Шилжүүлэг - Бүх банкны данс руу, Гар утасны дугаараар, Facebook хаягаар, Өөрийн данс хооронд гүйлгээнүүдийг хийх боломжтой.
Зээл - 5 сая ₮ хүртэл онлайн зээл авах боломжтой.
Төлбөр - Хэрэглээний болон бусад төлбөрийн боломжуудыг ашиглан төлбөрөө төлөх боломжтой.
Нэгж/Карт - Өөрийн болон бусдыг дугаарыг цэнэглэх, мөн интернэт, олон улсын ярианы карт зэрэг үйлчилгээнүүдийг авах боломжтой.
E-Shop - Онлайн дэлгүүрээс хүссэн бараа бүтээгдэхүүнээ авах боломжтой.
QR - Бүх төрлийн төлбөрийн QR уншуулан төлбөрөө төлөх боломжтой.
ТАН/Токен - Сонгосон данснаасаа ХХБанк болон Капитрон банкны бүх салбар, АТМ-ээс бэлэн зарлага гаргах боломжтой.
Үнэт цаас - Уг цэсийг ашигласнаар, ХЭРЭГЛЭГЧ хөрөнгийн зах зээлд оролцох, хөрөнгө оруулах, хөрөнгө оруулалтаасаа өгөөж хүртэх боломжтой болно.
MM Family - Most Money үйлчилгээний үндсэн хэрэглэгчээс олгосон эрхийн хүрээнд хэрэглэгчийн данснаас зарцуулалт хийх эрхийг гэр бүлдээ олгож буй үйлчилгээ
Хувийн санхүүч - Хувийн санхүүгээ ухаалгаар удирдан орлого, зарлагаа төлөвлөх, хянах боломжийг бүрдүүлнэ.
Тээврийн хэрэгсэл - Тээврийн хэрэгслийн татвар, даатгал болон торгууль төлөхөөс гадна UB Parking ухаалаг зогсоолын үйлчилгээний төлбөрөө төлөх боломжтой.
Үйлчилгээнд холбосон бүх дансны үлдэгдэл, хуулгыг харах.
Сонгосон дансанд орлого хийх, QR код үүсгэх.
Дансны үлдэгдлээ шалган, тухайн данснаас шилжүүлэг хийх.
Үндсэн хүлээн авах, шилжүүлэх тохиргоо хийх.
Хамгийн түрүүнд бүртгүүлсэн санхүүгийн байгууллагын эхэнд холбосон данс Үндсэн хүлээн авах, шилжүүлэх дансаар бүртгэгддэг.
Утасны дугаараар бэлэн орлого болон шилжүүлэг хийхэд үндсэн хүлээн авах дансанд орно.
Санхүүгийн бүх гүйлгээ хийх үед үндсэн шилжүүлэх данс автоматаар сонгогдсон байна. Мөн шилжүүлэг хийх үедээ дансаа солих боломжтой.
Мост Мони-д холбуулсан дансны үлдэгдэл болон хуулгыг банкны системээс татан харуулдаг.
Хуулга болон гүйлгээний лавлагааг 1 сарын огнооны интервалаар харах боломжтой.
Гүйлгээний лавлагаагаар зөвхөн Мост Мони-р хийгдсэн гүйлгээг харах боломжтой.
Жич: Хуулга болон гүйлгээний лавлагааг смарт менюнээс харахад огноо нь утасны огноог татан харуулдаг тул хэрэглэгч дэлгэцэнд гарч ирж буй огнооны интервалыг шалгах шаардлагатай.