Лаборатори 1. Биологийн мэдээлэл дамжуулах
Генүүдийн мэдээлэл дезоксирибонулейн хүчил (ДНХ)-д кодлогдсон байдаг
Орчин үеийн биологид тэр дундаа молекулын биологийн чухал ойлголтуудын нэг бол биологийн мэдээлэл дамжих тухай ойлголт юм. Мэдээлэл дамжих процессыг ойлгох нь дараагийн дээд түвшний олон ойлголтыг тайлбарладаг. Жишээлвэл:
Хүүхдүүд яагаад эцэг эхтэйгээ адилхан байдаг
Хүний хуруунуудын тоог өөр өөр байдаггүй шалтгаан
Шувуунууд хэрхэн өөрийн гэсэн өнгөтэй байдаг
Вирус, бактер хэрхэн биднийг өвчлүүлдэг
Энэ мэтчилэн олон ойлголтуудыг молекулын биологи бидэнд тайлбарлаж өгдөг. Дараах 4 төрлийн ойлголтыг бататгана.
Ген ба ДНХ
ДНХ-ийн репликаци
Транскрипци
Трансляци
Ген бол бидний удамшлын мэдээллийг агуулдаг нэгж. ДНХ-ийн хэсэг бөгөөд генийн сүүлийн бүтээгдэхүүний