Програм хангамж

ОЛОН УЛСАД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн зорилго

Програм хангамжийн хөтөлбөр төгсөгчдөд програм хангамжийн инженерчлэлийн мэдлэг, чадварыг програм хангамжийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн асуудлын хүрээнд эзэмшүүлэх зорилготой.

Эзэмших мэдлэг, ур чадвар

Програм хангамжийн шаардлагын шинжилгээ, програм хангамжийн зохиомж, хөгжүүлэлт, гүйцэтгэл, чанарын үнэлгээ, баримтжуулалт, програм хангамжийн төслийн менежментийн суурь мэдлэг, чадварыг олгох юм. Мөн дараах мэргэжлийн ур чадваруудыг эзэмшсэн байна.

  • Програм хангамж хөгжүүлэх, хэрэглэгчид хүргэх багийн нэг бүрэлдэхүүн хэсэг болж ажиллах,

  • Нийгэм, эдийн засаг, хууль эрх зүй, ёс зүйн асуудлуудыг орхигдуулалгүйгээр, програм хангамжийн инженерчлэлийн аргыг ашиглан олон өөр хэрэглээний домэйнд ажиллах чадамж бүхий шийдлийг зохиомжлох,

  • Зөрчилтэй зорилго, шаардлагуудыг тодорхойлох. Зардал, цаг хугацаа, мэдлэг, одоо байгаа систем, байгууллагын хязгаарлалт, нөөцийн хүрээнд зарим шаардлагыг бууруулах замаар зөрчилтэй зорилгуудын зохицлыг олох.

Мэргэжилтний зориулалт, Ажлын байр

Програм хангамжийн архитектор /Software architect/,

Програм хангамжийн аналист /Software analyst/,

Системийн програмист /Systems Programmer/,

Програм хангамжийн инженер /Software Engineer/,

Програм хангамжийн хөгжүүлэгч /Software Developer/,

Мобайл төхөөрөмжийн мэргэжилтэн /Mobile specialist/technologist/,

Програм хөгжүүлэгч /Application Developer/,

Програмист/Аналист /Programmer/Analyst/,

Веб хөгжүүлэгч /Web Developer/.

Хөтөлбөрийн онцлог

Сургалтын хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл татах

Хичээлүүдийн уялдаа

Сургалтын төлөвлөгөө

Танилцуулга