Ковид-19-ийн эсрэг дэлхийн хамгийн анхны хамрын дусаагуур
вакциныг ОХУ-д бүртгүүлжээ
ОХУ-ын Эрүүл мэндийн яам Гамалей төвд бүтээсэн коронавирусын эсрэг дэлхийн анхны хамрын дусаагуур вакциныг бүртгэжээ. Sputnik V вакциныг ийм шинэ хэлбэрээр үйлдвэрлэх юм байна. Энэ тухай тус яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.
“ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас Н.И.Гамалеягийн шинэ вакцин нь Sputnik V шиг аденовирүсийн 26 ба 5 дугаар вектор дээр суурилсан хоёр бүрэлдэхүүн хэсгээс бүрдэх бөгөөд тусгай шүршигч цорго ашиглан хамрын хөндийд гурван долоо хоногийн зайтай хийнэ" гэж ОХУ-ын Эрүүл мэндийн яамны телеграм сувагт мэдээлжээ. Одоогоор уг вакциныг 18-аас дээш насны иргэдийг вакцинжуулахад ашиглахыг эмнэлгийн байгууллагуудад зөвшөөрчээ.
Өмнө нь Гамалеи төвийн тэргүүн Александр Гинцбург "Спутник В"-ийн вакцин хийлгэсний дараа хамрын вакциныг нэмэлт тун болгон хэрэглэнэ гэж мэдээлж байсан. Тарилгыг хамрын вакцинаар бүрэн орлуулах боломжтой эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Мөн зургаан сард дор хаяж нэг удаа вакцин хийлгэх шаардлагатай болно гэж Гинзбург хэлсэн тухай Үндэсний мэдээллийн алба мэдээлэв. Шүршигч хэлбэрийн вакцин нь коронавирусын омикрон омгийн эсрэг тэмцэхэд тусална гэж эрдэмтэд найдаж байна гэжээ.
Вирус судлаачийн хэлснээр, анхны туршилтуудын үеэр энэхүү вакцин нь үр дүнтэй болохыг харуулсан, "Энэ нь эсрэг биеийн хангалттай титр өгч байсан", уг вакцин нь коронавирусаас 100 хувь хамгаална гэж эрдэмтэн Гинзбург мэдэгджээ.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нэг талын хориг
арга хэмжээ авсныг буруушаав
ЖЕНЕВА, 3 дугаар сарын 31. /ТАСС/. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Женевт болж буй 49 дүгээр чуулганаараа дан ганц нэг талын хориг арга хэмжээ авахаа зогсоохыг улс орнуудад хандан уриалж, түүнийг улс төр, эдийн засгийн дарамт шахалтын хэрэгсэл болгон ашиглахыг буруушаажээ.
Пүрэв гарагт болсон хуралдаанаар хуралд оролцсон 47 орноос Орос, Хятад, Энэтхэг зэрэг 27 орон нь холбогдох тогтоолыг дэмжиж саналаа өгсөн бол АНУ, Европын Холбооны гишүүн орнууд, Их Британи, Украин зэрэг 14 улс эсэргүүцэж, 6 орны төлөөлөгч санал хураалтад оролцохоос түдгэлзсэн байна.
Тус тогтоолд “зарим их гүрнүүд” улс орнуудыг “чөлөөтэй, бие даан шийдвэр гаргах эрх”-ээ хэрэгжүүлэхэд саад болох зорилгоор “шахалт үзүүлэх арга хэрэгсэл, тэр дундаа улс төр, эдийн засгийн дарамт шахалт” хэлбэрээр хориг арга хэмжээг дан ганц нэг талт байдлаар ашигласаар байгааг Хүний эрхийн зөвлөл эрс зэмлэн буруушааж байна. Олон улсын эрх зүй болон НҮБ-ын дүрэмд нийцэхгүй "нэг талын албадлагын арга хэмжээ", тэр дундаа " нутаг дэвсгэрээс хальсан худалдааны харилцаанд саад учруулж буй" арга хэмжээ авах, хадгалах, хэрэгжүүлэхээ зогсоохыг Зөвлөл бүх улс орнуудад уриалж байна. Өнөөгийн нэг талын хориг арга хэмжээ нь НҮБ-ын дүрэмд харшлах тул цуцлах ёстой гэж уг тогтоолд дурджээ.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл хориг арга хэмжээний хохирогчдод зориулсан хууль эрх зүйн хамгааллын асуудлыг шийдвэрлэх "шударга, хараат бус механизм" бий болгохын төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн нэг талын албадлагын арга хэмжээ хүний эрхэд үзүүлэх сөрөг нөлөөллийн асуудлаар НҮБ-ын тусгай илтгэгчтэй хамтран ажиллахыг бүх улс орнуудад уриалав. Одоо энэ асуудлаарх НҮБ-ын тусгай илтгэгчээр Беларусийн эксперт Елена Довган ажиллаж байна.
Уг баримт бичигт Орос, Казахстан, Узбекистан, Венесуэл, Энэтхэг, Хятад, Куба зэрэг 27 орон дэмжсэн санал өгсөн бол АНУ, ЕХ-ны гишүүн орнууд, Их Британи, Япон, БНСУ, Украин зэрэг 14 улс эсрэг санал өгсөн байна. Армен, Бразил, Мексик зэрэг зургаан орон санал хураалтад оролцохоос түдгэлзсэн байна.
Хүний эрхийн зөвлөл нь НҮБ-ын Засгийн газар хоорондын байгууллага юм. Энэ нь 2006 онд Хүний эрхийн комиссын залгамж халаа болж байгуулагдсан бөгөөд нэг талыг барьсан гэх шүүмжлэл байнга гардаг. Хүний эрхийн зөвлөлийн 49 дүгээр чуулган 2 дугаар сарын 28-аас 4 дүгээр сарын 1-ний хооронд Женев хотноо болж байна.
Украины Биологийн лабораторийн асуудал сүүлийн үед дэлхийн олон нийтийн анхааралыг татаж байна. Энэ асуудлаар НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн яаралтай хуралдааныг зохион байгуулсан юм. Энэ талаар гадаадын хэвлэлд нийтлэгдсэн зарим мэдээлэлийг толилуулья.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
"Ройтерс" агентлагийн мэдээлснээр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) Украины Биологийн лабораторид байгаа аюултай эмгэг төрүүлэгчдийг (опасные патогены) устгахыг Украинд зөвлөжээ.
Украинд байрладаг АНУ-ын лабораториос аюултай эмгэг төрүүлэгчдийг тараах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ гэсэн асуултын хариуд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч тус байгууллага "лабораториудад био аюулгүй байдлыг хангах, өөрөөр хэлбэл эмгэг төрүүлэгчийг санамсаргүй эсвэл санаатайгаар гаргахаас урьдчилан сэргийлэх ажлыг дэмжинэ" гэж онцлон тэмдэглэжээ. " "Энэ ажлын хүрээнд ДЭМБ-аас Украины Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагуудад ямар нэгэн эндэгдэл гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд маш аюултай эмгэг төрүүлэгчдийг устгахыг хатуу зөвлөж байна" гэж хэвлэлийн алба бас онцлон тэмдэглэсэн байна.
ОХУ-ын байр суурь
Украинд байгаа үхлийн аюултай эмгэг төрүүлэгчдийн судалгааны био лабораторийг Пентагон санхүүжүүлдэг байсныг нотлох баримтуудыг Оросын арми илрүүлсэн, Украины нутаг дэвсгэрт 30 гаруй биологийн лабораторийн сүлжээ үйл ажиллагаа явуулж байгаа нь илэрсэн гэж Оросын тал мэдээлэв. Тэнд ажиллаж байгаа эрдэмтэд АНУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Эрсдэлийг бууруулах агентлагийн захиалгаар ажиллаж байсан гэж мэдэгджээ.
Украины биологийн лабораторид хийсэн нүүдлийн шувуудаас халдвар дамжих Америкийн төслийн санхүүжилтийн хэмжээ 1.6 сая доллар, сарьсан багваахайгаар дамжин тархсан эмгэг төрүүлэгчийн спектрийг судлах төсөл 1.3 сая доллар байжээ.
ОХУ-ын Зэвсэгт хүчний цацраг, хими, биологийн хамгаалалтын албаны дарга Игорь Кирилловын хэлснээр эхний төсөл нь 2018-2020 онд хэрэгжсэн, хоёр дахь төсөл нь 2020-2023 он хүртэл хэрэгжиж байгаа аж.
ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров Украины гадаад хэргийн сайдтай Туркт хэлэлцээ хийснийхээ дараа хэвлэлийн бага хурал дээр энэ нь биологийн болон хорт зэвсгийг хориглох тухай холбогдох конвенцийг зөрчсөн гэж ОХУ үзээд тайлбар өгөхийг шаардсан албан ёсны хүсэлтээ илгээсэн гэж мэдэгджээ.
АНУ-ын байр суурь
Украинд Америкийн биологийн зэвсгийн лаборатори байхгүй гэж Пентагон онцлон тэмдэглэж байсан. АНУ Украйны нутаг дэвсгэрт байгаа био лабораторийн ажилд оролцож байсан бөгөөд энэхүү оролцоо нь "аюулгүй байдлын тусламж үзүүлэх хүрээнээс хэтрээгүй" гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдсэн байна.
Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Виктория Нуланд 3 дугаар сарын 8-ны өдөр парламентын гишүүдийн асуултад хариулах үедээ “Украинд АНУ-ын биологийн судалгааны байгууламжууд байдаг бөгөөд тэднийг Оросын арми хяналтандаа авах бий гэдгээс бид маш их санаа зовж байна. Тиймээс бид эдгээр судалгааны материал Оросын зэвсэгт хүчний гарт орохоос сэргийлэхийн тулд Украинчуудтай хамтран ажиллаж байна” гэжээ. АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирал Аврил Хейнсын хэлснээр, тус улсад ийм 12 орчим байгууламж байгаа гэжээ.
Үүнтэй холбогдуулан АНУ-ийн Бүгд найрамдах намын төлөөлөгчид болон хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Цагаан ордныхныг шүүмжилсэн мэдээ нийтлэгджээ. Тухайлбал, Fox News сувгийн хөтлөгч Такер Карлсон хэлэхдээ, АНУ "Оросыг худлаа мэдээлэл тараасан гээд байсан", гэтэл Виктория Нуландын мэдэгдэл түүнийг үнэн зөв гэдгийг баталж байна гэжээ.
Украины байр суурь
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украинд химийн болон бусад үй олноор хөнөөх зэвсэг бүтээгээгүй гэж мэдэгджээ.
Хятадын байр суурь
Украинд байгаа цэргийн биологийн лаборатори болон тэнд хийж байсан вирусын судалгааны талаарх мэдээллийг нэн даруй ил болгохыг Хятадын засгийн газар АНУ-д уриалж байна гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицянь 3 дугаар сарын 8-ны өдөр мэдээлэл хийх үеэрээ мэдэгджээ.
Тахал, боом, туляреми, холер болон бусад үхлийн аюултай өвчний үүсгэгч бодис агуулагдах магадлалтай Украины биологийн лабораторийн аюулгүй байдлыг хангахыг БНХАУ-ын төлөөлөгч мөн уриалжээ.
"Америкийн талаас нийтэлсэн мэдээллээс үзэхэд АНУ Украинд 26 биологийн лаборатори болон бусад байгууламжуудыг АНУ-ын армийн бүрэн хяналтад байлгадаг, АНУ лабораторийн талаар хамгийн их мэдээлэлтэй тал болохын хувьд тэнд байсан вирус, тэдгээрийн судалгааны шинж чанарыг багтаасан холбогдох мэдээллийг аль болох хурдан ил болох ёстой" гэж тэрээр мөн нэмж хэлжээ.
Mash Telegram суваг Гигарама төсөлтэй хамтран Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагааны интерактив газрын зургийг бүтээжээ. Энэ нь бодит цаг хугацаанд шинэчлэгддэг юм байна.
Энэ зураг дээрээс ОХУ-ын Зэвсэгт хүчин, Донецк болон Луганскийн цэргүүдийн хяналтад байгаа нутаг дэвсгэрийг хэн ч харж болох ажээ. Интерактив газрын зурагт тухайн газрын бүх гол зураг, видео бичлэг, мөн энэ өдрийн үйл явдлууд багтсан байна. Сонирхсон хүн дараах линкээр орж үзэж болох ажээ.
Английн Уэльсийн Рексхэм хотын иргэн Тони Уилдинг гэгч эр 130 мянган долларын үнэтэй солир олсон байна. Энэ тухай New York Post сонин мэдээлжээ.
Тэр хүн нэгэн шөнө гэрийнхээ арын хашаанд байхдаа солир унаж байхыг харсан бөгөөд түүнийг хайж олохын тулд жил хагасын хугацаа зарцуулсан байна.
"Би шөнө арын хашаандаа тамхи татаж байгаад толгой дээгүүр тэнгэрт галт бөмбөлөг унаж байгааг харсан. Би дээшээ харвал солир маш намхан нисч байсан. Хэдэн секундын дараа тэр гэрэл унтарч, ямар ч чимээ гарсангүй, зүгээр л алга болсон, зөвхөн утааны ул мөр" л үлдсэн гэж тэрээр ярьжээ. Уилдингийн хэлснээр, солир байшингийн дээгүүр маш нам дор ниссэн бөгөөд хэрэв хүсвэл түүнийг хөл бөмбөгийн бөмбөгөөр цохиж унагаж болохоор байжээ. Тэрхүү солир унаснаас хойш жил хагасын дараагаар уг солирыг хээр талбайгаас олжээ.
Тони Уилдинг уг солироо шинжилгээнд өгөхөөр төлөвлөж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар нь ийм нэг кг солир 130 мянган долларын үнэд хүрдэг юм байна.
Мужчина нашел метеорит, оцененный в 130 тысяч долларов
Мужчина по имени Тони Уайлдинг из города Рексем, расположенном в Уэльсе, нашел метеорит, стоимость которого может составлять 130 тысяч долларов. Об этом сообщает New York Post. Мужчина рассказал, что увидел падающий метеорит ночью, когда был на заднем дворе своего дома. На его поиски он потратил полтора года. "Я курил ночью на заднем дворе и заметил падающий огненный шар в небе над головой. Я посмотрел вверх и увидел летевший низко метеорит. Через несколько секунд он погас. При этом не было никаких звуков, он просто исчез, оставив только следы дыма". По мнению Уалдинга, метеорит пролетел настолько низко над домом, что при желании его можно было сбить футбольным мячом. После падения он искал метеорит полтора года и нашел его в поле.
Мужчина планирует отдать его на экспертизу. Предварительно, стоимость килограммового метеорита может достигать 130 тысяч долларов. Об этом сообщает "Рамблер".
Украины Биологийн лабораторид байгаа аюултай эмгэг төрүүлэгчдийг
(опасные патогены) устгахыг ДЭМБ Украинд зөвлөжээ
Украинд байрладаг АНУ-ын лабораториос аюултай эмгэг төрүүлэгчдийг тараах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ гэсэн асуултын хариуд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч тус байгууллага "лабораториудад био аюулгүй байдлыг хангах, өөрөөр хэлбэл эмгэг төрүүлэгчийг санамсаргүй эсвэл санаатайгаар гаргахаас урьдчилан сэргийлэх ажлыг дэмжинэ" гэж онцлон тэмдэглэжээ. " "Энэ ажлын хүрээнд ДЭМБ-аас Украины Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагуудад ямар нэгэн эндэгдэл гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд маш аюултай эмгэг төрүүлэгчдийг устгахыг хатуу зөвлөж байна" гэж хэвлэлийн алба бас онцлон тэмдэглэсэн байна.
Энэ нь Украинд тийм лаборатори байгааг дахин нотлож байна.
Эх сурвалж: Рейтер-н мэдээ
March 10 (Reuters) - The World Health Organization advised Ukraine to destroy high-threat pathogens housed in the country's public health laboratories to prevent "any potential spills" that would spread disease among the population, the agency told Reuters on Thursday.
ВОЗ рекомендовала Украине уничтожить опасные патогены в биолабораториях
Это необходимо, чтобы предотвратить их возможную утечку, отметили в организации.
ЖЕНЕВА, 11 марта. /Корр. ТАСС Константин Прибытков/. Всемирная организация здравоохранения (ВОЗ) «настоятельно рекомендовала» Украине уничтожить опасные патогены в биолабораториях, чтобы предотвратить их возможную утечку. Об этом сообщили в четверг ТАСС в пресс-службе ВОЗ.
Отвечая на вопрос о том, что необходимо сделать для предотвращения риска распространения опасных патогенов из американских лабораторий, расположенных на территории Украины, в организации подчеркнули, что ВОЗ «содействует биобезопасности в лабораториях, то есть предотвращению случайного или преднамеренного высвобождения патогенов». «Как часть этой работы ВОЗ настоятельно рекомендовала Министерству здравоохранения Украины и другим ответственным органам уничтожить высокоопасные патогены, чтобы предотвратить какую-либо потенциальную утечку», — подчеркнули в пресс-службе.
ВОЗ призвала «все стороны» сотрудничать «в безопасном обращении с любыми патогенами, которые им встречаются» и «обращаться в случае необходимости за технической помощью». Организация готова оказать такое содействие «там, где это возможно».
В пресс-службе напомнили, что представительство ВОЗ на Украине «на протяжении нескольких лет работало с Минздравом этой страны и другими партнерами в “поддержке и укреплении биобезопасности лабораторий”, а также в повышении потенциала их персонала, “в частности в реагировании на пандемию COVID-19”.
Ранее в четверг официальный представитель Минобороны РФ генерал-майор Игорь Конашенков сообщил, что Вооруженные силы России обнаружили в документах биолабораторий на Украине доказательства того, что Пентагон финансировал исследования по созданию механизма скрытого распространения смертоносных патогенов.
Америкийн зохиолч, кино режиссер Гонсало Лира Лопес яг одоо Киев-д байгаа бөгөөд одоо болж буй үйл явдлыг бодитойгоор ярьсан байна. Америк болон Оросын дайны ялгааг тайлбарлажээ. Америк дайн хийхдээ бүгдийг устгадаг, үүний тодорхой жишээ нь Ирак, Афганистан, Ливии, Сири юм. Гэтэл Оросууд Украины ард иргэд хохирол учруулахгүй, хот тосгоныг устгахгүйгээр зөвхөн неофашистууд, хэт даврагч, үндэсний үзэлтнүүдийг устгахыг зорьж байна. Үүнийг АНУ-д байгаа хүмүүс ойлгохгүй байна гэж ярьжээ. Түүний энэ бичлэгийг 500 мянга гаруй хүн үзэж өөрсдийн сэтгэгдлээ бичжээ.
Видеобращение Гонсало Лира Лопеса посмотрели уже более 500 тысяч раз. Тысячи людей из разных стран мира оставили свои комментарии.
Американский режиссер Гонсало Лира Лопес рассказал, что на самом деле происходит в Киеве
На YouTube появился видеоролик американского писателя, режиссера и кинопродюсера Гонсало Лира Лопеса. Он находился в Киеве, когда была объявлена российская спецоперация, но решил остаться. О том, что реально происходит в эти дни в Киеве, он решил рассказать американцам, да и всем тем, кто захочет услышать реального очевидца событий.
"Люди в США не понимают, что происходит. Они продолжают твердить, что Россия терпит неудачу, и это чрезвычайно странный комментарий. Американский способ ведения войны - это войти и все разрушить. Уничтожить вышки сотовой связи, электросети, систему водоснабжения. Не сражаться, а все зачистить, уничтожить страну. США это делали в Афганистане, Ираке, Ливии, Сирии. Или пытались это делать. Но русские не хотят разрушать Украину, они не хотят ее уничтожать. Они хотят сохранить страну в целости и сохранности. И не хотят причинять вред гражданскому населению", - приводит слова Гонсало Лира Лопеса KP.RU.
Режиссер говорит, что российская армия пытается отделить вооруженную агрессию и зло националистов, прячущихся за спинами стариков, женщин и детей. Он убежден, что русские не хотят жертв и поэтому двигаются вперед медленно и осторожно.
"Я бы сказал, что российская армия на цыпочках проникает на Украину. При том что российская авиация контролирует украинское небо. Поймите, это не Вторая мировая война. Современная российская армия не хочет трогать Украину и украинскую армию, потому что русские понимают: как только на Украине сменится политическое руководство, ей понадобится своя армия для защиты их государства, народа и земли", - говорит американский режиссер, которого сложно заподозрить в предвзятости.
И тут же приводит еще один убедительный аргумент: если бы это была война, он бы сейчас не смог бы спокойно сидеть в гостинице в центре Киева и "вещать по интернету свои мысли".
Он пытается объяснить американцам, что российские войска заняты уничтожением националистических батальонов, которые 8 лет уничтожали артиллерией тысячи мирных граждан на Донбассе. И не готов принять то, как Борис Джонсон и Джо Байден пытаются демонизировать русских.
"Что меня больше всего беспокоит - особенно учитывая, что я все еще на Украине при действующем режиме, это то, что этот режим создает гуманитарный кризис. Зеленский как будто хочет, чтобы было больше жертв - его правительство раздает оружие гражданским, тысячи винтовок и боеприпасов. Если у вас нет военного опыта - с таким оружием вы можете стать чрезвычайно опасным для окружающих и для себя самого", - делится Гонсалио Лира своими опасениями
Он рассказывает о том, что на Украине все мужчины в возрасте от 18 до 60 подлежат мобилизации. Если откажутся, их ждет арест. "Но они не хотят воевать, не хотят быть арестованными и бегут из страны. Поэтому так много беженцев. Они боятся режима Зеленского".
Он призывает своих сограждан начать думать своей головой и разобраться, что же происходит на самом деле. "Это лучшее, что мы сейчас можем сделать. Иначе погибнут миллионы людей", - заключил он.
Видеобращение Гонсало Лира Лопеса посмотрели уже более 500 тысяч раз. Тысячи людей из разных стран мира оставили свои комментарии.
АНХААРАЛ ТАТСАН ХУУЛЬ
Сингапурын парламент 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдөр "Дотоод хэрэгт гадаадаас хөндлөнгөөс оролцохтой " тэмцэх хууль баталжээ. Энэхүү хуулийн зорилго нь гадаадын оролцогчид улс орны төрийн бүрэн эрхт байдлыг алдагдуулах, нийгмийн эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх зорилгоор далд, хууран мэхлэх аргаар дотоод улс төрийн хэрэгт оролцохын эсрэг тэмцэх ажээ.
Нээлттэй, дижитал орчинд холбогдсон, олон талт нийгэм болохын хувьд Сингапур нь гадаадын хөндлөнгийн оролцооны аюулд өртөмтгий байдаг. Сингапур өмнө нь гадаадын хөндлөнгийн оролцоотой байсан бөгөөд энэ нь дахин тохиолдож магадгүй гэж үзээд учрах аюул заналхийллийг даван туулахын тулд хуулиа шинэчилж, сингапурчууд дангаараа дотоод улс төрийн асуудлаа өөрсдөө шийдэх бололцоог олгож байгаа юм байна. Энэхүү хууль (FICA) нь сингапурчуудын өөрсдөө улс орноо хэрхэн удирдаж, амьдрахыг шийдэх боломжийг баталгаажуулна гэж үзсэн байна.
Энэхүү хуулиар засгийн газарт Сингапурт хүчирхийллийг сурталчлах, бүлгүүдийн хооронд дайсагналцах явдлыг өдөөх зэрэг шууд бөгөөд томоохон хохирол учруулж болзошгүй агуулгатай “дайсагнасан мэдээллийн кампанит ажил"-ыг таслан зогсоох эрх олгож байгаа ажээ.
Хэрэв олон нийтийн сүлжээний компаниуд хүсэлтийг биелүүлээгүй бол интернетийн үйлчилгээ үзүүлэгчид хортой контентыг хаах, мөн ийм контентыг түгээхэд ашигласан программуудыг татаж авахыг хориглосон байна.
"Бид сүүлийн жилүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, харилцаа холбооны технологиудыг бусад улс орны эсрэг ашигласан олон тохиолдлыг харсан" гэж тус улсын Дотоод хэргийн яамнаас хийсэн мэдээлэлд дурджээ. Энэ нь олон нийтийн санаа бодлыг удирдах, ардчилсан институцийг устгах, нийгмийг туйлшруулах, сонгуулийн үр дүнд нөлөөлөх зэрэг зорилготой "далд, зохион байгуулалттай, боловсронгуй" үйл ажиллагаа гэж тайлбарлажээ.
Гэхдээ энэ нь Сингапур болон түүний засгийн газрыг шүүмжилсэн, Сингапурын улс төрийн талаар нээлттэй, ил тод, үндэслэлтэй байдлаар мэдээлсэн, тайлбар өгсөн" гадаадын хувь хүн эсвэл гадаадын хэвлэлд хамаарахгүй гэж тус яам мэдэгджээ.
Сингапур улс дотоод хэрэгт гадаадын хөндлөнгийн оролцоотой тэмцэх зорилготой маргаантай хуулийг баталснаар шүүмжлэгчид эсэргүүцэгчдийг боомилоход ашиглаж болно гэж хүний эрхийн төлөө тэмцэгчид үзэж байна.
Эрдэмтэд тайлбарлаж чадахгүй байгаа байгалийн гайхалтай газрууд
Хорин нэгдүгээр зуунд дэлхий дээр судлагдаагүй газар байх ёсгүй юм шиг санагддаг. Гэвч манай гараг дээр бага судлагдсан, нууцыг нь нээгээгүй газрууд олон байна.
1. Аргентины намгархаг бүс нутгийн талаар та сонссон уу? Энэ бол эдгээр газруудын нэг юм. Энэхүү гайхамшигтай олдворыг санамсаргүй байдлаар олжээ.
Зураг авалтын багийнхан шинэ кино хийх газар хайж Парана голын ойролцоох намагтай газар дээгүүр нисч яваад гэнэт хачин нуурыг олж харжээ. Нуур нь төгс дугуй хэлбэртэй байсан ч энэ нь хамгийн хачирхалтай зүйл биш юм. Нуурын дотор бас дугуй хэлбэртэй, эргийн тоймыг давтсан том арал байсан нь хачирхалтай.
Эрдэмтэд тэр даруйд нь олдворыг сонирхож, сансрын хиймэл дагуулаас хэдэн жилийн туршид авсан зургуудыг судалж үзсэн байна. Тэд өөр өөр цаг үед авсан энэ газрын хэд хэдэн гэрэл зургийг харьцуулж үзжээ. Үр дүнд нь нэгэн сонирхолтой зүйлийг олж мэдсэн байна. Тэрхүү төгс бөөрөнхий нуурын доторх арал байнга хөдөлж байдаг байна. Энэхүү тохиолдолийг эрдэмтэд хараахан тайлбарлаж чадахгүй байгаа бөгөөд судалгааг үргэлжлүүлэн хийж байгаа юм байна.
2. Тайландын Бункран мужид Халимны хад гэж нэрлэгддэг орон нутгийн ховор дурсгалт газар байдаг. Энэхүү үзэсгэлэнтэй газрын ойролцоо байрладаг чулуунууд бусад чулуунаас маш гайхалтай хэлбэрээрээ ялгаатай, үүнээс гадна эдгээр чулуунууд нь бараг гөлгөр байдаг. Хэрэв та тэднийг холоос харвал халимууд ойд сэлж, урт сүүл нь ширэнгэн ой руу шурган орсон мэт харагдана. Эдгээр чулууннд хэрхэн үүссэн бэ гэдэгт одоогоор хэн ч хариулт өгөөгүй байна.
Португалиас Сингапур хүртэл одоо галт тэргээр хүрч болно:
Хэрэв та тусгай аялал зохион байгуулахыг хүсвэл:
Лаос улсад саяхан нээгдсэн шинэ төмөр замын ачаар дэлхийн хамгийн урт тасралтгүй төмөр замын маршрут гарч иржээ. Та Португалийн өмнөд хэсэгт орших Лагос хотод галт тэргэнд суугаад Сингапурт хүрнэ.
А цэгээс В цэг хүртэл явдаг галт тэрэг одоогоор байхгүй ч зорчигчид шаардлагатай зогсоол болон галт тэргээ солих замаар (хот хооронд шилжихгүйгээр) энэ замыг 21 хоногийн дотор туулах боломжтой гэж тооцоолжээ. Замдаа Парис, Москва, Бээжингээр дайрна.
Энэхүү урт замаар та Испани, Польшоос эхлээд Монгол, Тайланд, Малайз зэрэг 13 орноор аялах ажээ. Аяллын цагийг Британийн галт тэрэг сонирхогч Марк Смит гэгч тооцоолсон бөгөөд тэрээр өөрийн seat61.com вэб сайтдаа холын аялалын талаар зөвлөгөө өгдөг юм байна.
21 хоногийн аялалд хэд хэдэн шөнийн зогсоолууд багтсан бөгөөд Смитийн хэлснээр тэдгээр нь виз, бичиг баримтын ажил, галт тэрэг сэлгэн суух зэрэгт хэрэг болох аж. Түүнчлэн хотуудаар дамжин өөр өөр төмөр замын буудал руу богино аялал хийх шаардлагатай бөгөөд бүх аяллын тасалбарын үнэ 1200 евро болох гэнэ.
Өмнө нь ийм аялал Вьетнамд дуусч, ердөө 16,898 км л үргэлжлэдэг байсан байна. Дараа нь Сингапур руу аялахын тулд зорчигчид Сайгоноос Камбожоор дамжин Бангкок руу автобусаар явах ёстой байжээ.
Хамгийн сонирхолтой нь уг маршрут манай улсаар дайрч байгаа тул монголчууд бид замын дундаас нь Сингапур луу эсвэл бүр Европоор дамжин Португаль орж болох нь байна.
Түүний зардлыг тооцоод гаргачих хүн байвал манай аялан жуулчлах сонирхолтой хүмүүст ихээхэн тус болно доо.
Өнөөдөр 2021 оны 12 дугаар сарын 16-ны номын буян үйлийг эхлэх, номын авшиг авах билэгт сайн өдрийг тохиолдуулан хүү А.Мөнхбилэгийн хамт өөрсдийн хувийн номын сангаас зарим ховор, чухал номыг Монгол Улсын Үндэсний номын санд хандив болгон өглөө.
Түүний дотор англи, хятад, орос хэлний толь бичгүүд, Хятадын их дээд сургуульд ашигладаг хятад, англи хэлний сурах бичгүүд, олон улсын харилцаа, түүх, эрх зүйн холбогдолтой номууд, гүн ухаан, уран зохиолын зэрэг 70 гаруй ном орсон болно.
Хятадын хэсэг эрдэмтэд Хятадын хурдны галт тэрэгний сүлжээг бүхэлд нь өөрчлөх төслийг танилцуулжээ. Далавч нь галт тэрэгний хурдыг 30% -иар нэмэгдүүлж, эрчим хүчний алдагдлыг багасгах ажээ.
Одоогоор Шанхай хотод Маглев (Magnetic levitation) супер галт тэргийг “Пудун”-ны нисэх онгоцны буудлаас Лонган метроны эцсийн буудал хүртэл 30 км замд ашиглаж байгаа бөгөөд энэхүү галт тэрэг нь 431 км/цагийн дээд хурдтай юм байна.
Хятадын ердийн төмөр замд өндөр хурдны галт тэрэг 350 км/цаг хурдалдаг ажээ. Эрдэмтэд одоо хаа сайгүй хурдыг нэмэгдүүлж, хөдлөх бүрэлдэхүүний аэродинамикийг оновчтой болгохыг санал болгосон байна.
Анх удаа далавчтай галт тэрэгний тухай ойлголтыг Япончууд 1980-аад онд гаргаж байсан ч хэрэгжүүлж чадаагүй юм байна.
Чэндугийн аэродинамик ба гидродинамикийн инновацийн төвөөс хэрэгжүүлж буй төсөл нь тэрэг тус бүр дээр таван хос жижиг далавч нэмэх санаатай юм байна. Ийм галт тэрэг нь хурдыг 450 км / цаг хүртэл нэмэгдүүлнэ гэж тооцоолжээ. Хаалтаас үүссэн өргөлт нь дугуй болон замын элэгдлийг бууруулах бөгөөд хамгийн чухал нь үрэлт багатай тул эрчим хүчний зардлыг багасгах ажээ.
CNN агентлагийн мэдээлснээр шинэ галт тэрэг цагт 600 километрийн хурдтай явах боломжтой гэнэ. Энэ нь соронзон галт тэрэгний хувьд хамгийн өндөр хурдны үзүүлэлт юм.
Маглев галт тэрэг нь цахилгаан соронзон орны нөлөөгөөр явах бөгөөд хөдөлгөөний явцад галт тэрэгнүүд замд хүрдэггүй, зөвхөн тоормослоход аэродинамик таталт үүсдэг гэнэ.
Маглев галт тэрэгний хурдны дээд амжилт нь 2015 онд Токио, Нагоягийн хоорондох маршрутын туршилтын хэсэгт туршсан Японы Маглев галт тэрэг ажээ. Туршилтын үеэр галт тэрэг цагт 603 километр хүртэл хурдалсан байна. Ийм галт тэрэг 2027 оноос үйлчилж эхлэх төлөвтэй байна.
Pfizer компани Ковид-ын эсрэг шинэ эмийг Орост туршихаар болжээ
Уг эмийг Паксловид (Paxlovid) гэж нэрлэдэг юм байна. Энэ нь коронавирусын халдвар авсны дараа эмнэлэгт хэвтэх эсвэл нас барах эрсдлийг 89% бууруулж чадна гэж Pfizer мэдэгджээ.
Америкийн эм үйлдвэрлэгч Pfizer компани Росздравнадзороос Орост коронавирусаас урьдчилан сэргийлэх шинэ эмийн үр дүнтэй байдлын клиник туршилт явуулах зөвшөөрлийг авчээ.
Шинжилгээнд коронавирусын шинж тэмдэг илэрсэн өвчтөнтэй гэртээ харьцсан 18-аас дээш насны иргэд хамрагдана гэж Эмийн улсын бүртгэлд дурджээ. Москва муж, Санкт-Петербург, Смоленск, Барнаул болон бусад хотуудад нийтдээ 90 хүнийг хамруулах юм байна.
Pfizer компани энэ эмийн клиник туршилтын хоёр дахь үе шат 11 дүгээр сарын эхээр дууссаныг зарласан бөгөөд уг эм нь коронавирусын халдвар авсны дараа эмнэлэгт хэвтэх эсвэл нас барах эрсдлийг 89%-иар бууруулах чадвартай, нас барсан тохиолдол гараагүй гэж тэмдэглэжээ.
Шинэ эмийг өдөрт хоёр удаа гурван шахмалаа уух юм байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр, Pfizer оны эцэс гэхэд 180 мянга гаруй тун ийм эмийг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ирэх онд тэдний тоог 50 саяд хүргэхээр төлөвлөж байгаа ажээ.
Орос улс мөн COVID-19-ийн эмийг туршиж байгаа бөгөөд эмнэлзүйн туршилтын хоёр дахь үе шатыг давсан байна. MIR-19 гэдэг эм нь өвчин үүсгэгчийн эсрэг үйлчилдэг бөгөөд вирусын геномын тодорхой хэсэгт нөлөөлж, үржихийг зогсоодог байна.
Энэ машин хямдхан бөгөөд их авсаархан юм. Монголд оруулж ирвэл хүмүүс их сонирхох байхдаа. Ердөө 4500 доллар, Хятадын Жэньжоу мужид үйлдвэрлэдэг юм байна.
Сүүлийн үед Оросын эрдэмтэн судлаачид Алтан Ордын улсын тухай их бичих болов. Энэ талаа олон ч кино хийж байна.