MM Family нь Most Money үйлчилгээний үндсэн хэрэглэгчээс олгосон эрхийн хүрээнд хэрэглэгчийн данснаас зарцуулалт хийх эрхийг гэр бүлдээ олгож буй үйлчилгээ
Хэрэглэгч “MM Family” цэсээр орж дэд хэрэглэгчээ өөрөө бүртгэж, өөрөө удирдана. Дараах мэдээллийг оруулаад бүртгэнэ.
Нэр
Утасны дугаар
ПИН
Харилцагчийн Мост Мони үйлчилгээний үндсэн дансыг өөр утасны дугаарт холбон, тохируулж өгсөн лимитийн хүрээнд ашиглах боломжтой. MM Family хэрэглэгч зөвхөн гар утасны апп ашиглана.
MM Family үйлчилгээний лимит гэж юу вэ?
Үндсэн хэрэглэгч MM Family үйлчилгээний хэрэглэгч дээр хязгаарыг зааж өгнө. Энэ хязгаар нь Үндсэн хэрэглэгчийн лимитээс хэтрэхгүй.
Үндсэн хэрэглэгчийн өдрийн гүйлгээний лимитийн журам адил мөрдөгдөнө.
Цэнэглэх горимын тохиргоогоор MM Family хэрэглэгчийн лимитийн тохиргоог хийнэ.
Үндсэн хэрэглэгч өөрийн аппаас MM Family үйлчилгээний хэрэглэгчтэй холбоотой удирдах үйлдлүүд:
Лимит тогтоох
Хэрэглэх давтамжийг тогтоох
Пин код солих
Эрх хаах
ММ Family үйлчилгээний хэрэглэгч нь дараах үйлчилгээг авах боломжтой.
Шилжүүлэг
Төлбөр
Нэгж/Карт
E-shop
QR
ТАН/Токен