Олон улсын хамтын ажиллагааны мэргэжлийн баг Танай байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө ажиллана
Хамтын ажиллагаанд бага хэмжээний хөрөнгө оруулалт хийж хэдэн арав дахин илүү биет болон биет бус өгөөж хүртэе
“Олон улсын хамтын ажиллагааны Мандах Наран холбоо” НҮТББ-ын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлчилгээний төлбөр нь 1) үйлчилгээний хураамж, 2) үйлчилгээний шимтгэл байна.
1) Үйлчилгээний хураамжид: Байгууллагын хамтын ажиллагааны судалгаа, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, адил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг дотоодын болон гадны улс орнуудын төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг эхлүүлэх, түншлэлийн гэрээ байгуулах, хөгжүүлэхэд мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн судалгаа хийх, хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, орчуулах, хөрөнгө оруулагч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч хайж олох, хамруулах үйлчилгээ багтана. Үйлчилгээний хураамжыг жилд нэг удаа төлөх бөгөөд үнийн дүн нь байгууллагын албан хаагчдын тооноос хамааран харилцан адилгүй байна.
Үйлчилгээний хураамж:
Үйлчилгээний хураамж (албан хаагчдын тоогоор)
Байгууллагын төрөл Хугацаа 10 хүртэл 11-30 31-50 51-дээш
Төрийн байгууллага Жил 2,100,000 2,800,000 3,500,000 4,200,000
Бизнесийн байгууллага Жил 2,800,000 3,500,000 4,200,000 4,800,000
2) Үйлчилгээний шимтгэлд: Байгууллага дээр хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрт хамрагдах үед тухайн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн дүнгээс хамааран дараах шимтгэлийг тооцно.
Үйлчилгээний шимтгэл:
Үйлчилгээний төрөл Үнэлгээ (нийт дүнд ногдох хувиар)
Хөрөнгө оруулалт татахад 5%
Төсөл, хөтөлбөрт хамруулахад 3%