Cambridge IGCSE curriculum
Кембрижийн IGCSE сургалтын хөтөлбөр нь төрөл бүрийн чадвартай сурагчдад тохирсон олон сонголтыг санал болгодог бөгөөд англи хэл эх хэл нь биш сурагчдад нээлттэй байдаг.
Кембрижийн IGCSE нь багш сурагчдыг уян хатан, сонирхолтой сургалтын хөтөлбөр, чанартай нөөц материалаар хангадаг.
Сурагчдын хувьд, Кембрижийн IGCSE нь бүтээлч сэтгэлгээ, судалгаа, асуудал шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлснээр суралцах чансааг ахиулахад тусалдаг. Энэ нь цаашдын дараагийн түвшний суралцах үйлд нь хамгийн тохиромжтой суурь болдог.
Кембрижийн IGCSE хөтөлбөр нь 70 гаруй хичээл санал болгодог бөгөөд үүнээс 30 нь хэлний хөтөлбөр байдаг.
Кембрижийн IGCSE хөтөлбөр нь сурагчдын мэдлэг, ойлголт, ур чадварыг дараах чиглэлээр хөгжүүлдэг. Үүнд:
Хичээлийн агуулга
Мэдлэг, ойлголтыг шинэ болон танил нөхцөлд хэрэглэх чадвар
Оюун санааны эрэл хайгуул
Уян хатан байдал, өөрчлөлтөд дасан зохицох чадвар
Англи хэлээр ажиллах, харилцах чадвар
Үр дүнд нөлөөлөх чадвар
Соёлын мэдрэмж
Дэлхийн олон багш нар Кембрижийн IGCSE-ийн сургалтын төлөвлөгөөг олон улсын чиг баримжаанд нийцсэн тухайн орны онцлогт тохирсон байдлаар боловсруулахад оролцсон байдаг тул ямар нэгэн соёлын хазайлт үүсдэггүй.
Хичээлүүд
Манай сургуулийн хувьд Кембрижийн дунд боловсролын дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 3 үе шатыг дунд ангийн 3 жилийн сургалтад багтаан заадаг.
Хичээлийн хөтөлбөрүүд /Та бүхэн хөтөлбөрийн нэр дээр дарж тухайн хичээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой/