Уг цэсийг ашигласнаар, ХЭРЭГЛЭГЧ хөрөнгийн зах зээлд оролцох, хөрөнгө оруулах, хөрөнгө оруулалтаасаа өгөөж хүртэх боломжтой болно.
Хөрөнгийн зах зээл, арилжаанд оролцохын тулд зөвхөн Most Money үйлчилгээнээс гадна шаардлагатай бүртгэлүүд хийгдэх ёстой.
Үнэт цаасны данс нээх :
Most Money үйлчилгээний хувьд олон ҮЦК-иудын дансаа холбох боломжийг олгодог. Таны үнэт цаасны данс тухайн сонгосон ҮЦК дээр үүснэ.
Үнэт цаасны данс гэдэг нь Үнэт Цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) дээрх харилцагчийн данс бөгөөд энэ данс дээр харилцагчийн хувьцаа, бонд гэх мэт хөрөнгийн бүртгэл хөтлөгдөнө. Иргэн үнэт цаасны зургаа хүртэлх данстай байх боломжтой.
ҮЦК нь таны үнэт цаасны дансыг тодорхой хураамжтайгаар нээх бөгөөд, ҮЦТХТ дээр таны дансыг нээлгэнэ. Most Money үйлчилгээгээр эсвэл ҮЦК-ийн салбар дээр биеэр ирж данс нээлгэх боломжтой. Салбар дээр өөрийн биеэр ирж нээлгэх бол иргэний үнэмлэхээ авч ирнэ. Таны хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 2-3 өдөрт данс нээгдэнэ. Данс нээгдсэнээр өөрийн нэр дээр анхдагч зах зээл дээр зарлагдсан үнэт цаас худалдаж авах, худалдах боломжтой болно.
Алтан Хоромсог ҮЦК:
Байршил: СБ дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж-22 Грэйпсити Монголын байр
Утас: 75337788
Facebook page: Алтан Хоромсог ҮЦК
Монсек ҮЦК:
Байршил: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж, 2-р хороо, Оронзай төв, 701 тоот
Утас: 70153090
Facebook page: Монсек ҮЦК
Ди Эйч Капитал ҮЦК:
Байршил: Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Намянжү гудамж, Нийслэл Худалдааны Төв, 9-р давхар, 914 тоот
Утас: 77771339
Facebook page: DH Capital
Арилжаанд оролцох:
Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцохын тулд дараах гэрээнүүдийг ҮЦК-тай байгуулах шаардлагатай /өөрийн иргэний үнэмлэхээ авч очно/
-Цахим үйлчилгээний гэрээ
-Тусгай нөхцөлтэй эскроу дансаар дамжуулан үнэт цаасны төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ
-Мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийх гэрээг тус тус байгуулдаг.
Эскроу данс : Үнэт цаас худалдах, худалдан авахад тулгарах эрсдэлээс хамгаалах зорилготой, үнэт цаасны арилжаанд ашиглагдах Банк дээрх харилцагчийн дансыг эксроу данс гэдэг. Харилцагч ҮЦК дээр очиж эскроу дансаа нээх тодорхойлолтоо аваад ХасБанкны аль нэг салбар дээр биеэр очиж эскроу дансаа нээлгэнэ.
Хэрэглэгч апп дээр захиалга өгөхөд ҮЦК захиалгыг хүлээн авна.
- Арилжааны цагаар харилцагчийн захиалга Хөрөнгийн бирж рүү илгээгдэж, биелнэ
- Арилжааны бус цагаар бол захиалга дараагийн өдрийн арилжааны цагаар биелнэ
Үнэт цаас авах бол харилцагч өөрийн эскроу дансанд Үнэт цаас авах арилжааны дүн дээр ҮЦК шимтгэлийг нэмж байршуулна. (Эскроу цэнэглэх)
Авах арилжааны захиалга биелсэн бол таны хувьцаа таб доторх хувьцааны тоо ширхэг нэмэгдэнэ.
Зарах захиалга өгсөн бол таны хувьцааны тоо ширхэг буурч, зарсан захиалгын мөнгө ажлын 2 өдрийн дараа таны эскроу дансанд шилжин орно.
Эскроу дансан дахь мөнгөө авах бол “Зарлага” гэсэн товч дээр дарж, өөрийн Мост Монид бүртгэлтэй данс руу шилжүүлж авч болно (Эскроу зарлага гаргах)
Арилжааны цаг: Монголын Хөрөнгийн Бирж ажлын өдрүүд 10-13 цагийн хооронд арилжаа хийдэг.
Үндсэн цэс / Жагсаалт / Хувьцаа
Харилцагчийн дансанд байгаа хувьцаа тус бүрийн үлдэгдэл жагсаалтаар харагдана.
Авах, зарах захиалга өгч болно.
Сонгосон хувьцааны дансны хуулгыг харах боломжтой.
Үндсэн цэс / Жагсаалт / Бонд
Харилцагчийн дансанд байгаа бонд тус бүрийн үлдэгдэл жагсаалтаар харагдана.
Авах, зарах захиалга өгч болно.
Сонгосон бондын дансны хуулгыг харах боломжтой.
Үндсэн цэс / Жагсаалт / Бэлэн мөнгө
Бэлэн мөнгө хэсэгт харилцагчийн бэлэн мөнгөний данснуудыг харуулна.
- ҮЦТХТ дээрх үнэт цаасны данс.
Үнэт цаасны дансны үлдэгдлээ харна.
Хэрэв ҮЦТХТ дээрх данс мөнгөн үлдэгдэлтэй бол мөнгө хүсэж авч болно (Мөнгө хүсэх).
Илгээсэн мөнгөний хүсэлтүүдээ харах боломжтой.
- Эскроу дансны мэдээлэл
Most Money-д бүртгэлтэй данснаасаа эскроу дансаа цэнэглэх боломжтой.
Эскроу данснаасаа зарлага гаргаж Most Money-д бүртгэлтэй өөрийн банкны данс руугаа шилжүүлж авч болно.
Дансны хуулга харах
- Ногдол ашиг авах дансны мэдээлэл
ЭТТ 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгийг шилжүүлж авах данс. Дансыг ҮЦТХТ рүү илгээж баталгаажуулдаг. Нэгэнт баталгаажсан дансыг апп талаас дахин солих боломжгүй, ҮЦК-д хандана.
Үндсэн цэс / Жагсаалт / Захиалга
Харилцагч өөрийн өгсөн нийт захиалгаа харна.
Үндсэн цэс / Хуулга
Хуулга цэсээр орж арилжааны хуулгыг харах боломжтой. Жагсаалтыг хувьцаа, бонд гэж мөн ялгаж харах дэд табуудтай.
Үндсэн цэс -Арилжаа
Хувьцаа: Арилжаалагдаж байгаа хувьцааны ханшууд
Бонд: Арилжаалагдаж байгаа бондын ханшууд
Онцлох: Харилцагчийн онцлох гэж сонгосон хувьцааны ханш жагсаалтаар харагдана. Тухайн хувьцаа эсвэл бондын дэлгэрэнгүй рүү орж баруун дээд талын таван хошуу дээр дансаар та өөрийн онцлох жагсаалтаа үүсгэх боломжтой.
Сонгосон хувьцаан дээр дарахад захиалга хийх дэлгэц дуудагдана. Нэгжийн үнэ, тоо ширхгийн мэдээллээ оруулаад үргэлжлүүлэх дарж, захиалгаа баталгаажуулна.
Хэрэглэгч өөрийн эскроу дансны үлдэгдлээс давсан дүнгээр захиалга өгвөл, захиалгын дэлгэц дээр эскроу дансаа цэнэглэх талбарууд нэмэлтээр гарч ирнэ.
Арилжаа хийхэд дутсан дүнг систем автоматаар тооцоолон харуулна. Most Money-д бүртгэлтэй банкны данснаас эксроу данс руу дутсан дүнгээр гүйлгээ хийж цэнэглэх, арилжаа хийх гүйлгээ нэг дор хийгдэнэ.
Үндсэн цэс / IPO
Харилцагч анхдагч зах зээл дээр зарлагдсан IPO буюу үнэт цаасыг хялбараар захиалах боломжийг олгоно.
- Анхдагч зах зээл дээр зарлагдсан үнэт цааснууд харагдана.
- Үнэт цаасаа сонгон захиалгаа өгнө
/Харилцагчийн Most Money үйлчилгээний шилжүүлэх данснаас үнэт цаасны дансанд гүйлгээ хийгдэнэ/.
Захиалга биелсэн бол Хувьцаа хэсэгт амжилттай худалдан авсан хувьцаа нэмэгдэн орж ирнэ.
Захиалга биелээгүй бол таны ҮЦТХТ дээрх дансанд мөнгийг буцаана. Бэлэн мөнгө доторх ҮЦТХТ-ын данснаасаа Хүсэлт гаргаснаар мөнгөө дурын дансандаа авах боломжтой.
Цэнэглэх буюу Эскроу дансанд орлого хийх:
- Харилцагч авах захиалга өгөхдөө өөрийн эскроу дансыг цэнэглэсэн байх ёстой. Цэнэглэхдээ эскроу дансны доор байрлах “Цэнэглэх” товч дарна. Цэнэглэх дэлгэц дуудагдахад Most Money-д бүртгэлтэй данснаас эскроу данс руугаа гүйлгээ хийж цэнэглэнэ.
- Зарлага буюу Эскроу данснаас зарлага гаргах: Эскроу дансны доор байрлах “Зарлага” товчийг дарснаар Most Money-д бүртгэлтэй данс руу зарлагын гүйлгээ хийж авна.
- Мөнгө хүсэх: ҮЦТХТ дээрх данснаасаа бэлэн мөнгө хүсэхэд энэ үйлдлийг ашиглана.
ҮЦК салбар дээр ирж данс нээх, гэрээ хийхдээ харилцагч заавал өөрийн иргэний үнэмлэхтэй ирнэ.
Үнэт цаасны данс нээх хүсэлт илгээсэн бол буцаах боломжгүй.
Сонгосон банкны заасан хязгаараас давсан үнийн дүн бүхий гүйлгээ хийх бол ҮЦК дээр ирж хийнэ.
IPO захиалгаа цуцлах, өөрчлөх боломжгүй учир энэ тохиолдолд ҮЦК хандана.
Таны мэдлэгт: