Most Money үйлчилгээнд хоёр хэлбэрээр бүртгүүлэх боломжтой.
Гишүүн санхүүгийн байгууллагууд дээр биеэр очиж бүртгүүлэх.
Онлайнаар бүртгүүлэх. Онлайнаар бүртгүүлсэн тохиолдолд:
Ард Кредит ББСБ-ын данс үүсгэх эсвэл холбох
ХасБанкны интернэт банкны эрх бүхий дансаа холбох
гэсэн сонголттой.
Most Money үйлчилгээ, системийн хэмжээнд нэг харилцагч, нэг бүртгэлтэй байдаг.
Most Money үйлчилгээ нь олон санхүүгийн байгууллага дундын үйлчилгээ.
Аль нэг санхүүгийн байгууллага талаас бүртгэл хийхэд тухайн хэрэглэгчид МОСТ-ын систем дээр ID үүсэж, бүртгэл хийгддэг.
Хэрэв өмнө нь тухайн регистрийн дугаараар өөр санхүүгийн байгууллага дээр бүртгэл байгаа бол хэрэглэгчийн өмнөх бүртгэлийн мэдээлэл шинэчлэгдэнэ.
Тухайн санхүүгийн байгууллагад хэрэглэгчийн өөр санхүүгийн байгууллага дээрх бүртгэлийн мэдээлэл харагдахгүй. Санхүүгийн байгууллагааас бүртгэх үйлдэл хийгдэхэд МОСТ-ын системд шалгалт хийгдэж, шинээр бүртгэх, эсвэл хуучин бүртгэлийг нь шинэчлэх процесс явагдана.
Юу мэдэж байх вэ - ПИН, нууц асуулт хариулт
Юу байх вэ - Барьдаг утас, ханддаг төхөөрөмж
Хэн болох - Царай, хурууны хээ
What do you know - PIN, Secret question
What do you have - Device access manager
What you are - Biometric Identifiers
Үйлчилгээнд нэвтрэхэд бүртгэлтэй утасны дугаар болон 4, эсвэл 6/манайх тохируулсан тохиолдолд энэ тоог оруулна/ орон бүхий ПИН (PIN - Personal Identification Number) кодыг ашиглана.
Анх бүртгүүлэхэд ПИН код мессежээр ирэх бөгөөд хэрэглэгч системээс үүсгэсэн ПИН кодыг заавал солих шаардлагатай. Үйлчилгээний аюулгүй байдлын үүднээс хэрэглэгчийн утасны дугаар, эсвэл регистрийн дугаарын мэдээллийг агуулсан, мөн түгээмэл ашиглагддаг тоогоор солих боломжгүй.
ПИН кодыг 3 удаа буруу оруулсан тохиолдолд түгжигдэнэ. Энэ тохиолдолд нэвтрэх хуудасны ПИН оруулах талбарын ард байрлах "Мартсан?" холбоосоор орж регистрийн дугаар, утасны дугаарын мэдээллийг оруулан ПИН кодны түгжээг гаргах боломжтой.
ПИН кодоо мартсан тохиолдолд "Мартсан?" холбоосоор орж регистрийн дугаар, утасны дугаар, өөрийн нууц асуулт, хариултаар шинээр үүсгэх эсвэл санхүүгийн байгууллага руу хандан шинээр үүсгүүлэх боломжтой.
Анх бүртгүүлэх үед нууц асуулт, хариулт болон санамжийг санхүүгийн байгууллага бүртгэдэг. Бүртгүүлсэн нууц асуулт, хариултаар ПИН кодоо мартсан тохиолдолд дахин шинээр үүсгэх боломжтой.
Хэрэглэгч Most Money смарт менюнээс ПИН кодоо үүсгэсэн тохиолдолд бүртгэлтэй гар утасны дугаарт мессежээр, харин хүсэлтийн дагуу банкнаас үүсгэсэн тохиолдолд хэрэглэгчийн мэдэгдэл хүлээн авах сувгаар ирнэ.
Нууц асуулт хариултаа мартсан бол Most Money үйлчилгээнд бүртгэлтэй дугаараасаа банкны лавлах руу холбогдон тодруулах боломжтой.
Хэрэглэгч дээр тогтмол хандах төхөөрөмжийн бүртгэлийг хөтөлдөг.
Бүртгүүлээд, анх нэвтэрсэн гар утсыг тогтмол хандах төхөөрөмжид бүртгэж авдаг бөгөөд дараа нь өөр утаснаас нэвтрэх үед бүртгэлтэй гар утасны дугаар болон имэйл руу ирэх ТАН кодоор нэвтэрнэ.
Нэвтрэх хуудсан дах "сануулах" сонголтыг идэвхжүүлсэн тохиолдолд баталгаажуулах хуудсанд “Тогтмол ашиглах төхөөрөмж” гэсэн сонголт гарна. Уг сонголтыг идэвхжүүлэн нэвтэрсэн тохиолдолд тухайн утаснаас хандахад ахин код нэхэхгүй болно.
Most Money үйлчилгээний бүртгэлийн гол талбар нь гар утасны дугаар юм.
Анх бүртгэл хийхэд хэрэглэгчийн утсанд мессежээр ТАН (Temporary Access Number) код ирсэнээр бүртгэл баталгаажна. Бүртгэл баталгаажсанаар нэвтрэх нууц үг, ПИН кодны мэдээлэл мессежээр ирнэ.
Бүртгүүлсэн утасны дугаараар хэрэглэгч Most Money үйлчилгээний смарт меню болон хэрэглэгчийн вэб руу нэвтрэх, үндсэн хүлээн авах дансандаа орлого хүлээн авна.
Мөн хэрэглэгчийн хандаж буй төхөөрөмжийг утсанд мессежээр ирэх ТАН кодоор баталгаажуулдаг.