тохиргоо / Нууцлал – ПИН код солих сонголтоор орж солино.
www.mostmoney.mn хаягт нууц үгээрээ нэвтрэн Хэрэглэгчийн мэдээлэл – Тохиргоо – ПИН код солих сонголтоор орж солино.
ПИН код нь 4 оронтой тооноос бүрдэх ба түгээмэл ашиглагддаг код /1234, 1111 г.м./ болон төрсөн он сар өдөр, РД, утасны дугаар зэрэг хэрэглэгчийн мэдээллийг агуулаагүй байх шаардлагатай.
Хэрэглэгч нууц асуулт, хариултаа мэдэж байгаа тохиолдолд Most Money апп-ын нэвтрэх хуудсан дахь “Мартсан” сонголтоор орж, бүртгэлтэй гар утасны дугаарт ирсэн ТАН кодоор баталгаажуулж үүсгэнэ.
Өөрөө сэргээж чадахгүй үед ХХБ, Тээвэр Хөгжлийн банкны хэрэглэгч бол бүртгэлтэй банкныхаа салбарт иргэний үнэмлэх, бүртгэлтэй гар утастайгаа очин сэргээлгэх боломжтой.
www.mostmoney.mn хаяг руу нууц үгээрээ нэвтрэн Хэрэглэгчийн мэдээлэл – Тохиргоо – ПИН код үүсгэх сонголтоор орж, мессежээр ирсэн ТАН кодоор баталгаажуулан шинэ ПИН код бүртгэлтэй утасны дугаарт хүлээн авах боломжтой.
Системээс үүсгэсэн ПИН кодоор нэвтрэх орсны дараа ПИН кодоо шинэчилснээр үйлчилгээг ашиглах боломжтой.
Та ХЭРЭГЛЭГЧИЙН БУЛАН доторхи ТОХИРГОО/НУУЦЛАЛ хэсэг рүү орж үйлчилгээний эрхээ өөрөө сунгах боломжтой. Хугацаа сунгасны хураамж таны данснаас суутгагдана.