НТӨ II мянган жилийн тэртээгээс нүүдэлчид өөрсдийн нийтлэг угсаа-соёлтой овог, аймгийн хүрээнд тодорхой тогтсон зан үйлийн дагуу нас барагсдаа оршуулж, газрын хөрсөн дээр өөр өөрсдийн өвөрмөц хэлбэр төрх, тэмдэг тэмдэглэгээ бүхий чулуун байгууламжуудыг зориуд үлдээдэг уламжлалтай байв. Энэ нь тухайн нүүдэлчдийн идээшин амьдарч буй бүс нутгийг заах бөгөөд зарим тохиолдолд зах хязгаар нутаг, алс харьд одсон болохыг гэрчилдэг. Үүний нэгэн адил хүннүчүүд язгуур угсаат ихэс дээдэс, тэдгээрийн ойрын хүрээний хүмүүс болон ард иргэдээ тогтсон зан үйлийн дагуу оршуулдаг байсныг Монгол болон бүс нутгийн хэмжээнд явуулсан археологийн судалгаа харуулж байна. Оршуулга гүйцэтгэх газрыг санамсаргүй сонгодоггүй байсныг нэг дор 10-500 хүртэлх тоогоор орших булш, оршуулгууд гэрчлэх бөгөөд нэг угсаа гаралтай ихэс язгууртнуудыг уугуул нутгийнх нь гүнд, хамгийн хүндэтгэлтэй уул хангайг нь түшүүлэн, үе улируулан тавьдаг байжээ. Хан Хэнтий нурууны үргэлжлэл Ноён уул нь үүний нэгэн адил ус ургамал, ан амьтад жигдэрсэн сүрлэг үзэмжит хангай бөгөөд эртнээс нутгийн ардууд “Ноён” уул хэмээн нэрийдэж ирсэн нь учиртай. Язгууртны булшийг ихэвчлэн уулын наран ээвэр, тавиу энгэрийг сонгож, хэд хэдэн аманд болон нэг аманд хэд хэдэн газарт, таруу байдалтай байгуулдаг байжээ. Язгууртны булшийг анх байгуулахдаа нарийн тооцоолж, зүг чигийг онцгой анхаардаг байсныг үүдэвч бүхий нүсэр зохион байгуулалттай Ноён уулын хүннүгийн язгууртны оршуулгуудаас харж болно.
Орчин үеийн 6 давхар барилгатай дүйцэхүйц гүнтэй, язгууртны нүсэр оршуулгын байгууламжийг анх бүтээхдээ нарийн хэмжилт тооцоолол, хөрс, цаг агаар, хүн хүч, хүнс, хөдөлмөрийн багаж хэрэгсэл зэрэг олон хүчин зүйлийн уялдаанд амаргүй замаар гүйцэтгэсэн нь тодорхой бөгөөд 2000 жилийн дараа хийгдэж буй археологийн судалгаа ч түүнээс дутуугүй олон арван бэрхшээлийг даван туулсан юм. Урвуу харсан пирамид хэлбэртэй 18.35 м гүн булшны нүхний эзлэхүүн нь 2400 м3 бөгөөд дунджаар 1600 тонн шороо, чулууг оюутнууд, судлаачдын хүчээр зөвхөн гар аргаар малтсан байдаг. Энэ нь 5 тоннын 320 ачааны машинтай тэнцэж байгаа нь ямар хүнд хүчир археологийн судалгаа явагдсаныг илэрхийлнэ.
-----------------------------------------
ХҮННҮ: АРХЕОЛОГИЙН ШИНЭ НЭЭЛТ
Тусгай үзэсгэлэн
Монголын Үндэсний музей / National Museum of Mongolia Эртний түүхийн танхим
Өдөр бүр тусгай тайлбартай
2022.03.01 хүртэл I Мягмар – Ням гараг I 09:00-17:30 цагт
Тасалбар: 5000 төгрөг
Хүүхдийн тасалбар: Үнэгүй
Хятадын баруун хойд хэсэгт орших Янхайн булшны газраас археологичид энэ нутагт огт урьд өмнө олдож байгаагүй олон арьсан хайрсаар хийсэн хуяг олжээ. Янхайн булш нь Хятадын Шиньжянь Уйгарын Турфан хотоос өмнө зүгт 43 кмт оршдог бөгөөд түүхийн олон чухал олдвор олдоод байгаа юм.
Эрдэмтэд энэхүү олдворыг МЭӨ 786-543 оных болохыг тогтоожээ.
Хуяг нь 30 орчим настайдаа нас барсан хүний булшнаас олдсон байна. Судалгааны үр дүнг Quaternary International сэтгүүлд нийтэлсэн байна.
Хуяг нь 5000 гаруй гурван төрлийн (бага зэрэг өөр хэлбэртэй) арьсан хайрсаас бүрдсэн бөгөөд хооронд нь сураар холбож бэхэлсэн байна. Богинохон хантааз хэлбэртэй бөгөөд их биеийн урд хэсэг, гуя, зүүн тал, нурууны доод хэсгийг голчлон хамгаалсан байжээ. Хөл нь огт хамгаалалтгүй, биеийн зүүн талыг голлон хамгаалсан нь баруун гарыг чөлөөтэй байлгах зорилготой ажээ. Хувцасны ар тал нь морь унахад зохимжгүй байснаас үзвэл эзэн нь дайны үеийн морин тэргийг жолоодож байсан байх гэсэн таавар байна.
Энэхүү хаягийн өвөрмөц онцлог нь өөр хүний тусламжгүйгээр бие даан өмсөж болох ажээ. Дундад зууны үеийн Европын дайчдын байлдааны хуяг дуулга нь бусад хүний тусламжгүйгээр өмсөх боломжгүй байсан байна.
Эрдэмтэд уг хуяг хэнийх болохыг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Энэхүү олдвор нь МЭӨ нэгдүгээр зууны үед Евразийн нутагт байсан цэргийн технологийг харуулсан нэн ховор баримтуудын нэг болжээ
2017 онд http://bolshoyforum.com/ сайтад Аттила гэж хэн бэ гэсэн хэлэлцүүлэг явж байсан юм. Элдэв тайлбаргүйгээр тус форумд яригдсан зарим зүйлийг орос хэлээр нийтлэв.
Attila forum
Мы тут (Zuk’ом) посовещались и решили: рассмотреть вопрос об Аттиле.
Мало найдется великих людей, о которых бы было столько споров. Кем его только не считали, какие только характеристики не давали.
Прежде чем начинать дискуссию об Аттиле, рекомендую ознакомиться с "Готской историей" Приска Панийского, которую легко найти в Инете. Пожалуй, не осталось ни одного письменного свидетельства об Аттиле, которое не переписано, не пересказано, не сформировано "по свидетельствам очевидцев". Приск Панийским, судя по всему, был не просто "писарем", но и византийским дипломатом и шпионом (одно другому не мешает), поэтому его описания особо ценны. Даже великий готский историк Иордан, ссылается на его записи. Первый вопрос, который возникает: Кем являлся Аттила? Тюрком (как считает большинство историков)? Монголом (как считают некоторые историки)? Славянином (как считают некоторые "альтернативщики") Легенды и факты:
1. Аттила "криволапый" "ускоглазый" урод, который жрет лисиц, сусликов и человечину - версия для полных идиотов. Но если таковые найдутся, готов подискутировать.
2. Аттила живет в деревянном дворце, украшенном затейливой резьбой (см. Приска Панийского), моется в бане. Весьма интересно для "дикого кочевника" Не правда ли?
3. Его воины пьют "мёд" (прямо у Приска так и написано, прямо по-славянски), а по усопшим справляют "страву" (тризну, поминки - также славянский термин).
4. Тело Аттилы положили сначала в железный гроб, символизировавший власть над гуннами, тот - в серебряный (власть над скифами), и оба - в золотой, символ господства над готами. Тюрки, иранцы и германцы "в одном флаконе", так сказать.
Великий Человек, а уж сколько споров вокруг него...
О внешнем облике гуннов, их быте, нравах существует довольно богатая информация римских историков Прискоса, Аммиана Марцеллина, Иордана. Гунны относились к монголоидной расе. Из описаний следует, что их вид был далек от того, к чему привыкли представители империи, хотя они контактировали с множеством варварских народов Европы и Азии. Гунны были построены непропорционально, но отличались плотными и крепкими частями тела, толстыми затылками вообще столь страшным и чудовищным видом, что, как замечает Аммиан Марцеллин, их можно принять за двуногих зверей или уподобить сваям, которые грубо вытесаны при постройке мостов.
Аммиан Марцеллин подчеркивает, что гунны были безбордыми, на лице вообще не было волос. Это достигалось тем, что при рождении ребенка ему глубоко изрезывали щеки острым оружием, тем самым задерживая появление волос. Таким образом, они стареют безбородыми и лишенными всякой красоты, подобно евнухам.
Клавдий Клавдиан также отмечает, что "у них (гуннов) безобразная внешность и постыдные на вид тела". Типичным представителем гуннского народа был Аттила. Его описал Иордан: "Но внешнему виду Аттила был низкорослый с широкой грудью, с крупной головой и маленькими глазками, с редкой бородой, тронутой сединой, с приплюснутым носом, с отвратительным цветом (кожи), он проявлял все признаки своего происхождения". Готы предполагали, что гунны родились от связи ведьм и нечистых духов. Они тяжело и неохотно продвигались пешком, так как всю жизнь проводили на лошадях. Кони занимали в жизни гуннов особое место. Более всего, пишет Аммиан Марцеллин, они ухаживают за конями. Молодежь с детства, прикипев к лошадям, считает позором ходить пешком. Они словно приросли к своим лошадям, выносливым, но безобразным на вид, и часто, сидя на них, на женский манер, исполняют свои обычные занятия. День и ночь проводят они на коне, занимаясь куплей-продажей, едят, пьют и, склонившись на крутую шею коня, засыпают и спят так крепко, что даже видят сны. Когда же приходится им совещаться о серьезных делах, то и совещания они ведут, сидя на конях. Это подтверждает Приск Понтийский, описывая, как при встрече с римским посольством послы Аттилы устроили съезд вне города, сидя па конях, так как у варваров не было в обычае вести совещания спешившись”. Клавдии Клавдиан даже замечает, что гунны имеют "как бы двойную природу, которая их сочетала, двуобразных, тучерожденных с родными конями".
Түүхийн сониноос...
Семипалатинскийн цөмийн туршилтын талбайг хаасны ойд зориулсан "Форума за безъядерный мир" арга хэмжээнд оролцох үеэр
Семипалатинск хот нь Халимагийн долоон сүмээс үүсэлтэй.
Зөвлөлт Холбоот Улсын үед Семипалатинск нэртэй байсан хотыг монголчууд, ялангуяа ахмад үеийнхэн андахгүй. Энэ газар ЗХУ-ын үед цөмийн туршилтын гол төв байсан юм. Харин энэ хот манай Монголын түүхтэй холбоотой, Зүүнгарын нэг гол төв байсан гэдгийг тэр болгон мэдэхгүй. Энэ тухай миний блог постоос уншаарай. Link: Khar-ayur.blogspot.com
Миний бие 2011 оны 10 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Семипалатинскийн цөмийн туршилтын талбайг хаасны ойд зориулсан "Форума за безъядерный мир" арга хэмжээнд оролцсон юм. Астана хотноо гол хурал, арга хэмжээ нь болоод дараа нь гадаадын бүх оролцогчдыг тусгай онгоцоор Семей хотод аваачиж, цөмийн туршилтын талбайг хэрхэн өөрчилсөнийг харуулсан юм. Энэ нь ЗХУ-ын анхны цөмийн туршилтын талбай гэдгээр нь дэлхий даяар мэднэ. 1949-1989 оны хооронд энд 468 цөмийн туршилт хийсэн юм билээ. Энэ цөмийн туршилтын талбайг 1991 оны 8 дугаар сарын 29-нд хаажээ. 1996-2012 оны хооронд Казахстан, Орос, Америк хамтран 150 сая гаруй америк доллар зарцуулан цөмийн хор уршигийг арилгах, аюулгүй болгох асар их ажлыг хийсэн юм байна. Казахстаны засгийн газар энэ хотын нэрийг Семей гэж өөрчлөн нэрлэжээ.
Семипалатинскийн хэрэм, Семипалатинский хот гэдэг нь Монголын түүхтэй холбоотой юм билээ. Семипалатинск гэдэг нэр нь уг газарт 16-17 дугаар зууны үед байсан Зүүнгарын Доржийн (Цоржийн хийд) хийд гэдэг Халимагийн буддын 7 сүмийн нэрнээс гаралтай ажээ. Халимагууд түүнийг Дархан-Цорж гэдэг бөө хүн байгуулсан гэж ярьдаг ажээ. Тиймээс Дархан-Цоржийн хийд гэж нэрлэж байжээ. Ийм сүм байсныг оросын судлаачид бүр 1616 онд мэдэж байж. Харамсалтай нь эдгээр сүмүүд 1660-1670 онуудад болсон Зүүнгар, Казакийн хоорондын дайны хөлд дайрагдан сүйрсэн байна. Гэвч 18 дугаар зууны үеийн Оросын судлаачид эдгээр сүмийн үлдэгдлийн талаар янз бүрийн судалгаа хийж, тойм зургийг нь хүртэл гаргасан байдаг ажээ.
Эдгээр сүмийн тухай түүх баримт байгааг та бүхэндээ сонирхуулья.
Оросын түүхч немц гаралтай МИЛЛЕР Герард Фридрих (1705—1783) энэхүү сүмийн тухай домог цуглуулж байхдаа 1734 онд эдгээр сүмийг хагас эвдэрсэн байдалтай олжээ.
Миллер бичихдээ "Долоон сүм" гэж нэрлэгддэг энэ газар нь Иртыш мөрний зүүн эрэг дээр оршдог ... Халимагууд түүнийг Дархан-Зоргин-Кит (Дархан Цоржийн хийд Х.А.) гэж нэрлэдэг бөгөөд эдгээр барилгуудыг тэнд байсан тахилч Дархан-Цорж барьсан гэж ярьдаг. Гэвч энэ нь хэзээ болсныг тэд мэдэхгүй байна. Би Тюмений архиваас эдгээр барилгуудыг "чулуун сүм" нэрээр дурдсан хаан Михаил Федоровичийн 1616 оны 10 дугаар сарын 25 -ны өдрийн захидлыг олсон юм. Иймээс эдгээр сүм нь энэ үетэй холбоотой байж магадгүй юм. Сүмийг барьсан материалаас үзэхэд түүнээс ч эрт байсан байх, хэрэв захидалд энэ тухай дурдаагүй байсан бол би түүнийг ийм эртний гэж хэлэхгүй байсан... гэжээ
Шведийн эрдэмтэн, аялагч, академич Иоганн Петер Фалькийн хамтрагч эмч Христофор Барданес 1771 оны 8 дугаар сард Семипалатинск хотод очжээ. Тэрээр Дархан Цоржийн сүмийн барилгуудын талаар дараах зүйлийг бичжээ.
Семипалат гэж нэрлэдэг татаар эсвэл монголын долоон чулуун байшингийн балгас нь цайзаас 2 верст (1 верст нь 1066,8 метр) дээшээ, Меновой двор-ын (Меновный двор–Оренбург хотоос зүүн зүгт 3 версть газарт, Яика мөрний зүүн эрэгт 1746 онд байгуулагдсан худалдааны төв) эсрэг талын уулын энгэр дээр байрладаг. Эдгээр байшингийн нэг нь дөрвөлжин, 6 сажень (1 сажень= 7 английн фут=213,36 см.) метрийн өргөн, 10 сажень өндөр, 5 сажень зузаан хана, нэг хаалга, хоёр цонхтой. Нэг хана маш их нурсан бол үлдсэн хэсэг нь бүрэн бүтэн, бат бөх зуурмаг бүхий хатуу саарал тоосгоор барьсан байна. Өөр нэг бүтэц нь эхнийхтэй төстэй бөгөөд 4 сажень өргөнтэй. Гурав дахь барилга нь хоёр дахь барилгаас 8 сажень зайтай, урт нь 7 сажень, өргөн нь 4 сажень. Хана нь хар хавтангаар хийгдсэн бөгөөд 1.5 сажень өндөр, 3 фут зузаантай. Дөрөв дэх байшингаас хаалга, цонхтой тоосгон хана л үлдсэн байдаг. Тавдугаар байшингийн зөвхөн суурь нь харагдаж байгаа бөгөөд энэ бүтэц нь 5½ сажень урт, 2½ сажень өргөн, 3 тасалгаатай байсныг нотолж байна. Мөн зургаа дахь байшингаас зөвхөн 15 сажень урт, 34 сажень өргөн суурь нь үлдсэн; бүгд ойролцоо байна. Долоо дахь барилга нь бусдаасаа 242 сажень буюу хагас верстийн зайтай байрладаг. Энэ нь илүү шинэ, урт, өргөн 3 сажень, 7 фут өндөр; хана нь шинэ, бат бөх тоосгоор хийгдсэн, дээвэр нь банз, ялзарч, нурсан байв. Хэдэн жилийн турш энэ нь хамгийн сайн хадгалагдаж байсан боловч казакууд зуух барих зорилгоор тоосгыг нь авснаас болж нуржээ. Мөн тэнд түвд бичээсүүд байсан бөгөөд тэдгээрийг нь мөн устгасан байв. Би эдгээр балгасны түүхийг эртний түүх судлаачдад үлдээе гэжээ.