Cambridge Lower Secondary
Кембрижийн дунд боловсролын хөтөлбөр нь 11–14 насны сурагчдад зориулагдсан. Энэ нь сурагчдыг боловсролынхаа дараагийн шатанд бэлтгэхэд тусалж, нас сэтгэхүйн онцлогт тохирсон байдлаар Кембрижийн хөтөлбөрөөр шат дараатайгаар ахин суралцах тодорхой замыг санал болгодог.
Кембрижийн дунд боловсролын хөтөлбөр нь сурагчдад өргөн хүрээтэй, тэнцвэртэй боловсрол олгож, тэднийг их сургууль, ажил мэргэжил болон ирээдүйд нь амжилт гаргахад дэмжлэг үзүүлдэг. Англи хэл, математик, байгалийн ухааныг багтаасан арав гаруй хичээлээс сонголт хийх боломжтой тул бүтээлч сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэх чадвар, сайн сайхан байдлыг олон янзаар хөгжүүлэх өргөн боломжийг бий болгодог.
Энэхүү хөтөлбөрийг сурагчдынхаа сурах арга барилд нийцүүлэн өөрчлөх боломжтой уян хатан учраас санал болгож буй хичээлүүдийн дурын хослолыг хэрэгжүүлэхээс гадна тухайн сурагчийн нөхцөл байдал, соёл, үнэт зүйлстэй нийцүүлэн агуулгыг тохируулах боломжтой. Кембрижийн дунд боловсролын хөтөлбөрийг үндэсний хөтөлбөртэйгөө хослуулан эсвэл хоёр хэлний хөтөлбөрийн нэг хэсэг болгон хэрэгжүүлэх нь давуу талыг олгодог.
Хичээлүүд
Манай сургуулийн хувьд Кембрижийн дунд боловсролын дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 3 үе шатыг дунд ангийн 3 жилийн сургалтад багтаан заадаг.
Хичээлийн хөтөлбөрүүд /Та бүхэн хөтөлбөрийн нэр дээр дарж тухайн хичээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой/