Мультимедиа технологи

ШИНЭЭР НЭЭГДЭЖ БУЙ ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн зорилго

Компьютер болон бусад бүхий л дижитал төхөөрөмжүүдтэй харьцахад ашиглагддаг дуу, дүрс, хөдөлгөөнийг дүрслэх, үүсгэх; хүртэхүйн бүхий л оролцоог хамруулах; хүн төхөөрөмжийн хоорондын хэрэглээг хялбаршуулахад чиглэсэн технологиудыг эзэмшсэн чадварлаг мэргэжилтэн бэлтгэх

Эзэмших мэдлэг, ур чадвар

Мультимедиа талбарын талаар нарийн мэдлэг, ойлголтыг олж авна. Ингэснээр суралцагчид нь цогц мультимедиа бүтээгдэхүүний бүхий л бүрэлдэхүүн хэсгийг бүтээж чадахуйц болно.

  • Сүүлийн үеийн медиа технологийн чиг хандлагын талаар судална.

  • График дизайн, дүрс боловсруулалт, хэл яриа боловсруулалтын үндсэн арга техникүүдийг мэдэж авна.

  • Мультимедиа салбар дахь судалгааны сорилтууд, тэдгээрийг шийдэх арга барилд суралцана.

  • Төгсөгчид техникийн болон агуулгын хувьд өндөр чанартай интерактив, функциональ мультимедиа бүтээгдэхүүн бүтээхэд шаардлагатай ур чадварыг эзэмшинэ.

Мэргэжилтний зориулалт, Ажлын байр

Төгсөгчид дараах шийдлүүдийг ажлуудыг гүйцэтгэх чадвар гүйцэтгэнэ. Үүнд хүрээлэн буй орчин болон уул уурхайн симуляци, кино урлаг, ТВ-ийн реклам сурталчилгаа, сургалтын контент хөгжүүлэлт, гурван хэмжээст загварчлал болон гурван хэмжээст хэвлэл, соёлын өвийн бүртгэн баримтжуулалт гэх мэт ажлууд байна.

Ажлын байрны хувьд:

  • Мультимедиа дизайнер / Multimedia Designer /

  • Аниматор / Animator /

  • Дижитал медиа мэргэжилтэн / Digital Media Specialist /

  • 2D/3D график дизайнер / 2D/3D Graphic Designer /

  • Мультимедиа үйлдвэрлэгч / Multimedia Producer /

  • Видео мэргэжилтэн / Video Specialist /

  • Интерфейсийн дизайнер / Interface Designer /

Хөтөлбөрийн онцлог

Сургалтын хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл татах

Хичээлүүдийн уялдаа

Сургалтын төлөвлөгөө