Мэдээллийн систем

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн зорилго

Мэдээллийн системийн хөтөлбөр нь байгууллага, бизнесийн үйл ажиллагаа болон дахин инженерчлэлд үндэслэн түүнийг дэмжих мэдээллийн системийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, шинжлэн судлах, системийг зохиомжлох, системийн хөгжүүлэлт, хэрэгжүүлэлтэд оролцох, цаашилбал мэдээллийн системийн ашиглалт, сайжруулалтыг хариуцан ажиллах мэргэжилтэн бэлтгэнэ.

Эзэмших мэдлэг, ур чадвар

Мэдээлэл, харилцаа холбооны технологи, мэдээллийн системийн стратеги төлөвлөлт ба удирдлага, мэдээллийн системийн хөгжүүлэлт ба хэрэгжүүлэлт, байгууллагын үйл ажиллагаа болон түүний үндсэн зарчим ба удирдлагын хүрээнд суурь мэдлэг эзэмшинэ.

  • Мэдээллийн системийн стратеги төлөвлөлт ба удирдлага, мэдээллийн системийн хөгжүүлэлт, хэрэгжүүлэлтэд оролцох,

  • Байгууллагын үйл ажиллагаа болон түүний үндсэн зарчим ба удирдлагад тохирох мэдээллийн системийг тодорхойлох,

  • Бизнесийн үйл ажиллагааг шинжлэн судалсны үндсэн дээр мэдээллийн системд тавигдах бизнесийн болон техникийн шаардлагыг тодорхойлох,

  • Тавигдсан шаардлагын дагуу мэдээллийн системийн шинжилгээ хийх, зохиомжлох, хөгжүүлэх, турших, хэрэгжүүлэх, мэдээллийн системийн хөгжүүлэлтийн үйл ажиллагааг төлөвлөх, удирдах.

Мэргэжилтний зориулалт, Ажлын байр

  • Мэдээллийн системийн менежер /Information Systems Manager/,

  • Мэдээллийн системийн зөвлөх /IS consultant/,

  • Системийн аналист /Systems Analyst/,

  • Бизнесийн аналист /Business Analyst/,

  • Борлуулалтын мэргэжилтэн /IT sales professional/,

  • Програм аналист /Application Analyst/,

  • Мэдээллийн аюулгүй байдлын аналист /Information Security Analyst/.

Хөтөлбөрийн онцлог

Сургалтын хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл татах

Хичээлүүдийн уялдаа

Сургалтын төлөвлөгөө

Танилцуулга