МЭДЭЭЛЭЛ, КОМПЬЮТЕРИЙН УХААНЫ ТЭНХИМ

Бакалаврын хөтөлбөрүүдийн товч тодорхойлолт, тэдгээрийн ялгаа, эзэмших мэдлэг, ур чадвар, ажлын байрны талаар

ЯАГААД МЭДЭЭЛЭЛ, КОМПЬЮТЕРИЙН УХААНЫ ЧИГЛЭЛИЙН ХӨТӨЛБӨР СОНГОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Олон улсын стандартад нийцсэн онолын суурь мэдлэгтэй, орчин үеийн дэвшилтэт технологийн ололтуудыг бүтээлчээр хэрэгжүүлэх, шийдлийг боловсруулах, хөгжүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Хэрэглэгч болон байгууллагын шаардлагад тохирох аюулгүй, үр ашигтай мэдээллийн технологийг сонгох, хөгжүүлэх, хэрэглэх, нэгтгэх, удирдах чадвартай инженер.

Програм хангамжийн инженерчлэл, програм хангамжийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн процессын бүх түвшинд асуудлыг шинжлэх, шийдвэрлэх, зохиомжлох, хэрэгжүүлэх мэдлэг, чадвартай инженер.

Байгууллага, бизнесийн үйл ажиллагааг дэмжих мэдээллийн системийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, шинжлэн судлах, системийг зохиомжлох, системийн хөгжүүлэлт, хэрэгжүүлэлтэд оролцох инженер.

Мультимедиагийн талаар онолын суурь мэдлэгтэй, орчин үеийн дэвшилтэт технологийн ололтуудыг ашиглан бүтээл хийх, шийдлийг боловсруулах чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ. 

ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ЯЛГАА

Компьютерийн ухаан

Програм хангамж

Мэдээллийн систем

Мэдээллийн технологи

Мультимедиа технологи

МАНАЙ ТӨГСӨГЧИД

Төгсөөд шууд гадаадад ажиллаж байгаа, тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж буй төгсөгчид

Э.Хонгор

Мэдээллийн систем 2012 оны төгсөгч

Фэйсбүүкийн инженер байсан, Stripe компанийн програм хангамжийн инженер

У.Наранбаяр

Мэдээллийн технологи 2015 оны төгсөгч

Google компанийн сингапур салбарт програм хангамжийн инженер

Б.Хасан

Програм хангамж 2010 оны төгсөгч

Google компанийн програм хангамжийн инженер

Б.Эрдэнэбилэг

Мэдээллийн технологи 2017 оны төгсөгч

Италийн Трентогийн их сургуулийн Өгөгдлийн ШУ-ны магистрын тэтгэлэг хүртсэн

Б. Дөлгөөн

Мэдээллийн технологи 2014 оны төгсөгч

Samsung компанид ажиллаж байсан, TenX компанип програм хангамжийн инженер

Д.Сүрэнбаяр

Мэдээллийн технологи 2016 оны төгсөгч

Keirex компанийн програм хангамжийн инженер

Б.Дулам

Мэдээллийн технологи 2017 оны төгсөгч

Италийн Трентогийн их сургуулийн магистрант

Д.Баясгалан

Мэдээллийн системийн хөтөлбөрийн төгсөгч

Автсралийн Сидней их сургуулийн магистрант

БУСАД ЭХ СУРВАЛЖУУД

ACM байгууллагаас гаргасан мэдээллийн технологийн чиглэлийн хөтөлбөрийн зөвлөмж тайлан

ТАНЫ СОНОРТ

ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ТАЛААР ОЮУТНУУДЫН СОНИРХДОГ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД

Оюутнууд тухайн хөтөлбөрийг хэрхэн сонгодог вэ?

Бакалаврын түвшний оюутны мэргэжлийн хөтөлбөр сонгох гэсэн дэлгэрэнгүй журам байдаг. Тус журам нь https://elselt.num.edu.mn/ сайтын дүрэм журам хэсэгт байдаг. Бакалаврын хөтөлбөрөөс сонгон суралцахдаа цуглуулсан багц цаг, сурлагын дүн, анх элсэн ороход тухайн багц, хөтөлбөр, хамтарсан хөтөлбөрт харгалзах суурь болон дагалдах шалгалтын тооцоолсон оноо өндөр байх тусам хөтөлбөр сонгохдоо давуу эрх эдэлнэ. Түүнчлэн зарим хөтөлбөрийн хувьд бэлтгэж буй мэргэжил, шинжлэх ухааны онцлогоос хамаарч оюутанд хөтөлбөрийн шаардлага тавина.


Ерөнхий суурийн хэдэн оюутан байгаа вэ? Би ... голчтой тэнцэх болов уу?

ХШУИС-ийн багц 1-т 365 оюутан энэ жил элсэн орсон байна. Багц 1-т дараах хөтөлбөрүүдээс оюутнууд сонгох боломжтой:

Бакалаврын түвшний оюутны мэргэжлийн хөтөлбөр сонгох журмын дагуу оюутнууд хөтөлбөрөө сонгоно тиймээс аливаа хөтөлбөрийн сонголтын боломжийг шууд нарийн тодорхойлох боломжгүй. 


Хос хавсарга хөтөлбөрөөр хэрхэн суралцах вэ?

Хос хавсарга хөтөлбөрөөр шууд суралцах тухай асуудал яригдахгүй. Журмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг https://elselt.num.edu.mn/ сайтын дүрэм журам хэсгээс авч болно. 

Жич: Оюутан суралцаж буй үндсэн мэргэжлийнхээ сургалтын төлөлөгөөн дэх ерөнхий суурь болон мэргэжлийн суурь хичээлийг бүрэн судалж, мэргэжлийн хичээлийн багц цагийн 1/3-ийг амжилттай цуглуулсан, суралцах хугацааны голч дүн 2,6-аас дээш байх шаардлагыг хангасан тохиолдолд хос болон хавсарга мэргэжлээр сурах хүсэлтээ харьяалагдах сургуулийн сургалтын албанд тухайн хичээлийн жилийн 10 болон 3-сард багтаан өгнө.


Хөтөлбөрүүдийн хоорондын ялгаа юу вэ?

Хөтөлбөр хоорондын ялгааг хөтөлбөрийн зорилго, судлах хичээл, эзэмших мэргэжил болон мөн түүний тодорхойлолт,  хөтөлбөрийн ерөнхий төлөвлөгөө зэргээс нарийвчлан танилцах боломжтой. 


Мэргэжил тус бүрт хэдэн оюутан элсүүлэх вэ?


Д/д Хөтөлбөрийн нэр Оюутан элсүүлэх тоо

1 Компьютерийн ухаан 50 оюутан

2 Мэдээллийн технологи 50 оюутан

3 Програм хангамж 100 оюутан

4 Мэдээллийн систем 50 оюутан

5 Мультимедиа технологи 25 оюутан


Мэдээллийн технологи болон Програм хангамж хоёр хөтөлбөрийн ялгаа юу вэ?

Тус хоёр хөтөлбөр хоёулаа олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд бөгөөд эдгээр хөтөлбөрүүдийг олон улсын хэмжээнд ч сайтар ялган тодорхойлсон байдаг. 

Компьютер тооцооллын судалгаа шинжилгээд ОНОЛ- ХӨГЖҮҮЛЭЛТ-ХЭРЭГЛЭЭ гэсэн гуравласан холбоо зайлшгүй байх ёстой бөгөөд эдгээр 3 ангид багтах хичээлүүдээс аль ангийн хичээлүүдийг түлхүү судалж байгаагаар нь мэргэжлүүд бие биенээс ялгагдана гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрдөг.

Олон улсын хэмжээнд манай салбарын мэргэжлүүдийн зааг ялгааг хөтөлбөрүүдийн ялгаа зурагт үзүүлсэн загвараар илэрхийлдэг. Хэвтээ чиглэл нь онол хэрэглээний түвшинг, босоо чиглэл нь мэдлэгүүдийн түвшин заадаг.

  

Хөтөлбөр тус бүрийг төгсөөд цаашид ямар боломж нээгдэх вэ?

Тухайн сонгосон хөтөлбөрөөр элсэн суралцах нь ямар мэргэжилтэй болох цаашлаад хувь хүний ирээдүй өсөн дэвжихтэй зайлшгүй холбоотой юм. Хөтөлбөр бүрийн хувьд түүний ажлын байрны мэдээллийг хөтөлбөр сурталчлах мэдээллийн сайтны Мэргэжилтний зориулалт, Ажлын байр гэсэн хэсэгт илүү дэлгэрэнгүй тайлбарласан байгааг харж болно. 

Тухайн хөтөлбөр бүр нь өөр өөрийн онцлог шинж чанартай, мөн манай мэдээллийн технологийн салбарт ажиллах боловсон хүчнийг чанартай бэлтгэх бодлогын хүрээнд зохиогдсон байдаг төдийгүй бид оюутан суралцагчдыгаа олон улсын түвшинд болон цаашид дэвшин суралцах, ажлын байртай болох боломжоор хангахыг зорьсон  хөтөлбөрүүдийг дэвшүүлсэн байдаг юм.   


Багц хооронд шилжих боломжтой юу?

Багц хооронд шилжих боломжгүй. Үнэхээр орж ирэх хүсэлтэй байвал тухайн багцынхаа хөтөлбөрөөс сонгочихоод дараа шилжих шалгалт өгч болно.