Cambridge Primary
Кембрижийн Бага боловсролын хөтөлбөр нь сурагчдын сонирхолтой сургалтын арга зүйд тулгуурласан сурах аялалд хөтөлдөг. Ихэвчлэн 5–11 насныханд зориулагдсан бөгөөд бага боловсролдоо бат бөх суурийг тавьж, насанд нь тохирсон байдлаар Кембрижийн хөтөлбөрөөр цаашид ахиж суралцах боломжийг бүрдүүлдэг.
Кембрижийн бага боловсролын хөтөлбөр нь сурагчдад өргөн хүрээтэй, тэнцвэртэй боловсрол олгож, тэднийг сургуулийн амьдрал, ажил мэргэжил болон амьдралдаа амжилт гаргахад нь дэмжлэг болдог. Англи хэл, математик болон байгалийн ухааны хичээлүүдийг багтаасан арав гаруй сонголттой тул бүтээлч сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэх чадвар, сайн сайхан байдлыг олон төрлөөр хөгжүүлэх өргөн боломжийг бий болгодог.
Сургалтын хөтөлбөр нь уян хатан учраас сурагчдад хэрхэн суралцахыг хүсэж байгаагаар нь тохируулан хэрэгжүүлэх боломжтой. Хичээлүүдийг дурын хослолоор санал болгож, тухайн сурагчдын нөхцөл байдал, соёл, үнэт зүйлстэй нийцүүлэн өөрчлөх боломжтой. Кембрижийн бага боловсролын хөтөлбөрийг үндэсний хөтөлбөртэйгээ хослуулан эсвэл хоёр хэлний хөтөлбөрийн нэг хэсэг болгон хэрэгжүүлэх ч боломжтой.
Хичээлүүд
Манай сургуулийн хувьд Кембрижийн бага боловсролын дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 6 үе шатыг бага ангийн 5 жилийн сургалтад багтаан зааж, сурагчид маань 5-р ангиа төгсөхдөө олон улсын болон үндэсний цөм хөтөлбөрөөр шалгагддаг.
Хичээлийн хөтөлбөрүүд /Та бүхэн хөтөлбөрийн нэр дээр дарж тухайн хичээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой/