Оршил
Энэ дадлагын ажлаар өмнө хичээлээр үзсэн өгөгдлийн сангууын хайлтыг бататгаж цаашлаад судалгаа болон амьдралд хэрхэн хэрэглэхийг тодруулан үзнэ. Мөн ямар нэг уургийн талаар дэлгэрэнгүй бөгөөд баталгаатай мэдээллийг олох, тухайн уургийн хромосомын байрлалыг тодорхойлох, тухайн уураг ямар өвчинтэй холбоотой болох зэргийг нарийн мэдээлэл олж сурна. Хичээлийн дараа Entrez, Blast, OMIM, Genome Data Viewer болон Swissprot гэсэн өгөгдлийн санг ашиглаж сурна.
Асуудал: Хексокиназе нь гликолизийн эхний шатанд глюкозийг глюкоз-6-фосфат болгон хувиргах үүрэгтэй фермент юм. Таны хамаатан (биологич биш хүн) хексокиназе 4 гендээ мутацитай бөгөөд энэ нь түүний өвчний шалтгаан болсон гэж хэлж байхыг нь та сонссон. Та энэ мэдээллийг шалган, энэ тухай Entrez-ээс илүү ихийг мэдэхийг хүссэн гэж бодъё.
А. Entrez-ийн Protein гэсэн хэсэгрүү ороод хүний (human) “hexokinase” –д таарах үр дүнгүүдийн хайлт хийх ба эдгээр үр дүн текст дотроо “disease” (өвчин) гэсэн үг агуулсан байхаар хязгаарлалт хий. Таны хамаатан ямар өвчний тухай ярьж байсан бэ? Энэ өвчний талаар Wikipedia (интернетэд байрлуулсан нэвтэрхий толь. http:// ) дээр хайлт хийж мэдээд тэмдэглэл хийж ав.
Б. Хамааралтай уургуудыг харахын тулд “Blink” дээр дар. Цаанаас өгөгдсөн (default) параметрүүдийн утгааар хэдэн Метазоан зүйл олдож байна вэ?
В. Оноо өндөртэй үр дүн (“Best hits”)-үүдийг хар. Мэлхий (Xenopus laevis)-н хексокиназе хүний хексокиназе хоорондоо хир төсөөтэй байна вэ? “Identity” ба “Positive” хоёрын ялгаа юу вэ?
Хексокиназе ферментийн тухай илүү ихийг мэдэхийн тулд уургийн бичлэгийн хуудас руугаа буцаж “Related information” хэсгийн “Map Viewer” холбоос дээр дар.
Г. Ямар хромосом буюу хромосомын хэсэг дээр хексокиназе 4 ген байна вэ? OMIM линк дээр дар. Гарч ирэх мэдээллийг унш. OMIM гэж юу болохыг мэдэж тэмдэглэл хий. Одоо хексокиназе 4 генын тухай олж мэдсэн мэдээллээс харвал энэ генын мутаци нь өвчний шалтгаан болж болох байна уу, үгүй юу гэдэг талаар товч тайлбарлаж бич.
OMIM-ийн бичлэгт зааснаар Daniel нар про-апоптацийн уураг BAD ба хексокиназегийн хооронд таамаглаж байгаагүй холбоос байгааг олж тогтоосон. BAD уургийн хандалтын дугаар нь *603167.
Д. Swissprot (expasy.org) өгөгдлийн санд орж энэ уургийн тухай шалгаж
1-рт энэ уураг эсийн хаана байрладаг?
2-рт энэ уураг ямар домейн(ууд) агуулдаг?
3-рт энэ уургийн молекул жин ямар болохыг олж мэд.