“АХИЛЛИС МОНГОЛ КЛУБ”
Зорилго:
Осол, гэмтэл, хавдар болон бусад өвчин эмгэгээс болж бие махбод, сэтгэл санааны бэрхшээлтэй тулгарч яваа хүмүүст гүйлтийн спортоор дамжуулан туслах, амьдралын чанарыг нь дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй (ХБ) алхагч/гүйгч бэлтгэх, ХБ-ийн талаарх олон нийтийн хандлагыг өөрчлөх, туслах хүрээллийг өргөжүүлэх, гадаадын марафонд оролцох ХБ тамирчин, хөтчүүдэд хандивлагч олох.
Зорилтот бүлэг:
Осол, гэмтэл, хавдар болон бусад өвчин эмгэгт өртөж эмчилгээ хийлгэсэн, эмчилгээний дараах үеэ даван туулах чин эрмэлзэлтэй хүмүүс.
Үйл ажиллагаа:
“Ахиллис монгол клуб”-ын үйл ажиллагааг амжилтанд хүргэх гол хүчин зүйл бол гишүүдийн хооронд үүсэх халуун дулаан сэтгэл, нөхөрлөл, бие биенээ дэмжих дэмжлэг юм. Клубын үйл ажиллагаанд оролцсоноор хөгжлийн бэрхшээлтэй болон жирийн хүмүүс хоорондын ялгаатай байдлаасаа илүү адил төстэй байдлыг мэдэрч, бие биенээ дэмжиж, хамтдаа хөгжихөд хувь нэмрээ оруулна.