ХАМТЫН АЖИЛЛАГАА-ХӨГЖЛИЙН ХУРДАСГУУР
ХАМТЫН АЖИЛЛАГАА-ХӨГЖЛИЙН ХУРДАСГУУР
Бизнесийн байгууллагын олон улсын Хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэл:
Төсөл хөтөлбөрийн хамтын ажиллагаа:
Бизнесийн салбарын орчин үеийн шинэлэг стратеги, Дотоодын болон олон улсын бизнесийн байгууллагуудтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх
Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа:
Бизнест инноваци нэвтрүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэх, дотоодын болон олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий байгууллага болон хөгжүүлэхэд чиглэсэн дотоодын болон олон улсын биет/биет бус хөрөнгө оруулалтыг татах
Үйл ажиллагааны хамтын ажиллагаа:
Бизнесийн байгууллагын стратеги төлөвлөлт, удирдлага, зохион байгууллалтын орчин үеийн шинэлэг арга, туршлагаас суралцах, үйл ажиллагаанд нэвтрүүлэх
Хүний нөөцийн хамтын ажиллагаа:
Бизнесийн байгууллагын албан хаагчдыг дотоодын болон олон улсын сургалт, семинарт хамруулах, бизнес чуулга, хуралд оролцуулах, төсөл, хөтөлбөрт хамруулах зэрэг замаар олон улсын бизнесийн онол арга зүйг бүрэн эзэмшүүлэх, мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх