Зээлийн хүсэлт
Зээл цэсээр ороод “нэмэх” товчийг дарснаар өөрт хэрэгтэй зээлээ тодорхойлон хүсэлтээ илгээх боломжтой
Дүн хугацаа
Зээлийн дүн, эргэн төлөх хугацааг та өөрийн төлөвлөж байгаагаар оруулж өгнө
Мэдээлэл
Most Money үйлчилгээний ашиглалт, мөн дансны мэдээлэл болон ЗМС дахь таны мэдээллийг авч зээлийн тооцоололд ашиглахыг зөвшөөрснөөр бодолт хийгдэнэ
Эргэн төлөх өдөр
Эргэн төлөх өдөр болох үед танд төлбөрөө төлөхийг сануулсан мэдэгдэл илгээгдэнэ
Онлайн зээл
Зээлийн хүсэлт хүлээн авч систем тооцоолол хийгээд үр дүнг харуулна.Зөвшөөрсөн бол та зөвшөөрсөн дүнгээр зээл авах боломжтой болно.
Танд санал болгосон зээлийн мэдээлэлтэй сайтар танилцаад санхүүгийн байгууллагаа сонгох хэрэгтэй.
Зээлийн гэрээг санхүүгийн байгууллагатайгаа биечлэн хийх шаардлагатай.
Анхаарах нь
Зөвшөөрөгдсөн зээлээ авахын тулд та тухайн санхүүгийн байгууллага дээрээ заавал нэг удаа биеээр очиж гэрээ байгуулах шаардлагатай. Дараа дараагийн удаа дахин гэрээ байгуулах шаардлагагүй. Хүссэн үедээ шууд зээлээ авах боломжтой.
Хувааж төлөх үйлчилгээ
Зээл цэсний "Хувааж төлөх үйлчилгээ" хэсэг рүү орж зээлийн эрхээ тооцуулна. Хэрэглэгч зээлийн үнэлгээ хийлгэснээр зөвшөөрсөн эсвэл татгалзсан эсэх хариу ирнэ.
Зөвшөөрөгдсөн хүсэлт рүү ороход боломжит дүнг агуулсан картын мэдээлэл гарна.
Зөвшөөрөгдсөн хүсэлт нь 90 хоног хүчинтэй.
Худалдан авалт хийх
Pick N Pay үйлчилгээнд нэгдсэн дэлгүүрүүдийн мэдээллийг баннер хэсгээс авах боломжтой.
Тухайн дэлгүүрт байрлуулсан QR-ыг уншуулахад шууд төлөх, зээлээр авах гэсэн сонголт гарч ирнэ. Зээлээр авах хэсэгт үнийн дүн, урьдчилгааны дүн, хувааж төлөх давтамж, авто төлөлт хэсгүүдийг сонгоно.
Идэвхтэй байгаа төлбөрийн мэдээлэл болон өмнө нь төлөгдөж дууссан төлөлт түүх хэсэгт хадгалагдана.
Эргэн төлөх өдөр
Эргэн төлөх өдөр болох үед танд төлбөрөө төлөхийг сануулсан мэдэгдэл илгээгдэнэ.