Боловсролын байгууллагын олон улсын Хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэл:
Төсөл хөтөлбөрийн хамтын ажиллагаа:
Боловсролын шинжлэх ухааны чиглэлээр зохион байгуулагдаж байгаа дотоодын болон олон улсын төсөл, хөтөлбөрт хамтран ажиллах, мэдлэг ур чадвар, туршлага хуримтлуулах
Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа:
Боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх дотоодын болон олон улсын биет/биет бус хөрөнгө оруулалтыг татах
Үйл ажиллагааны хамтын ажиллагаа:
Боловсролын байгууллагын удирдлага, зохион байгууллалтын орчин үеийн шинэлэг арга, туршлагаас суралцах, үйл ажиллагаанд нэвтрүүлэх
Хүний нөөцийн хамтын ажиллагаа:
Багш, мэргэжилтнүүдийг дотоодын болон олон улсын сургалт, семинарт хамруулах, эрдэм шинжилгээний чуулга, хуралд оролцуулах, төсөл, хөтөлбөрт хамруулах зэрэг замаар мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, туршлага хуритлуулахад дэмжлэг үзүүлэх
Ирээдүйн өндөр мэдлэг, ур чадвартай боловсон хүчин бэлтгэхэд орчин үеийн шинэлэг онол арга зүй нэвтрүүлэх, техник технологийн бааз бүхий сургалтын орчин бүрдүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлцгээе