Билл төлөх үйлчилгээ нь дараа төлбөрт нөхцөлөөр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулдаг харилцаа холбоо, цахилгаан, дулаан, ус, ОСК, СӨХ, КаТВ зэрэг байгууллагуудын биллийн төлбөр хийхэд зориулагдсан үйлчилгээ болно.
Мөн Төрийн үйлчилгээ болох гааль, татварын төлбөр төлөх боломжтой.
Төлбөр хийхдээ “Биллийн дугаар”, “Хэрэглэгчийн дугаар” гэх мэт төлбөрийг танихад шаардлагатай мэдээлэл, мөн төлбөрийн дүнг оруулан хийнэ.
“нэмэх” сонголтоор орж биллерийн хэрэглэгчийг өөртөө холбож, төлбөрөө лавлан төлөх боломжтой.
Авто замын торгууль төлөх боломжтой.
Өөрийн тогтмол хийдэг гүйлгээг загварт бүртгэн, ямар данснаас, хэдний өдөр, ямар хугацаанд автомат шилжүүлэг хийгдэх хуваарь тохируулах боломжтой.
Мөн хүссэн үедээ гүйлгээний загварын мэдээлэл болон хуваарийн тохиргоог өөрчлөх боломжтой.
Хуваарь тохируулсан өдрийн өглөөний 6 цагт гүйлгээ хийгдэнэ.
Анхаарах нь
Автомат хуваарь ажиллах үед тохируулсан дансанд хангалттай үлдэгдэл байгаагүй тохиолдолд гүйлгээ хийгдэхгүйг анхаарна уу