Салбар дээр:
Та ХХБанк, Капитрон эсвэл Тээвэр Хөгжлийн банк дээр данстай бол тухайн банкны салбарт иргэний үнэмлэх, гар утастайгаа очиж бүртгүүлэх боломжтой.
Эхэнд бүртгүүлсэн банкны данс нь шилжүүлэх, хүлээн авах үндсэн данс болох тохиргоотой.
Online:
Most Money апп-ын нэвтрэх хуудсан дах “Бүртгүүлэх” сонголтоор орж зааврын дагуу бүртгүүлэх боломжтой.
Хас банкны Digital bank дээр бүртгэлтэй хэрэглэгч өөрийн дансаа холбох боломжтой бөгөөд дараах тохиргоо, дарааллын дагуу нэмнэ:
1. Digital bank-ны Нэмэлт - Тохиргоо – Дансны удирдлага дотор дансаа “Үндсэн” тохиргоотой болгоно
2. Most Money апп – Дансны мэдээлэл хэсэгт “Данс үүсгэх” сонголтоор орж Хас банкыг сонгох үед уг дансны мэдээлэл гарч ирнэ.
3. “Хадгалах” товчийг дарснаар Хас банк дээр бүртгэлтэй утасны дугаарт ирсэн кодоор баталгаажиж нэмэгдэнэ.
Дэлгэрэнгүй заавар авах бол ЭНД дарна уу.
Ard апп-д бүртгэлтэй хэрэглэгч өөрийн дансаа холбох боломжтой бөгөөд дараах тохиргоо, дарааллын дагуу нэмнэ:
1. Most Money апп – Дансны мэдээлэл хэсэгт “Данс үүсгэх” сонголтоор орж Ард Кредит ББСБ-ыг сонгоно
2. “Данс нэмэх” сонголт дээр дарснаар харилцах данс автоматаар холбогдоно.
Хас болон Ард Кредит дээр дансгүй бол “Данс үүсгэх” сонголтоор орж Ард Кредит ББСБ-ыг сонгох үед шинэ харилцах данс үүсч, нэмэгдэнэ.
Хэрэглэгч нууц асуулт, хариултаа мэдэж байгаа тохиолдолд Most Money апп-ын нэвтрэх хуудсан дахь “Мартсан” сонголтоор орж, бүртгэлтэй гар утасны дугаарт ирсэн ТАН кодоор баталгаажуулж үүсгэнэ.
Мөн өөрөө сэргээж чадахгүй үед ХХБ, Тээвэр Хөгжлийн банкны хэрэглэгч бол бүртгэлтэй банкныхаа салбарт иргэний үнэмлэх, бүртгэлтэй гар утастайгаа очин сэргээлгэх боломжтой.
Капитрон банк, Нэткапитал ББСБ, Ард Кредит ББСБ-ын хэрэглэгч өөрийн бүртгэлтэй утасны дугаараас тухайн санхүүгийн байгууллагын лавлах утсанд холбогдон сэргээлгэх боломжтой.
Хас банкны хэрэглэгч 75115757 дугаарт бүртгэлтэй утасны дугаараас холбогдон сэргээлгэх боломжтой.
Мөн www.mostmoney.mn хаяг руу нууц үгээрээ нэвтрэн Хэрэглэгчийн мэдээлэл – Тохиргоо – ПИН код үүсгэх сонголтоор орж, мессежээр ирсэн ТАН кодоор баталгаажуулан шинэ ПИН код бүртгэлтэй утасны дугаарт хүлээн авах боломжтой.
Системээс үүсгэсэн ПИН кодоор нэвтрэх орсны дараа ПИН кодоо шинэчилснээр үйлчилгээг ашиглах боломжтой.
ПИН код нь 4 оронтой тооноос бүрдэх ба түгээмэл ашиглагддаг код /1234, 1111 г.м./ болон төрсөн он сар өдөр, РД, утасны дугаар зэрэг хэрэглэгчийн мэдээллийг оруулахаас зайлсхийх шаардлагатай.
Most Money апп-ын нэвтрэх хуудсан дахь “Мартсан” сонголтоор орж, бүртгэлтэй гар утасны дугаарт ирсэн ТАН кодоор баталгаажуулж түгжээгээ гаргана.
Эсвэл Most Money-д бүртгэлтэй гар утасны дугаараас банкны лавлах утсанд холбогдон түгжээгээ гаргуулах боломжтой.
Холбогдох утас:
ХХБ бол 19001977, Капитрон банк бол 18002020, Тээвэр Хөгжлийн банк 77169999, Хас банк 75115757, Нэткапитал ББСБ 75006666, Ард Кредит ББСБ 77003322.
Most Money апп – Тохиргоо / Нууцлал – ПИН код солих сонголтоор орж солино.
www.mostmoney.mn хаягт нууц үгээрээ нэвтрэн Хэрэглэгчийн мэдээлэл – Тохиргоо – ПИН код солих сонголтоор орж солино.
ПИН код нь 4 оронтой тооноос бүрдэх ба түгээмэл ашиглагддаг код /1234, 1111 г.м./ болон төрсөн он сар өдөр, РД, утасны дугаар зэрэг хэрэглэгчийн мэдээллийг агуулаагүй байх шаардлагатай.
Хэрэглэгч нууц асуулт хариултаа мэдэж байгаа бол www.mostmoney.mn хаяг дахь нэвтрэх хэсэгт байрлах “Нууц үгээ мартсан” сонголтоор орж сэргээх боломжтой, эсвэл бүртгэлтэй банкны салбарт иргэний үнэмлэх, бүртгэлтэй гар утастайгаа очин сэргээлгэх боломжтой.
Системээс үүсгэсэн нууц үгээр нэвтрэн орсны дараа нууц үг шинээр үүсгэснээр үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах боломжтой.
Нууц асуулт хариултаа мэдэхгүй бол “Нууц үгээ мартсан” сонголтоор орж санамжаа харах, эсвэл бүртгэлтэй гар утасны дугаараас банкны лавлах руу холбогдон тодруулах боломжтой.
www.mostmoney.mn хаяг дахь нэвтрэх хэсэгт байрлах “Нууц үгээ мартсан” сонголтоор орж бүртгэлтэй мэйл хаягт ирсэн баталгаажуулах холбоос дээр дарж түгжээг гаргах боломжтой.
Мөн Most Money-д бүртгэлтэй гар утаснаасаа банкны лавлах утсанд холбогдон түгжээгээ гаргуулах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.
Холбогдох утас:
ХХБ бол 19001977, Капитрон банк бол 18002020, Тээвэр Хөгжлийн банк 77169999, Хас банк 75115757, Нэткапитал ББСБ 75006666, Ард Кредит ББСБ 77003322.
www.mostmoney.mn хаяг руу нууц үгээрээ нэвтрэн Хэрэглэгчийн мэдээлэл – Тохиргоо – Нууц үг солих сонголтоор орж солино.
Нууц үг нь 6-16 тэмдэгтийн урттай байх ба хамгийн багадаа нэг тоо болон үсэг орсон байх ёстой. Нууц үгэнд хэрэглэгчийн нэр, төрсөн он сар өдөр, РД гэх мэт хувийн мэдээлэл болон түгээмэл хэрэглэгддэг үг ашиглахаас зайлсхийх шаардлагатай. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.
Most Money апп – Тохиргоо / Нууцлал – Нууц асуулт / хариулт сонголтоор орж өөрийн асуулт, хариултаа оруулан хадгална.
www.mostmoney.mn хаяг руу нууц үгээрээ нэвтрэн Хэрэглэгчийн мэдээлэл – Тохиргоо – Нууц асуулт, хариулт сонголтоор орж өөрийн асуулт, хариултаа оруулан хадгална.
Хэрэглэгч ямар нууц асуулт, хариулт бүртгүүлсэнээ мартсан тохиолдолд хариултыг сануулах үг юм.
Санамжийг www.mostmoney.mn хаяг руу нууц үгээрээ нэвтрэн Хэрэглэгчийн мэдээлэл – Тохиргоо – Нууц асуулт, хариулт сонголтоор орж шинэчлэх боломжтой.
ХХБ:
Нэг удаагийн гүйлгээний хязгаар – 3 сая ₮
Өдрийн гүйлгээний хязгаар – 5 сая ₮ /Хэрэглэгч банкны салбарт хандан 5’000₮-ний хураамж төлөөд 10 сая ₮ болгон нэмэгдүүлэх боломжтой/
Капитрон банк:
Нэг удаагийн гүйлгээний хязгаар – 20 сая ₮
Өдрийн гүйлгээний хязгаар – 20 сая ₮ /Хэрэглэгч банкны салбарт хандан хураамж төлөхгүйгээр 200 сая ₮ хүртэл нэмэгдүүлэх боломжтой/
Транс банк:
Нэг удаагийн гүйлгээний хязгаар – 3 сая ₮
Өдрийн гүйлгээний хязгаар – Байхгүй
Хас банк:
Нэг удаагийн гүйлгээний хязгаар – 20 сая ₮
Өдрийн гүйлгээний хязгаар – 20 сая ₮
Ард Кредит ББСБ(Баталгаажуулалт хийгээгүй үед):
Нэг удаагийн гүйлгээний хязгаар – 40,000 ₮
Өдрийн гүйлгээний хязгаар – 40,000 ₮/Дансанд байрших дээд үлдэгдэл 100,000 ₮/
Ард Кредит ББСБ(Баталгаажуулалт хийсэн үед):
Нэг удаагийн гүйлгээний хязгаар – 5 сая ₮
Өдрийн гүйлгээний хязгаар – Байхгүй /Дансанд байрших дээд үлдэгдэл 20 сая ₮/
Магна Профит ББСБ:
Нэг удаагийн гүйлгээний хязгаар – 10 сая ₮
Өдрийн гүйлгээний хязгаар – Байхгүй
БИЗНЕС ИНВЕСТ ДЕВЕЛОПМЕНТ(БИД) ББСБ:
Нэг удаагийн гүйлгээний хязгаар – 300 сая ₮
Өдрийн гүйлгээний хязгаар – Байхгүй
Очир Ундраа ОМЗ ББСБ:
Нэг удаагийн гүйлгээний хязгаар – 10 сая ₮
Өдрийн гүйлгээний хязгаар – Байхгүй
Нэмэх төгрөг ББСБ:
Нэг удаагийн гүйлгээний хязгаар:
Мөнгөн шилжүүлэг – 3 сая ₮
Бусад гүйлгээ – сая ₮
Өдрийн гүйлгээний хязгаар – Байхгүй
Нэт Капитал ББСБ:
Нэг удаагийн гүйлгээний хязгаар:
Мөнгөн шилжүүлэг – 3 сая ₮
Бусад гүйлгээ – сая ₮
Өдрийн гүйлгээний хязгаар – Байхгүй
Бусад БСБ(Бичил санхүүгийн байгууллага):
Нэг удаагийн гүйлгээний хязгаар – 1 сая ₮
Өдрийн гүйлгээний хязгаар – Байхгүй
Банк доторх гүйлгээ:
Гүйлгээний дүн харгалзахгүй шууд орно.
Банк хооронд хийгдэх гүйлгээ:
5 сая ₮ хүртэл дүнтэй гүйлгээ нь хүлээн авагчийн дансанд шууд орох ба 5 сая ₮-с дээш дүнтэй гүйлгээ ажлын өдөр, ажлын цагаар 2-4 цагийн дараа орно.
Most Money апп болон www.mostmoney.mn хаяг руу өөрийн эрхээр нэвтрэн үйлчилгээний эрхээ сунгах боломжтой.
Most Money апп:
Тохиргоо / Нууцлал - Үйлчилгээний эрх сунгах сонголтоор орж, банкаа сонгон 1-ээс 10 жил хүртэл хугацаагаар сунгах боломжтой.
Хэрэглэгчийн мэдээлэл – Тохиргоо - Үйлчилгээний эрх сонголтоор орж, банкаа сонгон 1-10 жилээр сунгалт хийх боломжтой.
Банкны 1 жилийн хураамж 3000₮.
Most Money апп болон www.mostmoney.mn хаяг руу өөрийн эрхээр нэвтрэн утасны дугаараа солих боломжтой.
Most Money апп:
Профайл, хувийн мэдээлэл хэсэгт утасны дугаараа солих боломжтой бөгөөд шинэ дугаарт баталгаажуулах ТАН код ирсэнээр дугаар солигдох болно.
Хэрэглэгчийн мэдээлэл – Тохиргоо – Утасны дугаар солих сонголтоор орж дугаараа солих боломжтой бөгөөд шинэ дугаарт баталгаажуулах ТАН код ирсэнээр дугаар солигдох болно.
Хэрэв үйлчилгээ рүү нэвтрэх боломжгүй бол бүртгэлтэй банкны салбарт иргэний үнэмлэх, шинэ дугаартайгаа очин дугаараа солиулах боломжтой.
Утасны дугаар амжилттай солигдсон үед шинэ дугаарт системээс шинэ ПИН код илгээгдэнэ.
Ямар үед алдаа заах вэ?
- Хэрэглэгчийн солих гэж буй утасны дугаар өөр РД-аар МОСТ-ын системд бүртгэлтэй, идэвхтэй үед
- Утасны дугаар нь үүрэн холбооны операторын идэхитэй дугаар биш /retired, expired, suspended/ үед
- Буруу дугаар оруулсан үед
Most Money апп болон www.mostmoney.mn хаяг руу өөрийн эрхээр нэвтрэн мэйл хаягаа солих боломжтой.
Most Money апп:
Профайл, хувийн мэдээлэл хэсэгт мэйл хаягаа солих боломжтой бөгөөд уг мэйл руу ирсэн баталгаажуулах link дээр дарсанаар мэйл хаяг баталгаажих болно.
Хэрэглэгчийн мэдээлэл – Тохиргоо – Имэйл хаяг солих сонголтоор орж мэйл хаягаа солих боломжтой бөгөөд уг мэйл руу ирсэн баталгаажуулах link дээр дарсанаар мэйл хаяг баталгаажих болно.
Одоогоор онлайн зээлийг Most Money-д нэгдсэн
Ард Кредит ББСБ - Fast cash
Магна Профит, Нэмэх төгрөг - Хэрэглээний зээл олгож байгаа
Зээл цэсрүү нэвтэрч дээрх 2 төрлийн зээлнээс сонгож хүсэлтээ илгээгээд зөвшөөрсөн хариу өгсөн тохиолдолд тухайн ББСБ дээр нэг удаа очиж гэрээ байгуулж, online-р зээл авах боломжтой болно.
Онлайн зээл нь хэрэглэгчийн мэдээлэл дээр суурилж Кредит скор бодож таньд тохирсон зээлийн дүнг гаргадаг.
ХХБ эсвэл Капитрон банкны АТМ дээрх Мост Мони сонголтыг дарж, утасны дугаар болон ТАН кодоо оруулан бэлэн зарлага гаргах боломжтой.
ТАН кодны хүчинтэй хугацаа 5 минут тул АТМ дээр утасны дугаар, код оруулах үед Most Money апп, эсвэл хэрэглэгчийн вэбээс ТАН авах шаардлагатай.
Most Money апп-д нэвтрэн дээд хэсэгт байрлах дансны мэдээлэл бүхий картны дүрс дээр дарсанаар “Дансны жагсаалт” хэсэгт шилжин дансны үлдэгдэл харагдана.
Хуулга харах бол харгалзах данс дээрээ дарснаар орлого, зарлагын товч мэдээллийг харах боломжтой.
www.mostmoney.mn хаяг руу өөрийн эрхээр нэвтрэн “Дансны мэдээлэл” хэсэг руу орж үлдэгдэл, хуулга харах боломжтой.
Most Money апп-д нэвтрэхээсээ өмнө буюу нэвтрэх хуудасны баруун дээд буланд байрлах МОН/ENG сонголтоор хэлээ солих боломжтой.
www.mostmoney.mn хаягны доод хэсэгт байрлах Монгол/English сонголтоор хэлээ солино.
Most Money аппликэшн дээр амжилттай хариу өгөх үед баримтын мэдээллийг дэлгэцээр харуулна.
Мөн хэрэглэгчийн бүртгэлтэй мейл хаяг руу бүх амжилттай гүйлгээний баримтууд илгээгдэх тул мейлээс нөхөн харах боломжтой
Юнител груп нь U-Point онооны системд холбогдсон тул НӨАТУС баримтыг Most Money үйлчилгээгээр олгохгүй байгаа. Хэрэглэгч Юнител болон Юнивишний лавлах төв рүү холбогдон баримтаа хэрхэн авах талаар тодруулна.
Дансны аюулгүй байдлыг хангах үүднээс хэрэглэгч өөр утаснаас нэвтрэх бүрт бүртгэлтэй гар утас болон мейл хаяг руу 5 минутын хүчинтэй хугацаатай код илгээгдэнэ.
Уг нэг удаагийн кодоор нэвтрэн орохдоо тогтмол ашиглах төхөөрөмж гэсэн сонголтыг идэвхжүүлсэн тохиолдолд тухайн утаснаас нэвтрэх үед ахин код нэхэхгүй болно.
Хэрэв уг утсыг ахин ашиглахгүй бол дээрх сонголтыг идэвхжүүлэх шаардлагагүй.
Смарт мэдэгдэл буюу Хонхны дүрстэй хэсэг дэх гүйлгээний мэдээллийг устгах боломжгүй.
Most Money үйлчилгээгээр гадаад гүйлгээ хийх боломжгүй, зөвхөн Монголын арилжааны банкуудын данс руу гүйлгээ хийх боломжтой.
Гадаадад байгаа бол бүртгэлтэй мэйл хаягнаасаа ХХБ бол info@tdbm.mn, Капитрон банк бол tsakhimbank@capitronbank.mn руу хүсэлтээ илгээнэ. Банк тухайн мэйл хаягаар сэргээх холбоос өгнө.
Ард Кредит ББСБ бол 77003322 руу холбогдон сэргээлгэх боломжтой.
Most Money үйлчилгээний лавлах төв нь
Даваагаас Баасан гарагт 09:00-21:00 цагийн хооронд,
Бямба, Ням гарагт 10:00-20:00 цагийн хооронд ажиллана.
Лавлах утас: 75115757
NFC үйлчилгээгээр төлбөр тооцоо хийхэд хүлээн авагч мөн NFC-тэй байх шаардлагатай. Одоогоор ХХБанкны ПОС бүхий худалдаа үйлчилгээний газруудад нэвтэрч эхэлсэн байгаа. Зааврыг дараах холбоосоор орж харна уу: https://www.facebook.com/MostMoneyMN/videos/1100095253445653/