“Гайхамшигт Бямба гариг” арга хэмжээ
Жилийн турш, тогтмол, долоо хоног бүрийн Бямба гаригт гүйлтийн болон ууланд алхалтын үйл ажиллагааг зохион байгуулна.
Энэхүү үйл ажиллагаанд осол бэртэл, өвчлөлийн дараа жирийн амьдралд эргэн орох хүсэлтэй, анхлан спортоор хичээллэж эхлэх хүмүүс болон клубын хөтчүүд оролцоно. Сар бүр нэг удаа нийгэмд эерэг дүр төрхөөрөө олны танил болсон хүмүүсийг урьж оролцуулна.
Уг үйл ажиллагаа нь оролцогчдын бие физиологийн бодит чадавхид нийцсэн зорилго тавьж түүндээ хүрэхэд нь туслах, гаргасан амжилт, ахиц дэвшлийг нь үнэлж урамшуулах, хандлагаа өөрчлөхөд нь туслах зорилготой. Хүйтний улиралд хотын ойролцоох Богд хан уул руу болон ҮЦХ-д алхалтын үйл ажиллагааг зохион байгуулна. Бусад хугацаанд оролцогчдын чадавхиас хамааран алхалт/гүйлтийн аль нэгийг сонгоно.