ХАВРЫН БАЯР "Польш улс дахь Монголчуудын спортын 19 дугээр наадам"
Сайн байцгаана уу? Польш улсад амьдарч суралцаж буй нийт Монголчуудаа
Уламжлал болгон зохион байгуулагддаг "Польш улс дахь Монголчуудын спортын 19 дугээр наадам" спортын нөхөрсөг тэмцээний талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Арга хэмжээний хүрээнд сагсан бөмбөг, ширээний теннис, шатрын тэмцээнүүд зохион байгуулагдана.
1. Сагсан бөмбөг:
Хариуцан зохион байгуулагч: МОН-ПОЛ сагсан бөмбөгийн клуб Д.Энхбаатар утас:604276649
Тавигдах шаардлага:
• Эрэгтэй, эмэгтэй баг тус бүр хамгийн багадаа 6-8 тоглогчтой байх
• Багийн хураамж: 400 злот
• Багууд ижил өмсгөл болон тоглогчийн дугаараар жигдэрсэн байх
Техникийн зөвлөгөөн: 4 сарын 16 ны 08.30 цагт
Шагнал урамшуулал:
I байр цом, алтан медаль, мөнгөн шагнал
II байр мөнгөн медаль, мөнгөн шагнал
III байр хүрэл медаль, мөнгөн шагнал
Эрэгтэй шилдэг тоглогч
Эмэгтэй шилдэг тоглогч
2. Ширээний теннис:
Хариуцан зохион байгуулагч: Мөнхсайхан утас: 790880284
Эрэгтэй, эмэгтэй тамирчдын тооноос хамааран зоонд хувааж оноолтоор тоглуулна.
Хураамж: 10 злот
Шагнал урамшуулал:
Эрэгтэй
I байр алтан медаль, мөнгөн шагнал
II байр мөнгөн медаль
Эмэгтэй
I байр алтан медаль, мөнгөн шагнал
II байр мөнгөн медаль
3. Шатар:
Аварга шалгаруулах тэмцээн.
Хураамж: 10 злот
Шагнал урамшуулал: I байр алтан медаль, мөнгөн шагнал
ХАВРЫН БАЯР ХҮЛЭЭН АВАЛТ
Спортын наадмын дараа Хаврын баярын шоу арга хэмжээ болно.
Арга хэмжээ болох газар:
„4 Żywioły Falenty Ośrodek Konferencyjny”
aleja Hrabska 4, 05-090 Falenty
Хүлээн авалтанд
• Буфет оройн хоол
• Урлагийн үзүүлбэрүүд
• Хөгжөөнт тоглоомууд
• Singles’ event
• Үдэшлэг
4 сарын 17 ны өдөр:
Польш дахь монгол оюутан залуусын 4 дүгээр чуулга уулзалт. Энэхүү уулзалалтад Польш улсад шинээр ирсэн болон суралцаж байгаа оюутнуудтай нээлттэй хэлэлцүүлэг хийнэ.
Түүнчлэн ПМОЗХ-ын тэргүүнийг шинээр сонгох арга хэмжээ болно / холбооны тэргүүнд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй оюутан залуус өөрийн танилцуулгаа info.pmozh@gmail.com -руу явуулна уу.
Арга хэмжээний талаар тодруулах зүйлийг доорх утсаар холбогдож мэдээлэл авна уу:
Батгэрэл: 607841511
Анударь: 799077575
Жавхлан: 510490551
Очирбат: 791722271
Тэмцээн болох хаяг:
„Centrum sportu w gminie Lesznowola” Aleja Krakowska 27B, 05-552 Mroków
Арга хэмжээ болох газар:
„4 Żywioły Falenty Ośrodek Konferencyjny”
aleja Hrabska 4, 05-090 Falenty
Хүлээн авалт - 90 злот (Буфет меню үнэ орсон болно)
2-оос доош насны хүүхдэд төлбөргүй
Доорх данс руу шилжиилэн захиалгаа баталгаажуулна уу.
Анударь Ганболд - Millennium Bank
47116022020000000312002301
BLIK - 799077575
Гүйлгээний утга дээр овог нэр, хот болон утасны дугаараа бичнэ үү.
Буудлын 2 хүний өрөө -160 злот
3 хүний өрөө - 230 злот
Хонох өрөөний захиалгаа мөн урьдчилан явуулж болно.
Анударь Ганболд - Millennium Bank
47116022020000000312002301
BLIK - 799077575
Гүйлгээний утга дээр зочдын нэрс, ямар өрөө болон утасны дугаараа бичнэ үү.
Сагсны тэмцээнд оролцож буй багууд:
Ахмадуудын баг: Андууд
Варшав хот
Эрэгтэй баг :Warriors, Warsaw Goats
Эмэгтэй баг: Tigros
Краков хот
Эрэгтэй баг : Eagles, [________]
Эмэгтэй баг: Krk Dragons
Лодз хот
Эмэгтэй баг: Pink Panthers
Вроцлав хот
Эрэгтэй баг : Wroclove
Катовиц хот
Эрэгтэй баг : [_______]
Тарчин хот
Эрэгтэй баг : Дайчид
Варшавын төв гал тэрэгний буудлаас тэмцээн болох заал руу явах трам болон автобус.
Warszawa Centralna - Al. Krakowska 27B
тэмцээн болох заалнаас буудлаас арга хэмжээ болох газар руу явах автобус.
Al. Krakowska 27B - Al. Hrabska 4
Варшавын төв гал тэрэгний буудлаас арга хэмжээ болох газар руу явах трам болон автобус.
Warszawa Centralna - Al. Hrabska 4
Үүнээс гадна та бүхэн UBER, BOLT, FREE NOW гэх мэт дуудлагын такси ашиглаж болно.
Та бүхэн share хийж цааш олон олон хүнд хүргэж идэвхитэй оролцоорой!
Оюутан залуус та нартаа энэ ѳдрийн мэндийг хүргэе!
2сарын24ний ѳдѳр албан ёсоор Орос болон Украйн улсын хооронд дайн эхлээд байгаа билээ. Тус дайны улмаас Украйн улсад байгаа засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцдаг Монгол оюутнууд маань хүндхэн байдалд гацаад буй.
Украйнд байгаа нийт оюутнууддаа энэ хэцүү үед эх орондоо аюулгүй харихад нь тусламж үзүүлж Польш дахь оюутан залуучуудын холбоо Чех, Австри, Унгар улсын монгол оюутны зөвлөлүүдтэй хамтран хандивын аян явуулж байна.
Одоогийн байдлаар тус улсад хэлний бэлтгэлд болон тѳгсѳх курсэд суралцдаг оюутнууд Киев, Лвов, Харьков хотуудад суралцаж байжээ. Ѳнѳѳдрийн байдлаар 13 Монгол оюутан Киев, Лвов хотуудаас Польш улсын нийслэл Варшав хотод аюулгүй ирээд байна.
Оюутнуудаа ЭСЯ Польш улсын хилээр орж ирэхэд нь тусалж, тосч аваад зочид буудалд байрлуулж, Варшав хот дахь монгол оюутан залуус газарчилж байгаа бѳгѳѳд 3сарын1нд эдгээр оюутнууд маань нутаг буцах нислэгтэй. Энэ хугацаанд Польшид байрлах, хооллох, нутаг руугаа буцах зардлыг Монгол улсын засгийн газраас тѳсѳвлѳѳд гаргаж байна. Гэсэн хэдий ч сургууль соёл, эд хэрэгсэл болон тэжээвэр амьтнаа ч хаяад ирж буй зөвхөн өөрийн биесээ амьд авчирч ирсэн оюутнуудад маань хохирол, зардал нь маш их буй.
Харин Харьков хотод нийт 18 монгол оюутнууд маань байгаа бѳгѳѳд тэдэнд Польш улсруу ирэх хүртэл нь сэтгэл зүйн болон мѳнгѳн хандив тусламж хэрэгтэй болж байгаа. Өнөөдрийн байдлаар холбогдоход Харьковоос гарах төлөвлөгөөтэй галт тэрэг хүлээн очерлож байна.
Иймд дайны дунд хэцүү байдалд гацсан Монгол оюутнууддаа дэм болж мѳнгѳн хандив цуглуулахад та нар минь туслахыг уриалж байна. Хандивыг Харьковын оюутнуудыг Варшав хотод ирэхэд хүлээлгэж өгнө.
Одоогийн байдлаар цугларсан хандивын жагсаалт:
https://docs.google.com/spreadsheets/d/1rIZCQNxGFQdmXUgdfg6y1HnsvIRdQ_kr5YpwC03uQe0/edit?usp=sharing
Доорхи данс руу явуулж туслана уу?
Millenium bank
Anudari Ganbold
47 1160 2202 0000 0003 1200 2301
Blik: 799077575
Swift: BIGBPLPW
Хүндэтгэсэн: Польш дахь Монгол оюутны холбоо
Мэдээ бичсэн: Сүхбаатарын Цолмон
БНПУ-ын виз авахын тулд заавал өөрийн биеэр Бээжин дахь БНПУ-ын элчин сайдын яамнаас цаг авч материалаа өгнө, эсвэл нэгдсэн шугамаар ГХЯ Боловсролын яамтай хамтарсан дипломат шуудангаар материалаа явуулан Бээжин явахгүйгээр виз авч болдог. Сургалтын визийг Монгол дахь Чех болон өөр Европын улсын элчингээс горилох боломжгүй! Бүх бичиг баримтууд англи эсвэл польш хэл дээр орчуулагдсан байх!
Шаардлагатай материалууд:
Виз горилох өргөдөл (латинаар бөглөсөн байх, насанд хүрээгүй тохиолдолд эцэг эх болон асран хамгаалагчийн гарын үсэгтэй байх)
Цээж зураг 1 хувь (өнгөт 35x45 харьцаатай)
Гадаад пасспорт эх хувиараа мөн нүүр хуудсын болон өмнө нь Шенгений/Польшийн виз гаргуулж байсан тохиолдолд тэр хуудсуудын канондсон хувь. (Гадаад пасспорт нь сүүлийн 10 жилийн дотор гаргасан байх, хүчинтэй хугацаа нь виз дуусаад 90 хоногоос илүү байх мөн дор хаяж 2 хоосон нүүр байх ёстой)
Аяллын эрүүл мэндийн даатгал ( 30000 евроноос эхлэх бүтэн жилээр хийлгэсэн байх)
Хүчинтэй сургуулийн урилга, тодорхойлолт эх хувиараа байх ( Cургууль шууд тухайн ЭСЯ- руу шуудангаар явуулдаг)
Бакалавр болон хэлний бэлтгэлд орох бол бүрэн дунд боловсролын гэрчилгээ англи, польшоор орчуулагдан апостиль гэрчилгээ хийлгэж ЭСЯ-ны нотариатаар баталгаажуулсан байх.
Магистр, доктороор сурах бол бакалавр, магистрын дипломоо дээрхитэй адилхан апостиль авч баталгаажуулна.
Сургуулийн төлбөр төлсөн баримт, тэтгэлэгтэй тохиолдолд тэтгэлэгийн тодорхойлолт Боловсролын яамнаас явуулна.
Банкны баталгаа ( 50000 евро байршуулсан дансны хуулга)
Суралцах жилийн хугацаанд байрлах байрны тодорхойлолт (байрны гэрээ эсвэл дотуур байр хүлээн авсан гэх тодорхойлолт)
Нислэгийн захиалга (зөвхөн захиалга төлсөн байх хэрэггүй)
18 нас хүрээгүй тохиолдолд нэмэлт бичиг баримтууд шаардагддаг байгаа. (Итгэмжлэх, төрсний гэрчилгээнд апостиль хийлгэх гэх мэт)
Визний төлбөр төлсөн баримт
Эх сурвалж: https://visa.vfsglobal.com/one-pager/poland/china/english/pdf/national-visa-study.pdf
Билет авч үзэх линк: https://www.krakowfilmfestival.pl/en/online-cinema/film/?f=3461
Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ долоо хоногийн мэндийг хүргэе. Энэ долоо хоногт та бүхэндээ хамгийн их яригдаж байгаа сэдэв болох Азуудын ялгаварлан гадуурхалтын талаар богинохон нийтлэл бэлтгэлээ.
Энэ сэдэв маш удаан яригдаж байгаа боловч бид бүгдийн дуу хоолой бусдад хүрч чадахгүй байсаар ѳдийг хүрчээ. Anti-Asian буюу азуудыг үзэн ядах үзэгдэл нь Ази тивээс хүмүүс Америк улсруу нүүн суурьшсан үеэс эхлэлтэй. Харин Covid19 вирус тархсанаас хойш азуудыг вирус гэх хардаг болж эхэлснээр үзэн ядах, элдэв бусаар дуудах, биенд нь халдах гэх мэтийн гэмт хэргүүд өмнө байснаасаа илүү ихэсч бид ч тэр бүх зүйлд дасаж эхэлж байсан.
Гэвч хамгийн сүүлд 2021.03.17 д Америк улсын Атланта хотод нэгэн залуу 8 хүн алсаны 6 нь ази эмэгтэй байсан ба мөн 2021.03.20 д San Francisco хотод 19 настай ази охины нүүрлүү буудсан гэх мэт маш олон хэргүүд гарж ирснээр ази хүмүүс өөрсдийн нийгэм дэх эрх тэгш байдлын төлөө мөн өөрсдийн эрхээ хамгаалахын төлөө азуудыг үзэн ядахаа болих хэрэгтэй гэсэн дуу хоолойг хүргэх гэж хүчтэй тэмцэж эхэлж байгаа билээ.
Тиймээс энэхүү боломжийг ашиглан та бүхэн бас өөрсдийн дуу хоолойг нэгтгэж идэвхтэй оролцохыг уриалж байна.
Ямар нэгэн байдлаар ази гэдгээсээ болж гадуурхагдаж байсан бол энэхүү линкэд бичээрэй:
Мэдээ бэлтгэсэн
Хулан Хашбаатар
2021.03.27
Краков хот
эх сурвалж: https://www.google.com/amp/s/amp.abc.net.au/article/100019854
Оюутнууд та нартаа нарлаг дулаан хаврын энэ ѳдрийн мэндийг хүргэе!
Бид Ковид цар тархлын улмаас гэрээсээ ажиллаад, цахимаар суралцаад яг нэг жилийн хугацааг ѳнгѳрүүлжээ.
Үүнтэй холбоотой олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд тавьсан хориг нь нийгмийн нийт олонхи тэр дундаа гэрээсээ хол оршин сууж буй оюутан бидний сэтгэл зүйд ихээхэн хэмжээнд нѳлѳѳлж буй.
Иймд та нартаа сэтгэл зүйгээ эрүүл, тогтвортой байлгах зѳвлѳгѳѳг энэ удаагийн нийтлэлдээ хүргэхээр зорьлоо.
Тогтмол дасгал хѳдѳлгѳѳн хийж, эрүүл тэжээллэг хооллож, оройн цагаар бѳх тайван нойрсох нь биеийн ерѳнхий эрүүл мэндийг дэмжихээс гадна бидний сэтгэл зүйд эерэг нѳлѳѳг авчирдаг бол үүний зэрэгцээ
Бясалгах, талархах
2. Ѳдрийн ажлаа тѳлѳвлѳх, мѳн ѳдрийн тэмдэглэл хѳтлѳх
3. Агаарт алхах, нарны гэрэлд байх
4. Найзуудтайгаа цахимаар холбогдож тоглоом тоглох
5. Гэр бүлийнхэнтэйгээ тогтмол дүрсээ харж ярилцах
6. Шинэ хоббитой болох (хэл сурах, хѳгжим тоглох, шинэ жороор хоол хийх, уран зураг зурах, юм оёх нэхэх, зураг эвлүүлэх) зэрэг нь энэ үед ѳѳртѳѳ хэвшүүлж болох зѳв зуршлууд юм шүү!
Ихэнхи цагийг гэртээ хичээлээ хийж ѳнгѳрүүлж буй энэ үе танд ѳмнѳ нь цаг гаргаад уншиж амжаагүй гоё номоо тухтай суугаад унших, шинэ кино үзэх мѳн ойр дотныхоо хүмүүстэй илүү их хугацааг хамт ѳнгѳрүүлж дурсамжийг бүтээх хугацааг олгож байгаад талархууштай!
“We are all in this together, Fighting! ”
Мэдээ бэлтгэсэн: Сүхбаатарын Цолмон
28.03.2021, Прага хот.
эх сурвалж: https://ggia.berkeley.edu/practice/three-good-things?fbclid=IwAR1et5-brsxTtQlciZDhrYVqzR-GbYpexeva7RrvRBTQsSL2sVubaVOaKiQ
“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ѳдѳр”-ийн мэндийг хүргэе! :)
“Powered by you, LADIES!” ❤ STRONGER TOGETHER ❤
Уншигч танд “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ѳдѳр”-ийн, харин бидний хэлж заншсанаар Март8-ны баярын мэндийг хүргэе! :)
Энэ ѳдѳр дэлхийн түүхэнд 1911 оноос эхлэлтэй ба зууны туршид ѳнѳѳдрийг хүртэл эмэгтэй хүйсийн нийгэм дэх эрх тэгш бус байдлыг эсэргүүцэж, ѳѳрсдийн эрхээ бүрэн хамгаалах тухай олон улсад хүмүүс дуу хоолойгоо нэгтгэж, тэмцсээр иржээ.
Тэгвэл бидний мэдэж буйгаар ѳнгѳрсѳн оны сүүлд Польш улсад эмэгтэйчүүдийн аборцыг хуульчилсан нь нийгэмд асар том эсэргүүцлийг авчирсан билээ. Цар тахалтай холбоотой хѳл хориог тогтоосон байсан үед хүмүүс эсэргүүцсэн жагсаал цуглааныг ихэнхи хотуудад хийж байсан нь саяхан мэт тод санагдаж байна.
Ѳнѳѳдѳр хүртэл энэхүү хуулийн тогтоолыг эсэргүүцсэн жагсаал үргэлжилсээр...
Дэлхийн ѳнцѳг булан бүрт “Охид эмэгтэйчүүд” мѳн эрэгтэйчүүд хүйсийн тэгш эрхийн тѳлѳѳ улам бүр зоригтойгоор нэгдэж дуу хоолойгоо олон нийтэд хүргэсээр байна.
Энэ ѳдѳр шинэхэн цацагдсан фэминизмийн тухай ѳгүүлэх “Moxie” хэмээх Netflix компаний уран сайхны киног үзэхийг санал болгож байна ! :D
Мэдээ бэлтгэсэн: Сүхбаатарын Цолмон
08.03.2021, Прага хот.
My experience of Erasmus in Prague, :)
ERASMUS хѳтѳлбѳрийн хүрээнд зѳвхѳн академик хичээлээр хязгаарлагдахгүй оюутнууд бие биеэсээ сурах олон улсын найзуудтай болох зэрэг боломжийг олж авах нь ...
Сайн байцгаана уу, та нартаа шинэ 7 хоногийн бас шинэ сарын эхний ѳдрийн мэндийг хүргэе! :)
Энэ удаагийн мэдээллийн булангаар оюутан солилцооны ERASMUS хѳтѳлбѳрийн талаар товчхон мэдээлэл бэлтгэлээ. Мэдээж энэ нэрийг хаа нэгтээ сонссон гэдэгт итгэлтэй байна! :D
Яагаад ЭРАСМУС гэж?
1987 оноос эхлэлтэй энэхүү хѳтѳлбѳрт хамрагдсанаар оюутан та сурч байгаа их сургуулийнхаа хамтран ажилладаг бусад Европын орны их сургуулиудаас нэгийг сонгон, ѳѳрийн мэргэжлээрээ нэг семестрийн хугацаанд суралцах боломж нээгдэх юм.
Харин энэ хѳтѳлбѳрийн санаачлагч нь Шотланд гаралтай Роттердамын Эрасмус филозофич, шашин судлаач эрдэмтэн (1466–1536), тэрээр Европын сэргэн мандалтын үеийн хамгийн алдартай тѳлѳѳллийн нэг билээ.
Хѳтѳлбѳрийн хугацаанд Европын орны сурагчид ѳѳр орны соёлтой танилцах, мѳн бие дааж амьдрах, олны дунд санал бодлоо илэрхийлэх, чѳлѳѳтэй сэтгэж сурах зэрэг зѳвхѳн академик хичээлээр хязгаарлагдахгүй оюутнууд бие биеэсээ сурах олон улсын найзуудтай болох зэрэг боломжийг олж авах нь гарцаагүй хэрэг билээ…
Тэгвэл хэрхэн хамрагдах вэ?
Та их сургуулийн 2р курсийн оюутан байх шаардлагатай
Хичээлийн голч дүн 3.5 болон түүнээс дээш байх
Ѳѳрийн хѳтѳлбѳрт оролцох хүсэл зорилгоо илэрхийлсэн захидал (Motivational letter)
Багшийн тодорхойлолт (Recommendation letter)
Хувийн гаргасан амжилт болон (нийгмийн идэвхи) оролцсон олон нийтийн үйл ажиллагаануудын жагсаалт
Ингээд эхлээд ѳѳрийн их сургууль дээрээ сонгогдож шалгарсны дараагаар, суралцах гэж буй их сургуульдаа шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэн ѳгнѳ. (Жишээ нь, 2р курсын 2р семестерт явахыг хүсвэл 1р курсын 2 эсвэл 3р сар орчим ѳѳрийн суралцдаг их сургууль дээр тань ѳргѳдѳл ѳгѳх хугацаа эхэлнэ, харин ойролцоогоор 10 болон 11сарын үед очиж суралцах сургуульдаа ѳргѳдлѳѳ ѳгѳх хугацаа дуусна.)
Танд энэхүү мэдээлэл сонирхолтой санагдсан бол яг одоо ѳѳрийн их сургуулийн цахим хуудсаар зочилж, сургуулийнхаа “Эрасмусын координатор”-тэй холбогдож зѳвлѳгѳѳ авч, ѳѳрийгѳѳ эртхэн бэлтгээрэй.
Хэрэв танд хаа нэг газар очиж суралцахыг хүсдэг мѳрѳѳдѳл бий бол бас ѳѳрийгѳѳ шинэ зүйлд сорихыг хүсч байвал энэ хѳтѳлбѳр гарцаагүй таалагдана гэдэгт эргэлзэхгүй байна аа!
Маш олон адал явдлууд таны ѳмнѳ хүлээж байна шүү! Амжилт хүсье, Fighting! ;)
Нийтлэл бичсэн: Сүхбаатарын Цолмон
01.03.2021, Прага хот.
Хаврын семестр эхэлж буй шинэ долоо хоногын мэнд!
Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны 5 сард болох гэж буй. Польш улсад суралцаж ажиллаж амьдарч буй насанд хүрсэн иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохын тулд ЭСЯ-аас бүртгэл авч байгаа учир оюутан залуус доорхи линкээр орж бүртгүүлнэ үү?
Хүндэтгэсэн
Г.Анударь
Варшав хот, 23.02.2021
Ѳнѳѳдѳр 2 сарын 14 :)
Танд гэгээн хайрын баярын мэндийг хүргэе!
Мѳн XVII жарны Цѳѳвѳр хэмээх Тѳмѳр үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн 3ны бэлэгшээлт ѳдѳр тохиож байна.
Та нар маань “Clubhouse” гэх гар утасны аппликэйшныг сонссон л биз дээ?
Яагаад хүн бүрийн сонирхлыг татах болов? Юугаараа онцлог гэж?
Тэгвэл товчхондоо, энэхүү аппликэйшныг ашиглаад та ѳѳрийн хүссэн сэдвээ сонгоод, хүмүүс уриад, ѳѳрсдийн ярилцах ѳрѳѳг үүсгэх боломжтой ба бусад хүмүүсийн хооронд ѳрнѳж буй харилцан ярианд шууд нэгдэж тэднийг сонсох боломжтой.
Гэхдээ одоогоор уг аппликэйшныг ашиглахын тулд зѳвхѳн уригдах шаардлагатай юм. Таниас ѳмнѳ нэгдсэн найз чинь утасны дугаар руу тань урилга илгээнэ. Үүний дараагаар та ѳѳрѳѳ 2 хүн урих эрхтэй болно. Аппликэйшнээ шинээр суулгаад нэгдэх үедээ ѳѳрийн сонирхдог сэдвүүдээ сонгоно. Ингээд таны сонирхлыг харгалзаад бүлэг харилцан яриа, дагах хүмүүсийг санал болгоно. Тухайн бүлгийн яриа дуусах үед утасны дуудлага шиг ѳрѳѳ хаагдана.
Тус тусын ѳрѳѳг үүсгээд бүлэг хүмүүс хоорондоо шууд ярилцах боломжтой учраас аливаа асуудал дээр цаг тухайд нь санал бодлоо солилцох бас бусдад хүргэх боломжтой болж байна.
Цаашдаа найзуудтайгаа цахимаар ярилцах мѳн оюутны цахим аудио хурал хийх аппликэйшнтэй боллоо! :D How exciting!
Эх сурвалж:
Clubhouse app: what is it and how do you get an invite to the audio app Elon Musk uses?https://www.joinclubhouse.com/welcoming-more-voices
Part talkback radio, part conference call, part Houseparty, Clubhouse is a social networking app based on audio-chat…www.theguardian.com
Clubhouse - 🎉 Welcoming More Voices
January 24, 2021 Clubhouse is moving quickly today, but in some ways it feels like the journey started a long time ago…www.joinclubhouse.com
Мэдээ бэлтгэсэн: Сүхбаатарын Цолмон
14/02/2021, Прага хот.
Энэ долоо хоногийн дугаартаа 2003 - 2006 оны хооронд Польш дахь Монголчуудын Холбоо монголчууддаа зориулан сонин нийтлэл хэвлүүлж байжээ. Тэр үейин оюутан залуучуудын тухай нийтлэлүүдийг хэсгээс нь та бүхэнд сонирхуулж байна.
Мөн холбооны дүрэм, тэр үед хэрхэн яаж ажиллаж байсан, ямар үйл ажиллагаа зохион байгуулдаг байснаас харвал халуун дотно нэгдмэл байдал анзаарагдаж буйгаас гадна цаасан дээр түүх болон архивлагдан үлдсэн нь сонирхууштай.
Бэлтгэсэн: Ганболдын Анударь
Варшавын технологийн их сургуулийн 3р курсын оюутан
Варшав хот, 08/02/2021
ЭСЯ консулын булан хэсгээс
Анхны сагсанбөмбөгийн тэмцээн
Анхын холбооны дүрмээс
Польшд суралцах тухай
Оюутан залуусын тухай нийтлэл 2003 он
Оюутан залуучуудын холбоо байгуулагдсан нь
Элчин сайд оюутнуудтай уулзалт хийсэн нь
Оюутнуудын аяллын тэмдэглэл
Сайн байцгаана уу?
Оюутан залуусдаа амралтын ѳдрийн мэндийг хүргэе! :)
Энэ удаагийн дугаараар “Корона вирус”-ын тархалттай холбоотой шинээр мѳрдѳгдѳх журмуудыг бас вакцинжуулалтын талаар мэдээллэхийг зорьлоо.
Польш улсын 16 хот бүхэлдээ корона вирусын улаан бүс буюу тархалтын түвшин нь онцгой байдлын хэмжээнд аюултай байгаа билээ. Халдвар гарснаас хойш нийт 1сая 513,385 корона вирусын халдвар авсан тохиолдол гарч ѳнѳѳдрийн байдлаар 4706 шинэ тохиолдол бүртгэгдээд байна.
Иймд Польш улсад, корона вирусын тархалтаас сэргийлж 2сарын1ний ѳдрѳѳс эхлэн шинэчлэн мѳрдѳгдѳх дараах журмууд гарчээ. Эдгээр журмууд нь Польш улсын нийт нутаг дэвсгэрт мѳрдѳгдѳх юм.
Олон нийтийн газар:
Хүмүүс хоорондоо 1,5 метрийн зайг барих
Ам хамраа дарж, хаалт зүүх
3. Польшийн газар нутгаас ѳѳр газарлуу зорчсон тохиолдолд:
Польшийн газар нутгаас ѳѳр газарлуу зорчсон бол буцаж хилээр нэвтрэх үед 48 цагийн дотор корона вирусын шинжилгээ хийлгэсэн байх бѳгѳѳд хариу нь сѳрѳг байвал карантинд орох шаардлагагүй
Польшийн газар нутгаас ѳѳр газарлуу зорчсон бол буцаж хилээр нэвтрэхдээ Европын холбооны улсуудын иргэд карантинд орох шаардлагагүй
12сарын28наас эхэлсэн вакцинжуулалтанд хамрагдсан байвал карантинд орох шаардлагагүй
4. Корона вирусын халдвартай хүнтэй хамт байсан болон корона вирусын халдварын шинж тэмдгүүд ѳѳрт нь илэрч байгаа тохиолдолд :
гэртээ тусгаарлагдвал, хэрвээ танд энэ хугацаанд вирусын халдварын шинж тэмдгүүд илрээгүй нѳхцѳлд 10 хоног
гэртээ тусгаарлагдвал, хэрвээ танд энэ хугацаанд шинж тэмдэг илэрвэл, 13 хоногийн дараа шинжилгээ хийлгэх
эмнэлэгт тусгаарлагдвал, эхлээд 10 хоног, сүүлийн 3 хоногт танд вирусын халдварын шинж тэмдгүүд илрээгүй нѳхцѳлд нийт 13 хоног
* Толгой ѳвдѳх, халуурах, ханиалгах, амьсгал давхцах, бие сулбайх зэрэг нь корона вирусын халдвар авсан байж болзошгүй шинж тэмдгүүд юм.
2.1 ний ѳдрѳѳс 14ний ѳдрийг хүртэл мѳрдѳгдѳх журмууд:
Номын сангууд нээлттэй хэвээр үлдэнэ (нэг хүнд ногдох зай 1,5м)
Уран зургийн галерей, музей зэрэг нээлттэй (ариун цэврийн журмаа хатуу мѳрдѳнѳ)
Салон, эмийн сангууд, номын болон бусад ахуйн хэрэглээний дэлгүүрүүд нээлттэй хэвээр үлдэнэ.
Галерей худалдааны тѳвийн дэлгүүрүүд үйл ажиллагаагаа дахин нээнэ(ариун цэврийн журмаа хатуу мѳрдѳнѳ)
Хоолны газрууд зѳвхѳн хүргэлтийн хоолоор үйлчлэх хэвээр үлдэнэ
Фитнесс клуб, усан сан зэрэг спорт цогцолборууд хаалттай хэвээр үлдэнэ (зѳвхѳн мэргэжлийн тамирчдад нээлттэй)
зочид буудлын үйл ажиллагаа нь тусгай ажлын үүргээр ирсэн хүмүүст зориулагдана (хоолыг ѳрѳѳнд нь хүргэж ѳгѳхѳѳр)
Харин хичээлийн 2р улиралд Анагаах, Физик, Математик зэрэг шинжлэх ухааны хичээлүүдээс бусад чиглэлээр сурдаг оюутнуудын хичээл цахим хэлбэрээр үргэлжлүүлэн орох шийдвэрийг ихэнх их дээд сургуулиуд гаргаад байна.
Тэгвэл вирусын эсрэг вакцин, энэ зуны 6-р сараас эхлэн оюутан залуучуудад хүртээмжтэй болох тѳлѳвтэй байна. 2021 оны сүүл үе гэхэд Европын холбооны улсуудад байгаа хүмүүсийн 70% вакцинд хамрагдаж дуусах урьдчилсан таамаглал байна.
Эх сурвалж:
Live statistics and coronavirus news tracking the number of confirmed cases, recovered patients, tests, and death toll…www.worldometers.info
Highlights, press releases and speechesec.europa.eu
Temporary limitations - Coronavirus: information and recommendations - Gov.pl website
Note! The rules from the red zone are extended to the entire Poland! Therefore, the restrictions are the same…www.gov.pl
Мэдээ бэлтгэсэн: Сүхбаатарын Цолмон
31/01/2021, Краков хот.
"Sesja" хэрхэн давах вэ?
Хоёрдугаар сар дөхөж ирэхэд оюутнуудын хамгийн их сэтгэл түгшээсэн үе бол мэдээж шалгалтын үе буюу "sesja" юм. Үүнтэй холбогдуулан 2-3 долоо хоног үргэлжлэх амь тэмцэх тоглоомыг хэрхэн тоглож амьд үлдэхэд туслах хэдэн зөвлөгөө бэлдлээ. Нойргүй шөнүүд, хойшлуулж үлдээсэн ажлууд нэг л мэдэхэд цугларч альнаас нь эхлэхээ мэдэхгүй, мянга уншсан ч толгойд нэг л орж өгөхгүй, хичээх тусам өөрийнхөө мэдлэгт эргэлзэх, өөрөө өөртөө гутрах өдрүүд ирж ганцаардал дунд байгаа бол чи ганцаараа биш шүү. За тэгэхээр сэтгэлээ бариад бөгсөө чангалаад зөвлөгөөгөө эхлэе:
Бэлтгэл ажил!
Анхаарлаа 100% төвлөрүүлж илүү зүйлд сатаарахгүйн тулд хамгийн эхлээд ширээгээ бэлдэх хэрэгтэй. Хичээлээ уншиж эхлэнгүүт л гэрээ цэвэрлэмээр санагдаад л, цай кофе уумаар болоод л, гэнэт л хувцасны шкафаа цэгцэлмээр санагддаг л биз? Анхаарлаа алдахгүйн тулд энэ бүх зүйлийг суухаасаа өмнө хийчвэл их амар байдаг бөгөөд хичээл хийх болон төвлөрөхөд халаалт болж өгдөг юм шиг санагддаг.
Төлөвлөгөө - Схем - Алгоритм
Ажлаа жижиг хэсгүүдэд хуваагаад самбар дээр ч юмуу, цаасан дээр ч юмуу бичээд нүдэнд ил харагдах газар өлгө. Амархан хэсгээс нь эхлэхийг хичээ. Хийгээд дууссаны дараа тэр ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэгээ хий. Нэг жижиг зүйлийн ард гарсны дараа урам зориг ороод аяндаа илүү төвлөрч ойлгож эхэлдэг.
Тусламж гуйхаас битгий санаа зов!
Ангийн найзуудтайгаа сайн холбоотой байж, дээд курсын оюутнуудаас өмнөх ирсэн шалгалтын материал, тэмдэглэл, тусламж гуйхаас битгий айгаарай. Хэлний бэрхшээлээс болоод найзтай болох тийм амархан биш ч гэсэн польш залуучууд тусламж хэрэгтэй байгаагаа ойлгуулаад асуухад чамайг ойлготол чинь тайлбарлаж өгч чаддаг юм шиг санагддаг өөрийнхөө туршлагаасаа харахад. Ялангуяа инженерээр сурч байгаа тохиолдолд бид нар нэг ажлын байрны төлөө өрсөлддөг бус хамтарч ажиллан юм бүтээдэг мэргэжил учир хамтын ажиллагаа, харилцан ойлголцол нь хамгийн чухал байдаг.
"Crack the system" буюу сургалтын системийг ойлгох..
Өөрийгөө багшийнхаа оронд тавиад шалгалт авч байна гэж бодоод үз. Үзэж буй хичээлийн гол зорилго, авах үр дүн нь бүх хичээлийн "karta i regulamin" дээр бичээстэй байдаг. Түүн дээрээ суурилан бэлдэх аргаа нарийвчлах нь өгөөжтэй байдаг. Семестрийн үзсэн бүх зүйлээс хамгийн чухалыг нь олж тэр сэдэв дээрээ хамгийн их цаг зарцуул. Багш нартайгаа маш сайн холбоотой байх нь чухал, энэ тал дээр монгол оюутнууд их ичэмтгий байгаа харагддаг. Үнэхээр юу ч ойлгохгүй чадахгүй байгаа бол тэрнийгээ үнэнээр нь хэлээд үзсэн нь юу ч хийхгүй бууж өгөхөөс хамаагүй дээр байдаг шүү! Гэхдээ энэ аргыг шалгалтын өмнөх шөнө туршиж болохгүйг анхааруулж байна :)
Битгий бууж өг!
Юу ч бэлдээгүй байсан ч, мэдэхгүй байсан ч шалгалтаа хэзээ ч битгий тасал. Тасалсан ч унасан ч ямар ч ялгаагүй учир ядаж эхний термин дээр очоод юу ирж байгааг нь шалгаад дараагийн термин дээр сайн бэлдээд өгөх боломж байдаг. Мөн унасан ч багштайгаа дахин нэг холбогдоод үз, өөрийнхөө асуудлыг сайн ойлгуулаад мэйл бичихэд зарим багш нар ойлгоод чамтай уулзаж асууж байгаад давах боломж олгодог шүү :) (мөн л өөрийн туршлагаас хэхэ). Ер нь тэгээд бууж өгөхгүй л бол хаанаас ч юм боломжууд гарч ирдэгт итгээрэй!
За тэгээд энэхүү зөвлөгөөнүүд яг чамд туслах эсэхийг мэдэхгүй ч жаахан ч гэсэн сэтгэлийг чинь дулаацуулсан гэдэгт найдаж байна. Амжилт хүсэж чанга тэврэе дарга нь та нарыгаа xoxo ;*
Нийтлэл бичсэн: Ганболдын Анударь
Варшавын технологийн их сургуулийн 3р курсын оюутан
Варшав хот, 24/01/2021
Польшд тэтгэлгээр сурч буй оюутнууд ямар гэрээгээр сурч, тэтгэлэг ямар шат дараалалтайгаар бидний гар дээр ирдэг вэ?
Энэ жилийн тэтгэлгийн санхүүжилт нь Тѳрийн банкнаас Элчин сайдын яамны дансруу шилжиж орж иржээ.
Ѳнѳѳдѳр Элчин сайдын яам, оюутнуудын гэрээг Боловсролын зээлийн сантай хамтран эцсийн байдлаар хянаж нягтлаад оюутнуудын дансруу тэтгэлгийг шилжүүлж эхэлснийг албан ёсоор мэдээллэхэд таатай байна.
Уншигч танд энэ ѳдрийн мэндийг хүргэе!
“Оюутны мэдээллийн булан”-д маань тавтай морилно уу?
Анхны нийтлэлд амалсан ёсоор энэ удаагийн дугаараар Польш болон Монгол улсын засгийн газар хоорондох гэрээгээр сурдаг оюутны тэтгэлгийн талаарх мэдээг бэлтгэлээ.
Засгийн газар хоорондын гэрээ хэлцлийн хүрээнд Польш улсад суралцаж буй Монгол оюутнуудад Монгол улсын засгийн газраас нэг сард 400$, энэ нь 10 сарын хугацаанд нийт 4000$-н мѳнгѳн тэтгэмжийг нэг жилд олгодог. Харин энэхүү мѳнгѳн тэтгэмжийн эхний олголт нь 12 -1 сарын орчим 1600$, дараагийн олголт нь 5-6 сард 2400$ байдаг.
Тухайлбал Монгол улсын засгийн газрын 2008 оны 177-р тогтоолын 3-р хавсралтаар батлагдсан “Монгол улсын болон гадаад дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад тѳрийн буцалтгүй тусламж олгох журам буюу гэрээний 1.1т зааснаар сургуульд суралцаж байгаа суралцагчдад буцалтүй тусламж олгохдоо 3.1т заасны дагуу суралцагчийн сурлагын тодорхойлолтыг үндэслэн 3.2т, тэтгэлгийн суралцагчийн суралцаж буй оронд суугаа улсын элчин сайдын яамны дансруу 3.1т заасан бичиг баримтыг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногт багтаан бэлэн бусаар шилжүүлнэ гэжээ.
Харин 2020 оны хаврын тэтгэлэг мѳн ѳвлийн тэтгэлэг нь оюутнуудын дунд удаан хугацаанд хүлээлт үүсгэсэн. Иймд тэтгэлэг хэрхэн бидний гар дээр олгогддог үйл явцыг Элчин сайдын яамны консултай холбогдож тодрууллаа.
Польш улс дахь Монголын Элчин сайдын яам, оюутны сургуулийн тодорхойлолт ѳгсѳн байдлаар жагсаалт гаргаад Боловсролын Зээлийн санд хүргүүлнэ.
2. Боловсролын зээлийн сан оюутантай хийсэн сургалтын гэрээний хугацаа болон сунгалтыг шалгаж нягтлаад тэтгэлэг авах оюутны тоог гаргаж Сангийн яаманд мэдэгдэнэ.
3. Сангийн яам, санхүүжилтийг нь батлаад Монгол банкнаас Польш дахь Монголын элчин сайдын яамруу мѳнгѳн тэтгэлгийг шилжүүлдэг.
4. Элчин сайдын яам, санхүүжилт шилжиж орж ирсэн тухайн ѳдѳр нь оюутнуудын дансруу шууд шилжүүлдэг.
Тэгвэл 2020 оны хувьд Ковид-19 цар тахлын улмаас Монгол улс хилээ хааж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг шат шатаар авч хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол улс эдийн засгийн асар хүнд нѳхцѳл байдалтай нүүр тулж байгаа. Тэгвэл удаан хүлээсний эцэст, ѳчигдѳр энэ жилийн тэтгэлгийн санхүүжилт нь Тѳрийн банкнаас Элчин сайдын яамны дансруу шилжиж орж иржээ. Ѳнѳѳдѳр Элчин сайдын яам, оюутнуудын гэрээг Боловсролын зээлийн сантай хамтран эцсийн байдлаар хянаж нягтлаад оюутнуудын дансруу тэтгэлгийг шилжүүлж эхэлснийг албан ёсоор мэдээллэхэд таатай байна.” :)
Тун удахгүй Элчин сайдын яам болон ПМОЗХ хамтран зохион байгуулах “Оюутнуудтай ярилцах цахим уулзалт”-нд нийт оюутнуудаа идэвхитэй оролцохыг уриалъя!
Мэдээ бэлтгэсэн: Сүхбаатарын Цолмон
15/01/2021, Краков хот.
С.Цолмон: "Бид бүгдээрээ хүчээ нэгтгэж, сурч эхлэснээс тѳгсѳх хүртэлх үйл явцаа бусадтайгаа хуваалцаж оюутан хоорондын нэгдсэн нийгэмлэг бий болгох нь чухал"
Сайн байцгаана уу, Польш улсад сурдаг Монгол оюутнуудын мэдээллийн буланд тавтай морилно уу. Намайг Цолмон гэдэг. Краков хотын Ягиеллонийн их сургуулийн тѳгсѳх ангийн оюутан. Польш улс дахь Монгол оюутан залуучуудын холбооны санаачлагаар миний бие энэхүү мэдээний булангаар дамжуулан тус улсад сурдаг Монгол оюутан залуучууддаа хэрэгтэй шинэ мэдээллүүдийг 7 хоног тутам нийтлэх болно.
2020 оны 3 сараас Ковид19 Польш улсад тархсан. Энэ үеэс эхлэн олон хүн нэг дор цуглахыг хязгаарласан хѳл хоригууд тавигдаж, ажлын байрны цомхотгол, мѳн их сургуулийн хичээлүүд цахим хэлбэрлүү шилжсэн зэрэг нь энэ оныг Польшид ѳнгѳрүүлсэн ѳмнѳх жилүүдээс минь онцлог болгож ѳгсѳн юм. 2020 он дэлхий дахины хувьд эрүүл мэнд, эдийн засаг, санхүүгийн асар их хямралыг авчирсан. Нѳгѳѳ талаар үүнээс үүдсэн томоохон ѳѳрчлѳлтүүд бас шинэчлэлтүүд нь бидний дассан амьдралын хэв маягаас тэс ѳѳр байсан билээ. Энэ хугацаа нь оюутан бид бүгдэд олон зүйлсийн үнэ цэнийг ойлгох, эргэцүүлэх боломжийг олгосон юм болов уу?
Польш улсад бие даан амьдран суудаг оюутнууд бид, урт удаан үргэлжилж буй хѳл хоригийн хугацаанд ойр дотны найз нѳхѳдтэйгээ хамт чѳлѳѳт цагаа ѳнгѳрүүлж, гэр бүлийнхэнтэйгээ хол зайнаас дүрсээ харан ярилцаж, чѳлѳѳ завгүй хурдтай нийгмийн эргэлтээс түр ч гэсэн амсхийж, гэрээсээ хичээлдээ оролцоод яг нэг жилийн нүүр үзэх гэж байна.
Польш дахь Монгол оюутан залуучуудын холбооны албан ёсны цахим хуудсаар дамжуулан Польш улсад сурч буй оюутан залуус бид бүгдээрээ хүчээ нэгтгэж, сурч эхлэснээс тѳгсѳх хүртэлх үйл явц, бас тѳгсѳлтийн дараагаар хэрхэн ажиллаж кариераа бий болгож буй талаараа бусадтайгаа хуваалцаж оюутан хоорондын нэгдсэн нийгэмлэг бий болгох нь Польшид одоо суралцаж буй Монгол оюутан бүрт цаашлаад ирээдүйн шинэ үеийнхэнд нэн үнэт ѳв болж үлдэх биз ээ. Үүнд оюутан бүрийн оролцоо чухал юм шүү! :)
“Нэг нь нийтийн тѳлѳѳ, нийт нь нэгний тѳлѳѳ” гэсэн уриагаар эхний нийтлэлээ тѳгсѳѳж, дараагийн 7 хоногт шинэ содон мэдээгээр бас “Тэтгэлгийн тухай мэдээлэл”-ээр уулзацгаая!
Нийтлэл бичсэн:
Сүхбаатарын Цолмон
Ягиеллоний их сургууль
11/01/2021, Краков хот.