Эрүүл мэндийн байгууллагын олон улсын Хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэл:
Төсөл хөтөлбөрийн хамтын ажиллагаа:
Эрүүл мэндийн шинжлэх ухааны дотоодын болон олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрт хамтран ажиллаж мэдлэг, ур чадвар, туршлагаа хуваалцах
Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа:
Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дотоодын болон олон улсын биет/биет бус хөрөнгө оруулалтыг татах
Үйл ажиллагааны хамтын ажиллагаа:
Эрүүл мэндийн байгууллагын удирдлага, зохион байгууллалтын орчин үеийн шинэлэг онол арга зүй, туршлагаас суралцах, үйл ажиллагаанд нэвтрүүлэх
Хүний нөөцийн хамтын ажиллагаа:
Эрүүл мэндийн байгууллагын эмч, албан хаагчдыг дотоодын болон олон улсын сургалт, семинарт хамруулах, эрдэм шинжилгээний чуулга, хуралд оролцуулах, төсөл, хөтөлбөрт хамруулах зэрэг замаар мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх
Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлж, хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе