Search this site
Embedded Files
Khayur.com
  • Home
  • News
    • Аавын нэрэмжит шатрын танхим
    • Сонин хачин
  • Memories
  • Photo album
  • Blog history and diplomacy
    • History
    • Diplomacy
    • Илтгэл, өгүүлэл, баримт бичиг
    • Articles in a foreign language
  • Дууны цоморлог
  • Эрүүл амьдръя
  • Орон орны зоог
  • Рекламны орон зай
Khayur.com
  • Home
  • News
    • Аавын нэрэмжит шатрын танхим
    • Сонин хачин
  • Memories
  • Photo album
  • Blog history and diplomacy
    • History
    • Diplomacy
    • Илтгэл, өгүүлэл, баримт бичиг
    • Articles in a foreign language
  • Дууны цоморлог
  • Эрүүл амьдръя
  • Орон орны зоог
  • Рекламны орон зай
  • More
    • Home
    • News
      • Аавын нэрэмжит шатрын танхим
      • Сонин хачин
    • Memories
    • Photo album
    • Blog history and diplomacy
      • History
      • Diplomacy
      • Илтгэл, өгүүлэл, баримт бичиг
      • Articles in a foreign language
    • Дууны цоморлог
    • Эрүүл амьдръя
    • Орон орны зоог
    • Рекламны орон зай

Илтгэл, өгүүлэл, баримт бичиг

Гадаад бодлогын талаар алдаа гаргах хандлагатай

Байдены засаг захиргааны баг

Тед Гален Карпентер

Тед Гален Карпентер бол Катогийн хүрээлэнгийн батлан хамгаалах, гадаад бодлого судлалын ахлах ажилтан, “National Interest”-ын редактор, олон улсын харилцааны асуудлаар 12 ном бичсэн, 950 гаруй нийтлэлийн зохиогч юм.

Энэхүү сэтгэл түгшээсэн байдал нь ерөнхийлөгчөөс эхлээд АНУ-ын гадаад бодлогын албан тушаалтнуудын мэдлэг чадварт эргэлзээ төрүүлж байна.

2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байден ялалт байгуулснаар АНУ-ын гадаад бодлогыг “томчууд дахин удирдаж байна” гэсэн үг гэж үзэж байсан америкчууд өөрсдийн дүгнэлтэд эргэлзэх олон шалтгаантай болсон. Засаг захиргаанаас хэд хэдэн томоохон бодлогын алдаа гаргасан. АНУ-ын цэргийг Афганистанаас эмх замбараагүй гаргасан нь НАТО-гийн холбоотнууд Вашингтоны удирдах үүргээ цаашид үргэлжлүүлэхэд итгэх итгэлийг эрс алдсан нь хамгийн тод жишээ юм. Австралид цөмийн шумбагч онгоц худалдах асуудлыг маш муугаар шийдсэнд эртний холбоотон Франц уурлаж, АНУ-ын албаны хүмүүсийг "худалч" гэж буруутгаж, Вашингтоноос Элчин сайдаа түр эгүүлэн татсан нь бас нэг алдаанд бичигдэж байна. Жагсаалтад Афганистаны тусламжийн ажилтныг алан хядагч гэж буруу тодорхойлж, улмаар түүнийг болон түүний гэр бүлийнхэн рүү нисгэгчгүй онгоцоор цохилт өгсөн нь мөн багтсан байна.

Ийм ноцтой алдаанууд нь засаг захиргаанаас явуулж буй гадаад бодлогын бүтэлгүй эхлэлийг харуулж байна. Үүнээс гадна ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүд бодлогын чухал асуудлаар олон нийтэд нээлттэй мэдэгдэл хийж чадахгүй байгаа бөгөөд ийм бүтэлгүйтэл нь ур чадваргүйг илүү өргөн хүрээтэй харуулж байна.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби Япон, Хятад (БНХАУ) хоёрын хооронд улам бүр маргаантай асуудал болоод байгаа хүн амгүй арлууд болох Сенкаку арлуудын "тусгаар тогтнолыг" Вашингтон дэмжиж байна гэж мэдэгдсэн бас нэгэн үйл явдал 2 дугаар сард болсон юм. 2014 оноос хойш АНУ-ын албан ёсны байр суурь нь Токиогийн уг нутаг дэвсгэрийг эзэмших эрхийг зогсоохын тулд БНХАУ-ын зүгээс ямар нэг хүч хэрэглэхийг АНУ эсэргүүцэх боловч Вашингтон нутаг дэвсгэрийн маргааны эрх зүйн үндэслэлийн талаар байр сууриа илэрхийлээгүй байсан юм.  Кирбигийн мэдэгдэл нь АНУ Токиогийн байр суурийг дэмжиж буйг харуулсан. Тэрээр алдаа гаргасан нь тодорхой болсон тул дараагийн өдөр нь “тодруулга”-аар ухралт хийхээс өөр аргагүйд хүрсэн байлаа.

Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен есдүгээр сарын дундуур Хонг Конгийн асуудлаар бас иймэрхүү алдаа гаргасан. Блинкен эхлээд Бээжингийн өсөн нэмэгдэж буй хэлмэгдүүлэлтийн эсрэг АНУ "Хонконгийн ард түмэнтэй хамт байх болно" гэж Twitter-д жиргэжээ. БНХАУ-ын Гадаад хэргийн яам "хариуцлагагүй гүтгэлэг"-ийг эсэргүүцэж, ууртай мэдэгдэл хийсэнд Блинкен тэр даруй Twitter-ийн  жиргээгээ устгаж, илүү зөөлөн хувилбараар сольжээ. Энэ нь Байдены засаг захиргааны нэгэн албан тушаалтан эмзэг асуудлаар Бээжинд хандсан хатуу бодлого баримталж буйг илтгэж байгаа мэт санагдсан ч урьдчилан таамаглаж болохуйц эсэргүүцэлтэй тулгарах үед бас ухарчээ.

Нэмж дурдахад бусад албан тушаалтнууд ичгүүртэй биш юмаа гэхэд үнэхээр аягүйрахмаар тайлбар хийж байна. Штабуудын нэгдсэн хорооны дарга, армийн генерал Марк Милли Афганистанд болсон нисгэгчгүй онгоцоор хийсэн халдлагыг амжилттай, шаардлагатай цэргийн ажиллагаа, "шударга цохилт" гэж эхнээсээ л тайлбарлаж байлаа. Гэтэл Батлан хамгаалах яамны бусад албан тушаалтнууд нь болгоомжтой хандаж,  гэм зэмгүй энгийн иргэд хохирогч байсан эсэхийг тогтоохоор мөрдөн шалгалт явуулж эхэлснээ мэдэгдэж байхад Тэрээр ийм тайлбар хийсэн юм. Довтолгоо аймшигтай алдаа байсныг нотлосон баримт гаргахад Миллигийн өмнөх мэдэгдэл үнэхээр ихэмсэг, мэдрэмжгүй санагдсан.

Байдены гадаад бодлогын талаар ярьсан алдаатай зүйл нь түүний доод албан тушаалтнуудынхаас ч илүү түгшүүр төрүүлж байна. Вашингтоны түнш Кабул дахь дэглэм Талибаны босогчдын гарт амархан унахгүй, тэсч үлдэх болно гэж 2021 оны 7 дугаар сард түүний итгэлтэйгээр хийсэн мэдэгдэл нь олон нийтийг үл тоомсорлосон зүйл байлаа. “Талибан бол өмнөд биш, Хойд Вьетнамын арми. Тэд тийм биш - чадварын хувьд тэдэнтэй харьцуулах боломжгүй", "Афганистанд суугаа АНУ-ын Элчин сайдын яамны дээврээс хүмүүсийг авч байхыг харах ямар ч нөхцөл байдал гарахгүй. Үүнийг харьцуулах аргагүй юм" гэж Байден хэлсэн.  Мэдээжийн хэрэг, түүний таамаг үнэхээр буруу байсан.

Гэсэн хэдий ч АНУ-ын Тайванийн талаар баримталж буй бодлогын талаарх хамгийн сүүлийн үеийн түүний зохисгүй тайлбар нь хамгийн сэтгэл түгшээсэн зүйл байх ёстой. ABC News сувгийн хөтлөгч Жорж Стефанопулос нэг удаа Байденаас Афганистанаас цэргээ эмх замбараагүй гаргаж байгаатай холбогдуулан Вашингтоны холбоотнууд АНУ-ын хамгаалалтад найдаж чадах эсэхийг асуусан байна. Байден хариуд нь “Хэн нэгэн нь манай НАТО-гийн холбоотнуудын эсрэг довтлох юм уу ямар нэг эсрэг үйл ажиллагаа явуулбал бид Тавдугаар зүйлд заасны дагуу хариу үйлдэл үзүүлэх болно гэсэн ариун үүрэг авсан” гэж мэдэгдэв. Мөн Япон, Өмнөд Солонгос, Тайваньтай ийм адил эвсэл байгуулсан гэж тэр нэмж хэлсэн байна.

Байдены сүүлчийн тайлбар нь АНУ-ын бодлогыг буруугаар илэрхийлсэн явдал байв. АНУ НАТО-гийн гишүүн орнууд болон Япон, Өмнөд Солонгосыг хамгаалах талаар гэрээний үүрэг хүлээсэн боловч Тайванийн өмнө ямар ч үүрэг хүлээгээгүй. Вашингтон 1979 оны Тайваньтай харилцах тухай хуулийн дагуу БНХАУ-ын зүгээс Тайванийн эсрэг түрэмгийлэл үйлдвэл Зүүн Азийн "энх тайван байдлыг ноцтой зөрчсөн" гэж үзэх тодорхой бус үүрэг хүлээсэн. Тайванийг довтолгооноос хамгаалах хатуу амлалт байхгүй бөгөөд сайн ч бай, муу ч бай Вашингтон хэдэн арван жилийн турш хариу арга хэмжээ авах талаар “стратегийн тодорхой бус” бодлогыг баримталсаар ирсэн.

Дараагийн өдөр нь АНУ-ын албаны хүмүүс Байдены тайлбарыг үл харгалзан хэт эмзэг Тайваний асуудлаарх АНУ-ын бодлого өөрчлөгдөөгүй гэдгийг Бээжин болон бусад орнуудад итгүүлэхээр яаравчлав. Дахин хэлэхэд, хамгийн чухал асуудал бол засаг захиргааны мэдэгдэл болон АНУ-ын албан ёсны байр суурь хоёрын хоорондын үл нийцэх явдал байв. Энэ нь ерөнхийлөгчөөс эхлээд АНУ-ын гадаад бодлогын албан тушаалтнуудын ур чадварт эргэлзэж буй эмзэг асуудал юм. 2020 оны сонгуулиар ухаантай, ухаалаг мэргэжлийн багийг байгуулахын оронд аюултай алдаа гаргах хандлагатай сонирхогчдын группыг гаргасан бололтой. Америкт илүү сайн удирдагч байх ёстой.

Reuters

 Илтгэл, өгүүлэл, баримт бичиг * Reports, articles, documents

Монгол, Орос, Хятадын гурван талын зөвлөлдөх уулзалтын тухай

 

Монгол, Орос, Хятадын гурван талын яриа хэлэлцээний механизм бий болгох асуудал олон жилийн өмнөөс яригдаж ирсэн. Ийм механизм байгуулах саналыг манай улс 1994 онд хоёр хөрш улсад тавьж, урагшлуулах чиглэлээр идэвхтэй ажилласан боловч тодорхой дэмжлэг аваагүйн улмаас үр дүнд хүрээгүй байна. 1998 оноос оросын тал, үүний дараа хятадын тал асуудлыг өөрсдөө санаачилан ярих болсон. 2004 онд ОХУ-ын Гадаад хэргийн сайдын Монгол Улсад, манай Гадаад хэргийн сайдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр асуудлыг тодорхой ярилцаж, Гадаад хэргийн яамдын газрын захирлын төвшинд албан бус уулзалт хийж байхаар тохирсон юм.

 

Миний бие ГХЯ-ны Хөрш орнуудын захирлын хувиар гурван талын энэхүү зөвлөлдөх уулзалтын эхний 4 уулзалтыг зохион байгуулж оролцсон бөгөөд энэ тухай товчхон  өгүүлье.

 

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн яамдын газрын захирал нарын анхны зөвлөлдөх  уулзалт 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотноо болсон. Харилцан тохиролцсоны дагуу тус уулзалтыг гурван орны аль нэгэнд ээлжлэн хийж байхаар тохирсон бөгөөд Зөвлөлдөх уулзалтын дүнгээр баримт бичиг гаргахгүй, аман тохиролцоо хийж, түүнийгээ тус бүрийн ГХЯ-дын удирдлага болон Засгийн газартаа танилцуулж хэрэгжүүлж байхаар болсон юм.  

 

Зөвлөлдөх уулзалтын үйл ажиллагааны зарчим нь нээлттэй, эрх тэгш байх, харилцан итгэсэн, бие биеэ хүндэтгэсэн, бие биенийхээ ашиг сонирхлыг харгалзан үзсэн, гуравдагч орнуудын эсрэг чиглэхгүй байхаар тохиролцсон билээ.

 

Хоёр дахь удаагийн уулзалтыг 2006 оны 9 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотод зохион явуулсан. Уулзалтыг заавал нийслэл хотуудад биш гурван улсын бүс нутгуудад зохион байгуулах санаачилыг Монгол Улсад сууж байсан элчин сайд Говорин гаргасан бөгөөд монгол, хятадын талууд дэмжсэн учраас Эрхүү хот, тухайлан байгаль нуурт усан онгоц дээр хийсэн юм.

 

Энэхүү уулзалтын үеэр манай орнуудын хооронд хоёр талын харилцаа өргөжин, түншлэлийн төвшинд хүрсэн, олон улсын харилцаанд, түүний дотор бүс нутгийн хэмжээнд олон талт харилцан ажиллагаа идэвхжиж байгаа нийтлэг хандлагын хүрээнд ийм зөвлөлдөх уулзалт хийж байх нь зүйтэй бөгөөд ашигтай гэж талууд онцлон тэмдэглэж байлаа. Гурван талын уулзалт нь манай орнуудын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, шаардлагагүй өрсөлдөөнөөс зайлсхийх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэж  талууд санал нэгтэй үзсэн.

 

Зөвлөлдөх уулзалтын үеэр худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, авто болон төмөр зам, мэдээллийн технологи, эрчим хүчний салбарт хамтран ажиллах, байгаль орчныг хамгаалах, байгалийн гамшиг, хүн, малын халдварт өвчинтэй хамтын хүчээр тэмцэх, урдчилан сэргийлэх, аялал жуулчлалын нэгдсэн маршрут байгуулах, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хил дамнасан гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх зэрэг асуудлыг хэлэлцэж байхаар тохирсон.

 

Гуравдахь удаагийн зөвлөлдөх уулзалт нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод 2007 оны 7 дугаар сарын18-ны өдөр болсон. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтын үеэр өнөөгийн даяаршил, бүс нутгийн интеграцчлалын нөхцөлд гурван  талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх салбаруудын талаар ярилцсан. Мөн хамтын ажиллагааны нөөц боломжуудыг илрүүлэн ашиглах, түүний цаашдын хөгжилд түлхэц үзүүлэх боломжийн талаар хэлэлцсэн. Тухайлбал, аялал жуулчлалын нэгдсэн маршрут гаргах, хувийн компаниуд хоорондын харилцааг хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд хувийн секторыг хамруулах, түлш, эрчим хүчний ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлын талаар санал солилцож, зохицуулахаар тохиролцсон.

 

Монгол, Орос, Хятадын гурван талын яриа хэлэлцээний нэг механизм болсон ГХЯ-дын улс төрийн газрын дарга нарын ээлжит  дөрөвдөх зөвлөлдөх уулзалт 2008 оны 9 дүгээр сарын 15-17-нд Улаанбаатар, Хар хорин хотуудад болсон.

 

Энэ удаагийн  зөвлөлдөх уулзалтаар талууд урьд нь зохиогдсон зөвлөлдөх уулзалтаар ярьсан асуудлууд, тэдгээрийн хэрэгжилтийн байдлын талаар ярилцаж, цаашид анхаарч, хамтран ажиллах асуудлын талаар мэдээлэл хийж, санал солилцсон. Мөн уулзалтаар өнөөгийн даяаршил, бүс нутгийн интеграцчлалын нөхцөлд хөрш зэргэлдээ оршдог гурван улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх тодорхой салбаруудын талаар хэлэлцсэн.

 

Гурван орны улс төрийн харилцаа хамгийн өндөр төвшинд сайн байгаа өнөөгийн нөхцөлд хамтын ажиллагааны нөөц боломжуудыг нээн илрүүлэх, түүний цаашдын хөгжилд түлхэц үзүүлэх боломжийг энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар хэлэлцсэн. Тухайлбал,  эрчим хүч, төмөр зам, автозам, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Соёл, боловсролын салбарт гурван талын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхээр талууд тохиролцсон. Гурван улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь юуны өмнө гурван улсын язгуур ашиг сонирхолд нийцэхийн зэрэгцээ бүс нутгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа талууд илэрхийлсэн.

 

       Манай талаас дэвшүүлсэн гурван талын хүүхдүүдийн уулзалт зохион байгуулах, “Алтайн хөгжил” санаачилга, Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн асуудлаар ЗХА-ийн өндөр хэмжээний уулзалт хийх, Транзит тээврийн гурван талын хэлэлцээр байгуулах асуудлыг түргэтгэх, ЗХА-ийн эдийн засгийн интеграцийн форум зохион байгуулах санаачилга, ШХАБ-ын Ажил хэргийн зөвлөлд орж ажиллах зэрэг санал санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

 

Мөн орос, хятадын талууд олон шинэ санал, санаачилгууд дэвшүүлсэн. Тухайлбал, АНД-н бүс нутагт терроризм, хар тамхи, салан тусгаарлах, зэвсгийн хууль бус наймаа зэрэгтэй хамтран тэмцэх, бүс нутаг, хил орчмын гал түймэр, гэмт хэрэг, байгалийн гамшигтай хамтран тэмцэх, байгаль орчин, малын өвчин, хорио цээрийн байгууллагуудын гурван талт хамтын ажиллагааг бий болгох, байгалийн  баялагийг ашиглах салбарт 3 талаар хамтран ажиллах, Монгол, Оросын Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Хятадын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэгийн хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, хувийн бизнесийнхнийг дэмжих, бүсийн хөгжлийн хөтөлбөрүүдийг уялдуулах, эдийн засгийн чөлөөт бүсүүд байгуулах, “Алтаргана”, “Байгалийн эдийн засгийн форум”, аялал жуулчлалын Манчжуурийн үзэсгэлэн худалдаа, гурван улсын автомашины аялал, худалдаа, эдийн засгийн 5 дугаар Форум зохион байгуулах зэрэг санал, санаачилгуудыг гаргасан болно.

 

Ийнхүү анх суурийг нь тавилцаж байсан гурван талын ГХЯ-ны газрын захирал нарын албан бус зөвлөлдөх уулзалт өнөөдөр улам өргөжиж ГХЯ-ны дэд сайд нарын түвшинд албан ёсоор хийдэг болоод байна.


МОНГОЛ УЛС ЗҮҮН ХОЙД АЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД

МОНГОЛ УЛС ЗҮҮН ХОЙД АЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН

ХАМТЫН АЖИЛЛАГААНД

 Монгол улс ЗХА-ийн бүх оронтой сайн, найрсаг харилцаатай бөгөөд хөрш зэргэлдээ улсуудтай газар нутгийн болоод бусад маргаангүй. НҮБ, АСЕМ, ШХАБ зэрэг олон талт механизмуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Иймээс манай улс ЗХА-ийн эдийн засгийн интеграцийн үйл явцад үр ашигтай оролцох боломжтой юм. Манай улс нүүрс, үнэт метал, эрчим хүчний асар их нөөцтэй. Тиймээс ашигт малтмал олборлох, боловсруулах, ашиглах чиглэлээр хамтран ажиллах боломжтой юм. Манай улсын хувьд энэ чиглэлээр хамтран ажиллахад гадаадын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа билээ. Тэгвэл Хятад, Япон, Өмнөд Солонгос нь энэ чиглэлээр манай улстай хамтран ажиллах илүү боломж, санхүүгийн эх үүсвэр, технологитой байна.

Хятадын засгийн газраас хэрэгжүүлж буй “Нэг бүс, нэг зам” бодлого нь тус бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд маш таатай боломж олгож байна. Иймээс манай улс Хятадын “Нэг бүс, нэг зам” санаачилгыг өөрийн дэвшүүлсэн “Хөгжлийн зам”-ын бодлоготой уялдуулан хэрэгжүүлэхээр санаачилга, хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Мөн Монгол, Орос, Хятад гурван улс эдийн засгийн коридор байгуулах тухай санамж бичигт 2015 онд гарын үсэг зурсан. Энэхүү хөтөлбөр нь гарын үсэг зурсан өдрөөс хойш таван жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд цаашид тав таван жилээр сунгагдан хэрэгжих юм. Уг хөтөлбөрийн хүрээнд талууд дэд бүтэц (төмөр зам, авто зам, эрчим хүчний сүлжээг шинэчлэх), аж үйлдвэр, байгаль орчин, шинжлэх ухаан, хөдөө ажахуй, хүмүүнлэгийн чиглэлээр 32 төслийг хэрэгжүүлэхээр тохиролцоод байна.

Монгол, Орос хоёр улс Монголоор дамжуулан Хятадруу байгалийн хий дамжуулах хоолой барих асуудлаар тохиролцсон бөгөөд хэрэгжүүлэх ажлаа эхлээд байна. “Сибирийн хүч-2” гэсэн энэхүү хийн хоолойгоор жилд 50 тэрбум куб.метр байгалийн хий дамжуулах боломжтой гэсэн урьдчилсан судалгаа гарсан бөгөөд уг төсөл нь гурван улсын төдийгүй ЗХА-ийн бүс нутгийн хамгийн том төслүүдийн нэг болох юм.

ЗХА-ийн хамгийн тулгамдсан асуудал бол эрчим хүчний хангамж юм. Газрын тос, байгалийн хийгээс гадна сэргээгдэх эрчим хүч нь эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой билээ. Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний салбар, ялангуяа нар, салхины эрчим хүчийг ашиглах явдал өргөн дэлгэрч байна. Жишээлбэл, 2017 онд дэлхийд шинээр суурилуулсан цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлын 70 хувь нь сэргээгдэх хүчний эх үүсвэр байна. Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж буй эрчим хүчний үйлдвэрлэл 2195 гигабитт хүрч, дэлхийн эрчим хүчний хэрэглээний 18,2 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангаж байгаа мэдээлэл байна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (IRENA) Монгол Улсын Эрчим хүчний яамтай хамтран Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц боломжийн талаар судалгаа хийж тайлангаа танилцуулсан байна. Энэхүү судалгаанаас үзвэл манай улс нар, салхины эрчим хүчийг ашиглан жилд 15 мянган тераватт / цаг (15000000 МВт цаг) цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой ажээ. ЗХА-ийн орнууд цахилгаан дамжуулах шугам, байгалийн хийн хоолой барих, нүүрсний худалдаа хийх зэрэг олон төслийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байна. Энэ нь эрчим хүчний нөөцгүй бүс нутгийн орнуудыг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангахад чухал ач холбогдолтой юм.

 Монгол Улс нүүрс, түүний дотор коксжих нүүрс ихтэй учраас коксжсон нүүрсийг Орос, Хятадын далайн боомтоор дамжуулан Япон, Өмнөд Солонгос руу экспортлох бодлого баримталдаг. Энэ зорилгоор гол коксжих нүүрсний ордоос далайн боомт руу нүүрс хүргэх зорилгоор төмөр зам барьж байна. ЗХА-ийн эрчим хүчний хэрэглээ 2040 он гэхэд бараг хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна гэж олон улсын байгууллагууд тооцоолжээ. Хэрэв Монгол улс өөрийн нөөц боломжийг зөв ашиглаж чадвал бүс нутгийн зах зээлд эрчим хүчний гол нийлүүлэгч болж чадах юм. Ерөнхийд нь дүгнэн хэлэхэд Монгол Улс бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд илүү идэвхтэй, үр дүнтэй оролцох бодит боломж байна.



Mongolia -NEA

Mongolia's participation in the cooperation and

integration of Northeast Asia

 

Strengthening cooperation in Northeast Asia is in the interests of various parties, and is also a common aspiration of the regional countries. As an important member of Northeast Asia, the Mongolia adheres to the concept of peace and development, makes efforts to create a harmonious and friendly environment and seeks to promote contacts and dialogue between the countries of the region. Mongolia has good and friendly relations with all countries of NEA. She has no territorial disputes with any of the neighboring countries. The country plays an active role in international multilateral mechanisms, including the UN, ASEM and the OSCE.

 

Mongolia can actively participate in economic cooperation and the integration of Northeast Asia. Mongolia has rich resources of coal, precious metals and energy. Therefore, cooperation is possible in the field of mining, processing and use of mineral resources. To cooperate in this area, Mongolia needs foreign investment. China, Japan and South Korea have the financial resources and technology for cooperation with Mongolia in this area.

The policy of the Chinese government " One Belt, One Way " gives Mongolia a very favorable opportunity for the development of economic cooperation with the region.

China and Mongolia continue to make efforts to promote the integration of the “One Belt, One Way” Initiative and the “Development Path” strategy of Mongolia.

Mongolia, Russia and China signed a memorandum on the creation of economic corridors in 2015. The program is valid for five years from the moment of its signing and is extended for every five years.

 

Under the program, the parties agreed on the implementation of 32 projects in the field of infrastructure (modernization of railways, roads and electric networks), as well as industry, the environment, science, agriculture and humanitarian.

Mongolia and Russia agreed to build a gas pipeline through Mongolia to China. It will not only be the biggest project between the three countries but also the Northeast Asia region.

The most pressing issue in Northeast Asia is energy supply. The world's largest producer of oil and natural gas, Russia is the best source of oil and natural gas imports for China, Japan and Korea.

In addition to oil and natural gas, renewable energy is of great importance in increasing energy supply. The renewable energy sector, especially the sun and wind turbines, are intensively developing. For example, in 2017, 70 percent of the world's newly installed electricity generation capacities are renewable. Renewable energy capacity additions in 2020 expanded by more than 45% from 2019, including a 90% rise in global wind capacity (green) and a 23% expansion of new solar photovoltaic installations (yellow).

Worldwide energy production from renewable energy reaches 2195 Gigabit, and 18.2 percent of global energy consumption is supplied from renewable energy sources.

Mongolia has huge reserves of renewable energy. The International Renewable Energy Agency (IRENA) have presented the renewable energy preparedness report, in cooperation with the Ministry of Energy of Mongolia. According to it, some 15 thousand terawatt/hour (15000000 Megawatt Hours) electric power can be produced per year when using our solar and wind energy.

If properly exploits the reserves of Mongolia, the country could become a key supplier of energy to the regional market. International organizations have calculated that energy consumption in Northeast Asia is expected to almost double by 2040.


khayur2013@gmail.com

Google Sites
Report abuse
Page details
Page updated
Google Sites
Report abuse