Мэдээллийн технологи

ОЛОН УЛСАД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн зорилго

Мэдээллийн технологийн хөтөлбөр нь хэрэглэгч болон байгууллагыг зорилгодоо хүрэх боломжийг олгохын тулд аюулгүй, үр ашигтай мэдээллийн технологийг сонгох, хөгжүүлэх, хэрэглэх, нэгтгэх, удирдах чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.

Эзэмших мэдлэг, ур чадвар

Програмчлал, сүлжээ, хүн-компьютерийн харилцаа, өгөгдлийн сан болон вэб системийг хэрэглэх технологийг нэгтгэж байгууллагыг мэдээллийн технологижуулах болон мэдээллийн системийн шийдлийг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх суурь мэдлэг, чадварыг олгох юм. Мөн дараах мэргэжлийн ур чадваруудыг эзэмшсэн байна.

  • Цогц, бодит амьдралаас урган гарах асуудлыг дүгнэн шинжлээд, технологийн шаардлагыг тодорхойлж, тооцооллын аргачлалыг уг асуудлын шийдэлд хэрэглэх, нэвтрүүлэх,

  • Технологийн тусгай хэрэгцээ шаардлагад нийцсэн тооцоололд суурилсан шийдлийг зохиомжлох, хэрэгжүүлэх, үнэлэх,

  • Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад тохирох технологийг тодорхойлох, дүн шинжилгээ хийж, технологийн шийдлийг боловсруулах, нэгтгэх, удирдлагад тусгах.

Мэргэжилтний зориулалт, Ажлын байр

  • Системийн инженер /Systems Engineer/,

  • Системийн администратор /Systems Administrator/,

  • Системийн аналист /Systems Analyst/,

  • Мэдээлэл технологийн шийдэл төлөвлөгч /Solutions Architect/,

  • Бизнесийн систем аналист /Business systems Analyst/,

  • Аюулгүй байдлын инженер /Security Engineer/,

  • Сүлжээний инженер /Network Engineer/.

Хөтөлбөрийн онцлог

Сургалтын хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл татах

Хичээлүүдийн уялдаа

Сургалтын төлөвлөгөө

Танилцуулга