"ГАЙХАМШИГТ БЯМБА ГАРИГ" - 1, 2018-03-10
МАРШРУТ: БОГД ХАН УУЛЫН ХҮРХРЭЭН АМНААС ӨГСӨЖ 3-5 КМ АЛХАНА.
УУЛЗАХ ГАЗАР: ДРАМЫН ТЕАТРЫН ҮҮДЭНД
ӨГЛӨӨНИЙ 08:45-д цуглаад 09:00-д хөдөлнө.
БЭЛТГЭХ ЗҮЙЛ:
1. Халтирдаггүй дулаан арзгар ултай гутал өмсөж, хөлстэй цамц, норсон хувцсаа солих хуурай хувцас аваарай.
2. Халтиргаа гулгаатай, цас ихтэй үед гуталд зүүдэг хадаас, таяг, түрий аваарай. Клубын зүгээс эхний удаад хадаас, таяг хэрэглүүлэх бөгөөд цаашид тогтмол алхахыг хүсвэл худалдаж авч болно.
3. Өөрсдийн уух халуун цай, ус, өдрийн хоол, аяга халбагаа бэлдэж үүргэвч үүрээрэй.
4. Яг товлосон цагтаа хөдлөх тул бусдыгаа хүндэтгэн хоцролгүй ирэхийг хүсье.
5. Асууж тодруулах зүйл байвал 96095337 Б.Батзориг, 99044311 Д.Амаржаргалтай холбогдоно уу.
6. Гишүүд өөрсдийн хувийн машинтайгаа ирэх, машингүй гишүүд шатахууны зардалд 2000 төгрөг хандивлах.
АНХААРАХ ЗҮЙЛ:
1. Согтууруулах ундаа хэрэглэх, ууланд ил гал гаргахыг хориглоно.
2. 16-аас доош насны хүүхэд, онцгой анхаарал халамж болон бусдын тусламж шаардлагатай хүмүүс харгалзах хүнгүйгээр авч явахгүй.
3. Хог хаяхгүй байх.
4. Өөрт шаарлагатай эм бэлдмэл, яаралтай тусламжийн хэрэгслээ авч явах.