Яагаад Кембрижийн олон улсын хөтөлбөрийг сонгох вэ?
Яагаад Кембрижийн олон улсын хөтөлбөрийг сонгох вэ?
Кембрижийн олон улсын хөтөлбөр нь сурагчдын сонирхол, суралцах хүсэл тэмүүллийг нь хөгжүүлсэн урт хугацааны хөтөлбөр юм.
Кембрижийн хөтөлбөр нь 5-аас 19 нас хүртэл насны сурагчдад чиглэсэн хөтөлбөр юм. Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй сургууль бүр сурагчдынхаа сурах хэв маягт нийцүүлэн хичээлийн хөтөлбөрөө уян хатан зохион байгуулах боломжтой бөгөөд олон төрлийн заах арга барилыг багш нарт санал болгодог. Энэ нь сурагчдад шинэ чадваруудыг нээн хөгжүүлэх, өргөн хүрээний мэдлэг олж авах боломжийг олгох бөгөөд тэднийг амьдралд хэрэгтэй ур чадваруудаар хангаж ерөнхий боловсролын сургууль, их сургуульд амжилттай суралцах болон цаашид амжилттай ажиллах үндэс болно.
Кембрижийн хөтөлбөр болон үнэлгээний систем нь олон улсын боловсролын стандартыг хангасан бөгөөд мэргэжлийн салбарын экспертүүдийн санал шүүмжийг тусгасан академик онолд суурилж, боловсролын сүүлийн үеийн чиг хандлагад үргэлж нийцдэг. Сурагчдад түвшин хооронд амжилттай дэвших ойлгомжтой залгамж холбоог бий болгож, багшлах болон суралцахад хэрэг болох олон төрлийн дэмжлэг, нөөцөөр хангадаг.
Жил бүр 160 улс орны 10,000 сургуульд ойролцоогоор нэг сая сурагч Кембрижийн хөтөлбөрөөр суралцдаг. Улаанбаатар хотод нийт 32 сургууль Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд үүнээс 4 сургууль нь төрийн өмчийн сургууль, 28 сургууль нь төрийн бус өмчийн сургууль байдаг.
Кембрижийн хөтөлбөр нь ахисан түвшин буюу 11, 12-р ангийн агуулга нь сурагчдын онолын мэдлэгийг дадлага ажилтай хослуулан олгож, үнэлдэг.
Сингапур скүл оф Монголиа сургууль
Манай сургууль нь 2024 онд Кембрижийн бага боловсролын хөтөлбөрийн эрх, 2025 онд Кембрижийн дунд болон ахлах боловсролыг хэрэгжүүлэх эрхээ авсан бөгөөд 2025 оны хавар 5 болон 10 дугаар ангийн сурагчид маань Кембрижийн олон улсын шалгалтаа өгнө. Кембрижийн бага боловсролын шалгалтыг 3 дах удаагаа өгч байгаа бол Кембрижийн IGCSE түвшний шалгалтыг анх удаагаа өгөх гэж байна.
Кембрижийн Хөтөлбөрийн үе шат
Кембрижийн хөтөлбөр нь 3-аас 19 насны сурагчдад зориулагдсан. Хөтөлбөрт олон төрлийн хичээл сонголт, уян хатан байдлаар хэрэгждэг тул сургууль бүр сурагчдынхаа хувьд сонирхолтой, ач холбогдолтой хөтөлбөрийг сонгон зохион байгуулах боломжтой.
Кембрижийн хөтөлбөрөөр суралцсанаар сурагчид сургууль, их сургууль болон ирээдүйд амжилт гаргахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг олж авах боломжтой.
Энэ хөтөлбөрийн таван үе шат нь бага сургууль, дунд сургууль, дээд сургуулийн өмнөх үеийг хоорондоо жигд холбож өгдөг. Тухайн шат бүр – Cambridge Early Years, Cambridge Primary, Cambridge Lower Secondary, Cambridge Upper Secondary, Cambridge Advanced – үе шат бүр хоорондоо залгамж холбоотой, сурагчдын өмнөх мэдлэгт суурилдаг боловч тус тусад нь ч хэрэгжүүлэх боломжтой байдаг.
Манай сургууль Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ сурах бичиг болон сургалтын үйл ажиллагааг дэмжих нөөцөөр https://www.mceducation.com/cambridge-international-д танилцуулагдсан сурах бичиг болон материалуудыг сурагч болон багш нараа хангаж байна.
Та бүхэн дээрх линк дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.