Компьютерийн ухаан

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн зорилго

Олон улсын стандартад нийцсэн онолын суурь мэдлэгтэй, орчин үеийн дэвшилтэт технологийн ололтуудыг бүтээлчээр хэрэгжүүлэх, шийдлийг боловсруулах, хөгжүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.

Эзэмших мэдлэг, ур чадвар

Компьютерийн ухаан хөтөлбөрийн төгсөгч нь алгоритм, алгоритмын шинжилгээ, компьютерийн системийн зарчим, програмчлал, математик, тооцооллын онол, хиймэл оюун зэрэг суурь ойлголтыг суралцахын сацуу технологийн ололтуудыг хэрэглэх, хөгжүүлэх чадваруудыг эзэмшсэн байна. Мөн дараах мэргэжлийн ур чадваруудыг эзэмшүүлнэ.

* Шинжлэх ухаан, инженерчлэлийн мэдлэгийг хэрэглэх,

* Туршилт судалгаа явуулах, загварчлах, өгөгдөлд дүн шинжилгээ хийх,

* Нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, үйлдвэрлэлийн процесст урган гарах бодит асуудалд нийцсэн систем, компонент, процессийн зохиомжийг гаргах,

* Инженерчлэлийн асуудлыг тодорхойлох, томъёолох, шийдвэрлэх,

* Нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд үзүүлэх инженерчлэлийн үр нөлөөг ойлгодог байх,

* Орчин цагийн технологийн ололт амжилтыг инженерчлэлийн практикт хэрэглэх.

Мэргэжилтний зориулалт, Ажлын байр

* Компьютерийн ухааны судалгаа, хөгжүүлэлтийн инженер,

* Мэдээлэл, Компьютерийн ухааны судлаач эрдэмтэн /Computer science and Information Research Scientist/,

* Өгөгдлийн шинжээч /Data analyst/,

* Машин сургалтын инженер /Machine learning engineer/,

* Асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй аргыг боловсруулах нь компьютерийн ухааны мэргэжилтний ажил юм. Тухайлбал, өгөгдлийн санд мэдээллийг хадгалах оновчтой арга, замыг боловсруулах, сүлжээгээр өгөгдөл дамжуулах, комплекс зураг, диаграммыг дүрслэн харуулах зэрэг нь тэдний ажил юм. Онолын болон алгоритмчлалын чадвараа ашиглан системийн үйл ажиллагааг хурдтай болгох шинэ арга боловсруулах боломж, чадамж тэдэнд бий.

Хөтөлбөрийн онцлог

Сургалтын хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл татах

Хичээлүүдийн уялдаа

Сургалтын төлөвлөгөө

Танилцуулга