“Ахиллисын марафончид” арга хэмжээ
Жил бүрийн 4-9-р саруудад Даваа, Лхагва, Баасан гаригийн өглөөний 6:00-7:00 цагт ҮЦХ, Итгэл-Найдвар-Боломж-УБ болоод бусад марафонд оролцох гүйгчдийг бэлтгэх зорилготой дунджаар нэг цаг орчмын гүйлтийн бэлтгэл хийнэ.
Уг арга хэмжээнд Бямба гаригийн алхалтын үйл ажиллагаанд идэвх чармайлттай оролцож, ахиц дэвшил гаргаж байгаа, цаашид дотоод гадаадын марафон, уралдаан тэмцээнүүдэд оролцох сонирхолтой ХБ хүмүүс, клубын тамирчид, хөтчүүд, сайн дурынхан оролцоно. Бусад мэргэжлийн тамирчид, багш, дасгалжуулагчдаас зөвлөгөө, тусламж дэмжлэг авч болно. Мөн армид алба хаах хугацаандаа гэмтэл бэртэл авсан цэргийн албан хаагчдыг татан оролцуулах боломжтой.
Тодорхой түвшинд өөрт учирсан бэрхшээлийг даван туулах биеийн болон сэтгэл зүйн бэлтгэлтэй, марафонд гүйх зорилго тавьсан алхагч/гүйгчдийн чадавхид тохирсон хөтөлбөр боловсруулж, хамтран бэлтгэл хийх, гүйлтийн түвшнээ ахиулахад нь туслах зорилготой.